Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдал, нийтлэл, ярилцлагуудын тоймыг хүргэе.
Монгол бахархал булангийн энэ долоо хоногийн зочин бол В.Ойдов. Энэ цагт гарцаагүй үлгэр дуурайлал ч жишиг байхыг хүсдэггүй бахархал болсон залуугийн "Хийх зүйл дэндүү их учраас толгой гудайлгах зав алга" ярилцлага олны талархалыг хүлээлээ. Бусад нь нэг мэргэжил эзэмшсэндээ ханаж байхад Орос, Англи хэлний орчуулагч, Орон судлаач мэргэжил нь чамлалтай санагдан Швейцарийн Цюрихийн их сургуулиас Олон улсын бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг горилоод ирсэн. Түүгээр ч барахгүй Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх үйлсэд онцгой амжилт гаргасныг нь үнэлэн Америкийн төрийн бус байгууллагуудын сүлжээнээс олгодог олон улсын шагналын эзэн гээд яах аргагүй Монголын бахархал.
“Туул амь тавилаа”, “АСЕМ-ийн хотхонд усан сан бүрдүүлэхийн тулд Туул голыг “юүлж” байна”, “АСЕМ-аас болж гол тасарлаа” гэх мэдээлэл сүүлийн үед чих дэлсэж, амтай болгон ярих болсон. Ямартай ч үүний хариултыг олохоор хатан Туулын зүг жолоо мушгин хоёр өдрийн сурвалжлага хийлээ. "АСЕМ-аас шалтгаалж амь тавьсан гэх Хатан туул амилж эхэллээ" нийтлэл уншаарай.
МАН 2016 оны ээлжит сонгуульд оролцох намын дээд байгууллагын шийдвэр, мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. Хүсэлтээ уламжлахаар тус намын бараг бүхий л удирдлагууд иржээ. МАН-ын дарга М.Энхболд “Манай нам Монгол Улсын иргэн бүр, амьдралынх нь үе шат бүрт зориулсан, нийгмийн салаа мөчир бүрт сэргэлт авчрах мөрийн хөтөлбөр боловсрууллаа. Улс орноо ядуурал, өрийн дарамт, эдийн засгийн хямралт байдлаас гаргаж, тэгш журамт, хүчирхэг Монгол Улс байгуулах зорилт дэвшүүллээ” хэмээн онцолсон.
Ардчилсан нам 2016 оны ээлжит сонгуульд оролцох намын дээд байгууллагын шийдвэр, мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. Ардчилсан намын дарга З.Энхболд Ардчилсан нам экспортын 90 хувийг уул уурхайн түүхий эдийг эзэлсэн хөөсөрсөн эдийн засгийг дөрвөн жилийн өмнө хүлээж авсан. Уул уурхайн түүхий эдийн үнэ хоёроос тав дахин унаж эдийн засгийн хөөс хагарсан сорилтын жилүүдийг Ардчилсан нам ард түмэнтэйгээ цуг тууллаа. Эдийн засгийн бэрхшээлийг хараад бид гар хумхин суусангүй. Их бүтээн байгуулалтыг өрнүүлж, монгол хүнээ ажилтай орлоготой байлгахын төлөө бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ хэмээгээд ирэх сонгуульд олонх болох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
МАХН-ын дарга Н.Энхбаяр 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд мөн л гардуулан өглөө. Н.Энхбаяр 2016 оны мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд гардуулан өглөө. Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад уулзалтын үеэр хэд хэдэн хүсэлт тавилаа. Өнгөрсөн сонгуульд гаргасан алдаагаа битгий давтаарай. Хэн нэгэн нэр дэвшигчийг үндэслэлгүйгээр сонгуульд өрсөлдөх эрхийг нь бүү хязгаарлаарай. Ард иргэдийн сонгох эрхэд бүү саад болоорой гэсэн хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд уламжиллаа.
Өнгөрсөн баасан гарагийн байдлаар СЕХ-нд 10 нас, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлээд байна.
НӨАТ-ын урамшууллын 400 сая төгрөгийн азтан болсон гэх хоёр иргэн Гааль татварын ерөнхий газарт ханджээ. Эхний азтан н.Алтанзул дөрөвдүгээр сарын 5-нд тус газарт ханджээ. Сугалааны дугаар таарсан боловч QR код нь арилсан байсан тул лабораторид шинжилгээ хийлгэх хүсэлт гаргажээ. Хариу нь ирэх долоо хоногт гарах юм байна. Хоёр дахь иргэн н.Цээпил дөрөвдүгээр сарын 26-нд хүсэлтээ өгчээ. Хүсэлтийн дагуу мэдээлэл технологийн төвд QR кодыг задалж уншуулахад баримттайгаа нийцэхгүй байжээ. Тиймээс иргэн н.Цээпил 400 сая төгрөгийн азтан биш гэдгийг ГТЕГ-аас албан ёсоор мэдээлж байна.
Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр Монгол улсын нийгэм эдийн засаг бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжилдөг уламжлалтай бөгөөд энэхүү арга хэмжээг 15 дах жилдээ зохион байгууллаа.
2015 оны "ТОП-100" ААН-ийн эхний 10-т:
- Эрдэнэт үйлдвэр ХХК
- Оюу Толгой ХХК
- Худалдаа хөгжлийн банк
- Улаанбаатар төмөр зам
- Монгол Улсын хөгжлийн банк
- АПУ ХХК
- Мобиком Корпораци ХХК
- Голомт банк
- Хас банк
- Ник ХХК багтжээ.
"Эрдэнэт үйлдвэр" ХХК сүүлийн гурван жил дараалан энэхүү жагсаалтыг тэргүүлж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт “Нью свийт фүүдс” ХХК-ийн эклерээс дээрх хүмүүс хордлого авлаа. Эклерээс хордлого авсан хүмүүсийн тоо тасралтгүй өсч хордлого авсан хүний тоо 128-д хүрээд байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.Тэдний 79 нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тус компани 1136 үйлдвэрлэснээс 736-г нь худалдаанд гаргасан байна. Үүнээс 328 ширхэгийг татаж авсан учир тус компанийн эклер худалдаж авахгүй байхыг анхааруулав.
Хараа хяналтгүй явж буй шалтгаан зөвхөн мөнгөний боломжтой холбоотой биш юм. Харин эцэг эх нь архи уудаг, байнга зоддог, хойд эцэг, эхийн дарамттай холбоотой. Иймээс энэ хүүхдүүдийг тэнүүлэхгүй байхын тулд эхлээд өөртэй нь, дараа нь эцэг эх асран хамгаалагчтай нь ажиллах шаардлагатай болно. Зөвхөн ярилцаж, зөвлөгөө өгөөд засарна гэж байхгүй. Хамгаалах газаргүй, хараа хяналтгүй хүүхдүүд нийтлэлийг ЭНД-ээс уншаарай.
Хувиараа бизнес эрхэлдэг Б.Цацралыг Хобби буландаа урилаа. Тэрбээр монгол шаазан, гадаадын шаазан хүүхэлдэйнүүдээс гадна марк цуглуулдаг. Мөн мод цэцэг тарих хоббитой ажээ. Шаазан цуглуулга нь бүгд нийлээд 1000 хүрэх болов уу гээд барагцаалж огт тоолж байгаагүй аж. Энэ айл хоёр ч өрөөгөө шаазан эдлэлд зориулан тохижуулжээ. Нэг өрөөндөө зөвхөн гадаадаас авсан хүүхэлдэйнүүдээ, харин нөгөөг нь дан монгол шаазан эдлэлүүдээр гоёжээ.
Монголын жүдо бөхийн холбоо "РИО-2016" олимпийн наадамд оролцох шигшээ багаа өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарлалаа. 2016 оны олимпийн наадамд туршлагатай жүдочдоос илүү залуу тамирчдадаа итгэл хүлээлгэхээр болжээ. 60кг-д Ц.Цогтбаатар, 73кг-д Г.Одбаяр, 52кг-д А.Цолмон нар гавьяатуудыг үлдээж Рио зорих эрхтэй болсон. МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга олимп хүртэл хугацаа байгаа, тамирчин хүнд юу ч тохиож болох учир хоёр номерын тамирчдад боломж байгаа шүү гэдгийг хэлсэн.
Чөлөөт бөхийн олимпийн эрх олгох хамгийн сүүлчийн тэмцээн тавдугаар сарын 6-8-нд Туркийн Истанбулд болно. Эрэгтэйчүүдийн 97кг-д Д.Хүдэрбулга явах байх. Эмэгтэйчүүдийн -48кг-д Э.Нарангэрэл, Ц.Намуунцэцэг, 75кг-д Г.Наранчимэг, О.Бурмаа, Г.Наранчимэг гэсэн сонголт шигшээ багт бий. холбоотой "Сүүлийн боломж, эцсийн сонголт" нийтлэлийг уншаарай.
Риогийн рингэнд тулалдах эрх авсан боксчин бол ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ. Боксын хүрээнийнхэн болон сонирхогчид түүнийг барагтай л нэрээр нь дуудахгүй. Жижиг Үүеэ л гэнэ. Н.Энхээбаатар багш нь түүнд энэ нэрийг Үүеэ хайрлаж. 10 настай шавь нь Дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Түмэнцэцэгийн Үйтүмэнгийн дүр төрхийг багшид нь санагдуулж. Боксын гарааг нь эхлүүлсэн Б.Эрдэнэбаяр багш нь өдгөө Үндэсний шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Багш шавь хоёр хамтдаа 13 жил зарцуулсан хөлс хүч нүр их хөдөлмөрөө Риогийн рингэд дэнслүүлнэ. "Шижир алтнаас төрсөн шижигнэсэн боксчин" нийтлэлийг уншаарай.
Улсын цолтой шилдэг 12 бөхийн халз барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд энэ цагийн улсын алдар цолтой шилдэг 12 бөх зургаа, зургаагаараа баг болон өрсөлдсөн юм. Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Н.Батзаяа, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Т.Баасанхүү нар энэхүү барилдаанд хүчийг үзэн барилдлаа. Зургаан тойргийн эцэст 20:16-аар Монгол Улсын арслан Н.Батсуурь ахлагчтай баруун жигүүрийн баг яллаа.