“Сайдын цаг” уулзалтад өнөөдөр Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү оролцож, салбарынхаа бодлого, зорилт болон ойрын үед хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө.
Хүн бүрийн анхаарлын төвд Таван Толгойн гэрээг УИХ батлах эсэх, тийм бол хэзээ гэдэг асуултууд байна. Иймд Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү юуны өмнө энэ талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Засгийн газар Таван толгой–Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг урагшлуулахаар ажиллаж байна. Засгийн газар шийдвэрээ гаргасан. Одоо УИХ-ын эрх мэдлийн асуудал боллоо. УИХ-аас ямар шийдвэр гарахыг харзнаж байна. Хэрэв консерциумтай хамтарч ажиллахааргүй болвол “Шинэ төмөр зам” төсөл цааш үргэлжилнэ. Бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэ хуульд зааснаар МТЗ компани өөрөө хөрөнгөө босгон, төмөр замын төслөө явуулах эрхзүйн чадамжтай болно.
Ингэж чадвал бид хэнээс ч шалтгаалахгүйгээр, стратегийн хувь ач холбогдолтой замуудаа санхүүжүүлэх боломжтой” гэв.
Өнгөрсөн долоо хоногт болсон Coal Mongolia-2015 чуулганаар Энержи Ресурс компанийн захирал Г.Батцэнгэл "Монголын болон Хятадын замаар тээвэрлээд Тяньжины боомт хүргэхэд нэг тонн нүүрс тутамд бид 127 орчим ам.доллар зарцуулдаг. Үүний 80 ам.доллар нь тээвэр ложистикийн зардал. Энэ зардлыг бууруулахын тулд Монгол-Хятадын төмөр замаа хурдан холбочихвол 15-20 ам.доллараар өртөг буурна" гэсэн юм.
Зам тээврийн яамнаас Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр эхний гэрээ, хэлэлцээрүүдийг ч хийжээ.
Үүний сацуу Богдхан төмөр замын ажлыг эхлүүлсэн байна. Азийн хөгжлийн банкны урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр энэ замыг барихаар Засгийн газраас шийдвэрлэсэн бөгөөд УИХ-аар соёрхон батлагдвал хэлэлцээр хийж, бүтээн босголтын ажил эхлэх аж.
Төв аймгийн Батсүмбэр сумын Рашаант өртөөнөөс Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор дайруулан УБТЗ-ын Рашаантаас Мааньт өртөөг холбох шинэ төмөр замын суурь бүтэц болох Богдхан төмөр замыг барих нь зүйтэй гэж үзэн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, чигийн зураг төслийг боловсруулаад байгаа юм. Энэ зам ашиглалтад орсноор транзит болон бусад ачаа тээврийг шинээр баригдах төмөр замаар явуулж, хот доторх төмөр замыг нийтийн зорчигч тээвэрт ашиглахаар тооцжээ.
Харин Эрдэнэт-Овоотын уурхайн чиглэлийн 500 км төмөр зам төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хийхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Овоотын уурхайг эзэмшдэг, Австрали-Монголын хамтарсан Асперо Майнинг гэх компанид концесс эзэмших эрх олгожээ.