Буцах
2016.05.03 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2016-05-03
0
0
2016-05-03
- МХБХ-ны "Хүрхрээ Үндэсний Дээд Лиг-2016" тэмцээний улирлын болон нэг өдрийн тасалбар өнөөдрөөс худалдаанд гарлаа.
- Энэ сарын 4-нд ихэнх нутгаар, 5-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас, 6, 7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.
- Монгол HD телевизийн “Нүүдэл Шийдэл” нэвтрүүлгээр “Монгол төрийн залгамж чанар хадгалагдаж чаддаг уу?” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд энэ үеэр оролцогчдын хэлсэн онцлох үгүүдийг хүргэж байна.
- Тээврийн хэрэгслийн улсын дугаар 5 болон 0 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигч автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө энэ сард төлнө.
- Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бөгөөд Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас жил бүр гаргадаг судалгаагаар бид энэ онд 60 дугаар байрт орсон нь өмнөх оныхоос зургаан байраар ухарсан явдал юм.
- Тавдугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх явцад цахилгаан түр хязгаарлах бөгөөд хуваарьтай танилцана уу.
- Хөгцөрсөн бүтээгдэхүүнээс татгалзах нь хорт хавдраас сэргийлнэ.
- “Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагынхан хэнээс мэдээлэл аваад байна вэ” -Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулав.
- Монгол Улсад дөрвөн жилд нэг тохиох сонгуулийн компанит ажил тулж ирсэн шийдвэрлэх цаг үед хэвлэл мэдээлэл улс төрөөс хараат бус байж, үнэн зөв мэдээллийг олон нийтэд түгээн, ёс зүйн зарчмаа баримталж ажиллахыг Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл уриалж байна.
- ОХУ-ын Саха улсын Якут хотод энэ оны долдугаар сарын 5-17-нд зохиогдох Азийн хүүхдийн спортын VI их наадамд жүдо бөхийн төрлөөр Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорилго тэмцээн амжилттай боллоо.
- “Монгол Контент” ХХК дэлхийн дуу хөгжмийн салбарт томоохон байр суурь эзэлдэг "Юниверсал Мьюзик Групп"-тэй хамтран ажиллахаар болсон бөгөөд "Монгол Контент" ХХК-ийн контент агрегатороор ажилладаг “Мобиком” корпорацийн HiTONE, “Юнител” группын Unimusic үйлчилгээний хэрэглэгчид эхний ээлжинд "Юниверсал Мьюзик Групп"-ын дуу хөгжмийг ашиглаж эхлэх боломжтой болж байна.
- Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийг наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд бүртгэнэ.
- Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэг, тавдугаар ангийн төгсөгч, цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн таван настнуудыг төгсөлтийн баяр хийхийг Нийслэлийн боловсролын газраас хоригложээ.
- “Эрдэнэс таван толгой” компанийн, иргэн бүрт эзэмшүүлсэн, 1072 ширхэг хувьцаатай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлж буйг Улаанбаатар хотын цагдаагийн газар, Санхүүгийн зохицуулах хороо болон Үнэт цаасны хороо онцлоод, “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцааг таваар шиг гараас гарт дамжуулан худалдах ямар ч боломжгүй гэв.
- Дмитрий Коннов: Монголын дуу хөгжмийн зах зээлд хөл тавьж байгаа нь нэр төрийн хэрэг
- Нийслэлийн боловсролын газраас 2016-2017 оны хичээлийн жилд шинээр сургууль элсэгчдийг хамран сургах тойргийн шинэчилсэн жагсаалтыг “Таны хүүхэд харьяаллаараа аль СУРГУУЛЬД орох вэ” нийтлэлээс харна уу.
- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хууль бусаар агнасан зургаан чоныг устгалд оруулжээ.
- Эрдэмтэд нэг одыг тойрон эргэдэг гурван гаригийг судалж байгаа бөгөөд энэ гурван гариг дээр амьдрал байх магадлал хамгийн өндөр аж.
- Элэгний вирүсийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөхийг шаардсан тайван жагсаал тавдугаар сарын 5-ны 11.40 цагт Чингисийн талбайд болно.
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эрсдлээс хамгаалж, стандартын мөрдөлтийг сайжруулах, хэрэглэгчийг соён гэгээрүүлэх, боловсрол олгох үндсэн зорилтуудын хүрээнд 20 арга хэмжээ, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
- Шаардлагатай тохиолдолд 1, 23, 18 зэрэг нийслэлийн эрэлт өндөртэй сургуульд элсэгчдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шалгана гэж Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана өнөөдөр мэдээллээ.
- Олон улсын үнэлгээний “Standard and Poor’s” (S&P) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” түвшинд хэвээр үлдээж, тогтвортой гэж үнэллээ.
- Зургаадугаар сарын 1 гэхэд авто тээвэр эзэмшигч бүр авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын, авто зам ашигласны төлбөрийг төлсөн байх үүрэгтэй ч жолооч нарын 60-70 хувь нь энэ үүргээ биелүүлжээ.
- “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээнээс бэлтгэсэн фото сурвалжлагыг сонирхоно уу.
- НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр" хэмээн зарласан бөгөөд энэ өдрийг улс орон даяар хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, засгийн газарт хэвлэлийн эрх чөлөөг дээдлэх үүргийг нь сануулах зорилгын дор нэгдэн тэмдэглэдэг.
- Г.Шийлэгдамбыг чөлөөлж, Ц.Лхагвасүрэнг томилуулах саналаа өргөн барилаа.
- Японы “Зүрх хамгаалах төсөл” төрийн бус байгууллага сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, зүрхний катетр эмчилгээг 536 хүүхдэд хийжээ.
- Азербайжаны нийслэл Баку хотноо энэ сарын 6-8-ны хооронд олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн эрх олгох "Их дуулга" тэмцээнд оролцох манай шигшээ багийн тамирчид өнөөдөр Бакуг зорилоо.
- ОБЕГ-ын улсын нөөцийн салбарт хадгалагдаж байгаа 5000 тонн улаанбуудайн үрийг тариаланчдад олгож, шаардлагатай байгаа буудайн үрийг бүрдүүлэхээр болжээ.