Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдал, нийтлэл, ярилцлагуудын тоймыг хүргэе.
“Хурц өнцөг” булангийн энэ удаагийн дугаарт анхан шатанд, иргэн бүртэй жинхэнэ ёсоор тулж Чингэлтэй дүүргийн 10-р хорооны Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ч.Болормааг урилаа. Дэлхийн зөн байгууллагын хийсэн судалгаагаар Чингэлтэй дүүргийн 10-р хороо 2200 гаруй өрхтэй, үүнээс 70 хувь нь ядуурлын түвшинд байна гэсэн судалгааны дүн гарчээ. Нэг хүний нэг сарын орлого нь 148 мянгаас доош байвал ядуу хүн гэж үзнэ. Гэтэл ийм орлого олдог хүн цөөхөн байгаа. Би 21 хоног мах идсэнгүй ээ, надад туслаач" гээд түүнээс тусламж хүсдэг бодит байдлыг тэрбээр хэллээ. "Манай хорооноос гэхэд л 13 хүүхэд асрах руу шилжүүлсэн. Хоёр хүүхэд өргүүлсэн. Одоо нэг сартай хүүхэд өргөж авах хүн хайгаад байж байна" гээд өнөөгийн нийгмийн далдлагдаж буй дүр төрхийг бодитоор нь "Хурц өнцөг"-т өчив.
Хүний их эмч Хөдөө аж ахуйн яам толгойлон, хороон дарга байсан хүн яам удирдаж байна. Хэн чадсан нь юу дуртайгаа хийдэг болсон үе. Гэхдээ өнөөгийн эрх баригчид дунд цөөн боловч мэргэжлийн хүмүүс бий. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг бид эчнээ сайн мэднэ. Харин ажил, амьдралын арвин түүхээсээ тэр бүр хуваалцаж байгаагүй. Тэрбээр сүүлийн зургаан жилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр ажиллалаа. Энэ хугацаанд Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд чухал гэж хэлж болох олон үйл явдалд оролцсон учраас "Би Монголын төлөө хийх ажлаа хийчихсэн" гэж ам бардам хэлэхээс яахав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар энэ сарын 18-20-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийлээ. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Ерөнхийлөгч "Монгол Улсын иргэний харьяатын тухай хуульд гадаадад амьдарч байгаа манай иргэдээс гардаг саналыг хуульд тусгахыг хүссэн. Гол бодлого бол иргэдээ гадагшаа алдахгүй байх бодлогыг барина. Аав, ээж нь хоёул Монгол Улсын иргэн байсан ч хүүхэд нь гадаадад төрөхөд бүртгэж авдаг ч үгүй, орхичихдог хууль манайд бий. Одоо бол хүүхдийг нь шууд бүртгэж авч Монголын хүүхдийн төрсний гэрчилгээ олгоно. Тэгээд аав, ээжтэйгээ хамт Монгол руу ирэх хүсэлт гаргавал Монгол Улсын иргэний гадаад паспорт олгоно. Аав ээжийгээ дагаад хүүхдүүд нь эх орондоо чөлөөтэй ирэх боломжоор хангаж өгнө. Гаднын иргэн шиг хандахгүй. Монгол хүний хувиар хандах болно" гэсэн байр суурийг илэрхийлснийг онцолж байна.
НИТХ-ын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэхээр 19 хүн материал ирүүлсэн ч нэг ч хүн дэвших боломжгүй талаар Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун мэдээлсэн. "Дүүргийн сонгуулийн хороодоор гарын үсэг зурсан сонгогчдын 10-аас доошгүй хувийг нягтлан шалгахад бүх нэр дэвшигчдийн цуглуулсан гарын үсэгт зөрчлүүд илэрсэн. Жишээ нь нэг хүн гэр бүлийнхнийгээ төлөөлж гарын үсэг зурсан, хаягандаа байдаггүй оршин суугч, сонгуулийн насанд хүрээгүй хүнээр гарын үсэг зуруулсан байсан" гэсэн тайлбар өгсөн. Бие даагчдын төлөөлөл Ө.Мөнхбат "Хэрвээ 19-өөс ядаж нэг хоёр нь орсон бол алдаа гаргажээ гэж болохоор. Гэтэл бүгд хасагдахаар эргэлзээтэй биз дээ. Энэ хууль бол одоо ч, цаашид ч бие даагч болон шинэ хүчнүүдэд ямар боломжгүй ийм хууль болжээ л гэж харж байна. Ийм шударга бус байдал байхад яриад байгаа шударга гэдэг үгнээс ч нь хүртэл өмхий ханхлах шиг санагдаж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн.Нийслэлийн Сонгуулийн хороог бие даагчид болон эвслийн төлөөлөл шүүхэд өгнө хэмээн хурал хийсэн бол Ё.Гэрэлчулуун дарга "Нийслэлийн сонгуулийн хорооны хувьд бол хэн нь хэнтэйгээ өрсөлдөх нь сонирхох асуудал биш, бид тийм эрхгүй. Бие даан нэр дэвшигчдийг хаасан асуудал байхгүй. Харин ч тэдний сонгогдох эрхийг хангахын төлөө ажиллаж байна" гэсэн хариу мэдэгдэл хийсэн.
Оффшор данстай холбоотой дуулиан өнгөрсөн долоо хоногт тасарсангүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Оффшор дансны асуудалтай холбогдсон хүмүүс энэ жилээс эхлээд улс төрөөс хөндийрөх хэрэгтэй.Тухайлбал, С.Баярцогтод би нэгэнт ийм асуудал байгаа бол сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байвал яасан юм бэ. Тэр нь дээр шүү дээ гэж нөхрийн ёсоор хэлсэн" гэв. Эдийн засагч Д.Жаргалсайхан "Хилийн чанадад хэний мөнгө байна вэ" нийтлэлийг хөндлөө. Оффшор данстай улстөрчдийг Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас шалгаж байгаа талаар сайтууд мэдээлсэн ч Цагдаагийн байгууллага үгүйсгэлээ. Кёкүшюзан Д.Батбаяр өөрийн хүсэлтээр шалгуулах өргөдлөө АТГ-т өгсөн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан Оффшор данс эзэмших, нээх, оффшор бүсэд мөнгө байршуулахыг хориглох төсөл боловсруулжээгээд үйл явдлууд ар араасаа өрнөлөө.
С.Ламбааг Эрүүл мэнд, спортын сайдаар баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганаар томиллоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн, УИХ-ын гишүүд асуулт тавьж эхэлтэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар дөрвөн цагийн завсарлага авсан. Үдээс хойш завсарлагааны дараа асуудлыг дахин хэлэлцэж гишүүдийн 94.7 хувийн саналаар дэмжин баталжээ. Өмнө нь эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх тухайлбал, оношилгоо, эмчилгээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн асуудлыг шийдвэрлэх, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шаардлагатай журмыг боловсруулж гаргах, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудалд С.Ламбаа сайд анхаарч ажиллах амлалт өгөв.
Банкууд зээл олгохдоо иргэдийн эрхийг зөрчиж байсан талаар ШӨХТГ-аас мэдээллэв. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 11 банк, 14 даатгал, найман дүүргийн нотариатад шалгалт хийжээ. Шалгалтын явцад банкууд ипотек болон бусад төрлийн зээл олгохдоо зээл авч буй иргэнд өөрийн сонгосон даатгал, нотариатаас үйлчилгээ авахыг хүчээр тулгаж байгааг шүүмжлэв. Иргэд өөрийн дураар даатгал болон нотариатын үйлчилгээг сонгох байтал банкны сонгосон даатгалаар үйлчлүүлэхээс өөр аргагүйд хүрч байгаа нь хэрэглэгчийн эрхийг хязгаарлаж байгаа том зөрчил гэдгийг ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр онцолсон.11 банкинд нэг сарын хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар тус яамны төрийн захиргааны албан хаагчдыг их, дээд сургуулийн удирдах зөвлөлд төрийн төлөөллөөр томилохдоо давхардуулсан талаар АТГ-аас мэдээллээ. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган нар тус бүр дөрөв, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэгийг таван сургуулийн ТУЗ-д давхар томилсон байжээ.
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярын нээлт хаалтын ёслолын ажиллагааг УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулан тавихаар сонгогдлоо. Төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл нарыг шалгаруулжээ. Наадмын нээлт, хаалтын тоглолт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулалтаар сонгож ажиллуулах нь зүйтэй гэж Үндэсний их баяр наадмын комисс шийдвэрлэж, энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээр ахлах юм байна.