Энэ удаагийн УИХ-д нэр дэвшигч БӨХЧҮҮДийн талаар мэдээлсэн. Тэгвэл энэ удаад УИХ-д нэр дэвшигч урлагийнхнаас танилцуулъя.
МАН-ын ЕНБД, яруу найрагч Ж.Мөнхбат Архангайн 3-р тойрогт АН-ын нэр дэвшигч Р.Гончигдоржтой өрсөлдөхөөр болжээ.
Яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг Дорноговь Говьсүмбэрийн 12-р тойрогт нэр дэвшжээ. Тэрээр МАН-аас нэр дэвшиж байгаа бөгөөд АН-ын нэр дэвшигч Г.Ганбаатартай нэг тойрогт тулжээ.
Дуучин Г.Эрдэнэтунгалаг АН-аас Сэлэнгийн 26-р тойрогт нэр дэвшжээ. Энэ бол ёстой битүү морь гэдэг шиг хэн ч урьдчилан таамаглаагүй нэр дэвшигч байлаа. Тэрээр МАН-ын Ж.Эрдэнэбаттай өрсөлдөнө.
П.Анужин МАН-аас нэр дэвшиж байна. Монгол Тулгатны зуун эрхэм нэвтрүүлгийн хөтлөгчөөр олонд танигдсан бүсгүй БЗД-ийн 54-р тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Арвинтай өрсөлдөнө.
Тимон нэрээрээ хүүхэд залуусын дунд танил болсон Н.Учрал СХД-ийн 72-р тойрогт АН-аас нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгтэй өрсөлдөхөөр болжээ.
Энэ бол АН болон МАН-аас нэр дэвшигчид. Үүнээс гадна бие даагчдын дунд урлагийнхан мөн цөөнгүй бий. Жишээ нь, дуучин Нара буюу Нарантуяа БГД-ийн 69-р тойрогт бие даан нэр дэвшиж байгаа. Тэрээр АН-ын нэр дэвшигч С.Эрдэнэ болон МАН-ын нэр дэвшигч Л.Амгалан нартай өрсөлдөх юм.
Мөн дуучин Бэки буюу Мөнхбаяр 60-р тойрогт өрсөлдөх гэж байна. Тэрээр Х.Тэмүүжин, Ц.Мөнх-Оргил нартай өрсөлдөх юм.
Ийнхүү дуутай, хууртай сонгууль айсуй.