Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР хүргэж байна.
- Мөнгөө хэрхэн хуримтлуулж хэвших талаар сонирхолтой зөвлөгөө өгснийг та энд дарж үзнэ үү.
- Энэ жил “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг зогсооё” уриан дор тавдугаар сарын 31-ний Дэлхийн тамхигүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ.
- Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл нийслэлийн хэмжээний хогийн цэгүүдэд тогтмол хяналт тавьж усалгааны машин байнга ажиллуулахаар боллоо.
- Өнөөдөр ШУТИС-ийн төв байранд “Нэн түрүүнд-Хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт бага хурал боллоо
- Эдийн засагч нийтлэлч Д.Жаргалсайханы “Монголын хийсвэр төсөв ба ОУВС нийтлэлийг” энд дарж уншина уу
- “Олонлог” төв сургуулийн 2В ангийнхан номын баяраа Ногунтай тэмдэглэлээ.
- Алтан Хальс Олон Улсын Андерграунд кино наадам ирэх сарын 6, 7-ны өдрүүдэд гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
- Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улстай 1965 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү тэмдэглэлт ойд зориулсан хүлээн авалтыг Гадаад хэргийн яамнаас зохион байгууллаа
- ХӨСҮТ-д улаанбурхан өвчнөөр 334 хүн хэвтэн эмчлүүлж, шинээр 70 хүн хэвтсэн бөгөөд 136 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарч, 66 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 12 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлэгдэж байна.
- УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойн асуудлаар М.Энхсайхан сайдад асуулга тавьжээ
- АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр мэдээлэл өгч, АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрийг танилцууллаа
- Тусгай зориулалтаар 2015 онд агнах агнуурын амьтны тоог тогтоох тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, 350 толгой тул загас барьж буцаан тавиулахаар, 150 толгой цагаан зээр, 300 хүртэл агнуурын шувуу агнуулахаар, гадаад оронд амьдаар гаргах идлэг шонхор шувуу 100 толгой байхаар тусгажээ
- Аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал асаахгүй байх, хашааны шар өвсөө шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлжээ.
- “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны анхан шатны шалгаруулалтыг Зэвсэгт хүчин, Хилийн анги, байгууллагууд дээр хийлээ.
- УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монголын эмэгтэйчүүдийн сангийн санаачилгаар 21 аймаг, есөн дүүргийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, орон нутгийн эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын хамтарч, УИХ-аар хэлэлцүүлж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд санал өгөх хэлэлцүүлгийг онлайнаар хийж байна
- Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн салбараас чанар сайтай үрийн буудайг 30 хувийн урьдчилгаатайгаар худалдан борлуулахаар шийдвэрлэжээ
- МХЕГ-аас хүнс, хөдөө аж ахуй, дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, газрын харилцаа, хил, хорио цээр, цацрагийн чиглэлээр Баян-Өлгий, Ховд аймгууд, Булган, Цагааннуурын хилийн боомтуудад хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээг нийт 40 объектод үзүүлжээ
- Дөрөвдүгээр сарын 25-нд Богд ууланд гарсан түймрийг нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа анги салбарын албан хаагчид өчигдөр 17.00 цагийн үед бүрэн унтраажээ.
- АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа
- Playtime-2015 амьд хөгжмийн наадам энэ оны зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болох гэж байна.
Дэлхийд
- Сүүлийн 80 жил Балбад болоогүй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 4000 хүрчээ
- Ливийн зүүн хэсэгт байлдаж байгаа “Лалын улс”-ын алан хядагчид орон нутгийн телекомпанийн зургаан сэтгүүлчийг хороожээ
Технологи
- Samsung утаснуудаа үсгээр нэрлэдгийн учрыг энд дарж үзээрэй
- Таны машины өнгө юуг илтгэдаг талаар сонирхолтой судалгааг энд дарж үзээрэй
- Өнөөдөр шөнө Монголын цагаар 00:00 цагт LG компани G цувралын дөрөв дэх утсаа танилцуулах гэж байна.
- Нобелийн шагнал хүртээгүй ч онолын физикийн нэрт эрдэмтэн, хар нүхний онолоор олонд танигдсан Стивен Хокинг хүн төрөлхтнийг 1000 жилийн дотор сансрын уудамд амьдрах хэрэгтэй, үгүй бол дэлхийдээ мөхөх болно гэжээ.
- Apple компани өнгөрсөн гурван сарын хугацаанд 61 сая iPhone борлуулжээ
Спорт
- Үндэсний Супер Лигийн Үндэсний Аваргын төлөөх цувралын дөрөв дэх тоглолтоо Дорнод Танан Гарьд болон Дундговь Альянс Тех Харцага багууд хийж, Харцагын ялалтаар өндөрлөн, цувралыг 2:2 болгон тэнцүүллээ.
- Тавдугаар сарын 2-ны өдөр боксын ертөнцийн хамгийн оргил, хамгийн үнэтэй тулаан болох АНУ-ын боксчин, мэргэжлийн боксын Мөнгө хочит Флойд Мэйуэзер Филиппины боксчин “Octuple champion” Пак Мэн хочит Мэнни Пакьяо нарын тулаан болно.
- Монголын жүдо бөхийн шигшээ баг Хорватын Загреб хотноо зохион байгуулагдах олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.