Буцах
2015.02.27 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2015-02-27
0
0
2015-02-27
- Монголын хөлбөмбөгийн холбооны IV ээлжит их хурал өнөөдөр болж, хуралд оролцсон 52 төлөөлөгчийн 29 нь А.Ганбаатарыг дэмжсэнээр Монголын Хөлбөмбөгийн холбоог удирдахаар боллоо.
- УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулганы үр дүн, энэ хугацаанд хийсэн гол ажлуудаа тайлагнасан бөгөөд энэ хугацаанд МАН-ын бүлэг бүлэг 42 удаа хуралдаж, 17 ажлын хэсэг байгуулан ажиллав.
- Замын түгжрэл болон хөдөлгөөний урсгал ихтэй үед яаралтай түргэн тусламжийн машинд зам тавьж өгөхгүй бол буруутай этгээдэд харицлага тооцон ажиллах болсноо УХЦГ-ын Замын цагдаагийн урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээ.
- Монголын хошин урлагийг үндэслэгчдийн нэг, авьяаслаг жүжигчин, Монголын соёлын тэргүүний ажилтан Цэвэгсүрэнгийн Батхуяг буюу Амбий хүнд өвчний улмаас таалал төгслөө.
- Япон Улсад албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танака бараалхав.
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Богдхан уулын “Төр хурахын-Ам” гэдэг газар аялал жуулчлалын 40 дүгээр цэгээс урд зүгт ойн түймэр гарчээ.
- АТГ-аас Н.Энхбаярыг өнөөдөр 13.00 цагт ирж байцаалт өгөхийг шаардав.
- ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн шагайн харвааны батламжийг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Упсын Засгийн газарт гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
- ОХУ-ын Төрийн Думын дарга С.Е.Нарышкиныг манай улсад хийсэн айлчлалын үеэр ШУА, ОХУ-ын Түүхийн нийгэмлэг хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.
- МХЕГ-аас “Эбола болон бусад хил дамжин халдварлах эрсдэл өндөр халдварт өвчнөөс сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ” сургалтыг зохион байгуулж байна.
- Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр Б.Буман-Учрал сонгогдлоо.
- Францад энэ сарын 25-нд, Монгол дахь нээлтээ өнөөдөр хийсэн “Чонон сүлд” киноны туршилтын үзлэг Тэнгис кино театр хоёр хоногийн өмнө болсон бөгөөд үзэгчид тус киног хэрхэн үнэлснийг ЭНД дарж үзнэ үү.
- Манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-50 см-ээр нимгэрсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн, “Хорека Улаанбаатар-2015” үзэсгэлэн зохион байгуулах тухай дугаар захирамж гаргав.
- Засгийн газарт 300 сая ам.долларын зээл авах боломж бий хэмээн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр намрын чуулганы ажлаа товч тайлагнах үеэр хэллээ.
- Өнөөдөр нээлтээ хийсэн “Чонон сүлд” киноны найруулагч Жан Жак Анног анхны киногоороо Оскар гардсан цөөхөн найруулагчдын нэг бөгөөд түүний талаарх сонирхолтой мэдээллийг ЭНД дарж уншина уу.
- Комик /манга/ урлагийн өлгий нутаг болох Япон улс жил бүр Олон улсын Манга шагналын эзнийг тодруулдаг бөгөөд энэ удаад манай уран бүтээлч Н.Эрдэнэбаяр Гран при шагналыг хүртсэн байна.
- Монголын туялзуур сэлэмний холбооны өсвөрийн шигшээ багийн тамирчид энэ сарын 28-наас гуравдугаар сарын 9-нд болох Азийн өсвөр (U17), залуучуудын (U20) аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотыг зорилоо.
- 2015 оны гуравдугаар сарын 7-8-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод болох "Дэлхийн цом"-ын төлөөх эмэгтэй багуудын тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорсон бөгөөд дэлхийн аварга С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нар барилдана.
- “Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулж байгаа “Дэлхийн цирк Монголд 2015” олон улсын шилдэг циркчдийн хоёр дахь удаагийн хамтарсан тоглолт гуравдугаар сарын 23-нд эхлэх гэж байна.
Дэлхий дахинд
- Афинд шинэ Засгийн газрын эсрэг жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн боллоо.
- Украины хямрал Молдавт давтагдахгүй гэдэгт найдаж буйгаа Германы канцлер Ангела Меркель болон Румын улсын Ерөнхийлөгч Клаус Йоханнис нарын Берлинд хийсэн хэвлэлийн хурлын үеэр Меркель хэллээ.
- Google “.app” домайныг 25 сая ам. доллароор худалдан авчээ
- "Исламын улс" алан хядах бүлэглэлийн хяналтад байдаг нутаг дэвсгэрийн оршин суугчид өнгөрсөн 2014 оны арванхоёрдугаар сараас хойш хүмүүнлэгийн тусламж авч чадахгүй байгаа хэмээн НҮБ-аас мэдээллээ.
- Apple Watch-ын анхны сурталчилгаа Vogue сэтгүүл дээр гарчээ.
- “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч асан, дэлхийн номер нэг алан хядагч байсан гэгддэг Осама бин Ладений туслах байсан 58 настай Халид аль-Фаввазийг 1998 онд Кени болон Танзани улсууд дахь АНУ-ын Элчин сайдын яам руу халдлага үйлдсэн хэрэгт гар бие оролцсныг тодруулсан бөгөөд түүнд бүх насаар нь хорих ял оноож магадгүй байна.
- Элон Маскын гаргасан нийтийн тээврийн үйлчилгээний хурдан, шинэ арга барилыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Hyperloop Transportation Technologies” компани ирэх жилээс туршилтын замаа барьж эхлэхээр болжээ.
- Арав гаруй жилийн турш сансар судлаачдын гайхшралыг барж байсан Церера бага гариг дээрх толбо үнэндээ хоёр ширхэг байдаг гэдгийг “Dawn” хөлөг илрүүлжээ.
- Хойд Солонгосын хулгайлсан япон иргэдийн асуудалд ямар ч ахиц дэвшил гараагүй учир Токио Пеньяний эсрэг авсан арга хэмжээгээ дахин хоёр жилээр сунгахаар төлөвлөж байна.