Олон улсын тээврийн хувьд Монгол улс маш тааламжтай байрлалтай гэж үздэг. Энэ давуу талаа ашиглан Монголыг тээврийн ложистикийн төв болгох зорилтыг Засгийн газраас дэвшүүлсэн. Ингэж чадвал манай улсын транзит тээвэр хөгжинө. Үүний тулд эрх зүйн зохицуулалтаас эхлээд хийх ажил их гэнэ.
ОХУ-БНХАУ-ын хоорондох худалдааны тэнцэл 70 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ ачаа эргэлтийг Монголоор дамжуулбал аль аль талдаа ашигтайг Н.Төмөрхүү сайд онцлов.
Зам тээврийн сайд Н.Төмөрхүү энэ чиглэлд ямар ажлууд хийснээ өчигдөр тайлагналаа.
-Бид БНХАУ-тай Транзит тээврийн ерөнхий хэлцлээ хийчихсэн. Энэ дагуу Хятадын төмөр замыг тодорхой нөхцөлтэйгээр, мөн Хятадын нэр бүхий боомтуудыг ашиглах эрх нээлттэй болсон. Ийм хэлэлцээрийг БНАСАУ-тай ч байгуулж, тус улсын Ражин боомтыг ашиглахаар болсон. Эхний ээлжинд туршилтын журмаар 20 мянган тонныг Ражин боомт руу тээвэрлэнэ. Сайн мэдээ гэвэл Шарын голын баяжуулсан нүүрс БНСУ-ын шаардлагыг хангасан. Туршилтын тээвэр амжилттай болж, цаашид нүүрс худалдах-худалдан авах гэрээг хийчихвэл Өмнөд Солонгос болон Японы хойд мужийн эрчим хүчний зах зээлд нэвтэрнэ.
Шарын голын уурхайг сонгосон шалтгаан нь Өмнөд Солонгосын талаас тавьсан шаардлагад тохирсон нүүрстэй учраас тэр.
Харин одоо ОХУ-тай транзит тээврийн гэрээ байгуулахаар шургуу ажиллаж байна. Ингэснээр Ражин руу хүргэх тээврийн зардлаа тохирно. Ирэх долдугаар сард болох УФА-гийн төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцээгээ батлах дүр зураг харагдаж байна. Ингэж чадвал манай бараа, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүн гурав дахь зах зээлд гарах боломжтой.Транзит хэлэлцээрийн бас нэг давуу тал нь Монголоор өнгөрөх ачаа эргэлт өснө. Төмөр зам гэлтгүй агаарын тээвэрт ч энэ хамаатай.
Дашрамд хэлэхэд ОХУ-БНХАУ-ын хоорондох худалдааны тэнцэл 70 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ ачаа эргэлтийг Монголоор дамжуулбал аль аль талдаа ашигтайг Н.Төмөрхүү сайд онцлов.
Тэрээр шинэ нисэх буудал ашиглалтад орсноор одоогийн зорчигчдын урсгал 2 дахин нэмэгдэхийг ч дуулгалаа. Хүндрэлд орчихсон байгаа манай агаарын тээврийн компаниудад энэ нь сайн мэдээ юм. Цаашдаа Монгол Улс Франкфурт, Истанбул хотууд шиг дамжин өнгөрдөг гол төв болох учиртай.