Онцгой сонин үйл явдал арвинтай долоо хоног болж өнгөрч байна. Энэ долоо хоногт олны анхаарлын төвд байсан онцлог үйл явдал, нийтлэл сурвалжлагуудаас тоймлон хүргэе.
Улс төрийн амьдралд болсон томоохон үйл явдал бол Засгийн газар шинэхэн сайд нараа томилж бүтэц бүрэлдэхүүнээ батлав. Ингэхдээ шөнө дунд хүртэл хуралдааныг хуралдуулж дараах 11 яамны сайдыг томилсон юм.
Харьяалагдах яам | Сайдын нэрс | Санал хураалтын дүн |
Монгол Улсын Шадар сайд; | У.Хүрэлсүх | 95,3% |
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга; | Ж.Мөнхбат | 95,3% |
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд; | Д.Оюунхорол | 95,3% |
Гадаад харилцааны сайд; | Ц.Мөнх-Оргил | 93,7% |
Сангийн сайд; | Б.Чойжилсүрэн | 95,1% |
Хууль зүй, дотоод хэргийн сайд; | С.Бямбацогт | 94,9% |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд; | Н.Номтойбаяр | 94.8% |
Батлан хамгаалахын сайд; | Б.Бат-Эрдэнэ | 90,6% |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд; | Ж.Батсуурь | 95% |
Зам, тээврийн сайд; | Д.Ганбат | 94,7% |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд; | Ц.Дашдорж | 96,5% |
Харин АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн дөрвөн сайдын нэрийг МАН-ын УЗ-өөс буцаан татсан. Тухайлбал,
Яамд
Нэр | |
Барилга, хот байгуулалтын яам | Д.Өнөрболор |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам | Ц.Анандбазар |
Эрүүл мэндийн яам | Ж.Цолмон |
Эрчим хүчний яам | Ц.Цэнгэл |
Дээрх нэрсийг буцаан татсанаар дээрх дөрвөн яам сайдгүй хэвээр үлдэв. Энэхүү сайд нарын томилгоонд хүмүүс янз бүрийн байр суурьтай байсан бөгөөд тэдний дунд МАН мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн амлалтдаа хүрсэнгүй гэх яриа чих дэлссэн юм. Шинээр томилогдсон сайд нарын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДээс авч унших боломжтой. Мөн МАН-ын удирдах зөвлөл долоо хоногийн эхний өдөр хуралдаж аймгийн засаг дарга нарын нэрсийг тодруулсан бөгөөд нэр дэвшигчдийн мэдээллийг ЭНДээс аваарай.
Рио 2016 Зуны олимпын XXXI, паралимпын XV наадамд оролцох Монголын баг тамирчид, дасгалжуулагчдаа үдэх ёслол өнгөрөгч лхагва гарагийн морин цагт Чингисийн талбайд болж өнгөрлөө. Эх орноо төлөөлөн даян дэлхийн энх тайван найрамдлын бэлэг тэмдэг болсон Олимпийн наадамд оролцох баг тамирчид уг наадамд өмсөх ёслолын хувцас, төрийн далбааг гардав. Энэ үеэр тамирчдын төлөөлөл, жүдо бөхийн тамирчин Д.Сумъяа, боксын тамирчин Д.Отгондалай нар тангараг өргөж үг хэлсэн юм. Бразилийн Рио-де-Жанейро хотод болох зуны олимпийн XXXI наадмын болон паралимпийн наадамд Монгол Улсаас нийт 50 тамирчин есөн төрлөөр оролцоно. Өнөөдөр л гэхэд Монголын тамирчдын түрүүч Боксын тамирчид олимпийн хотыг зорилоо.
Манай улс Риогийн олимпод 50 тамирчин есөн төрлөөр оролцохоор болсон. Тэгвэл хүн төрөлхтөн нэгэн дээвэр дор нэгдэн, нэгэн зүгт тэмүүлэх энэ өдрүүдийг GoGo мэдээний агентлаг шуурхай мэдээлэн хүргэхээр ажиллаж эхэллээ. Рио-Де-Жанейрогийн Зуны XXXI олимпийг манай сэтгүүлч У.Бадамцэцэг болон зурагчин Ч.Ганбат нар Риог зориж газар дээрээс нь сурвалжлах болсоныг дуулгахад таатай байна. Риогийн олимпийн талаар шуурхай мэдээ мэдээллийг манай РИО2016 цэснээс авах боломжтой.
Спортын салбарт гарсан бахархам бас нэгэн үйл явдал бол Монгол улс дугуйн спортын Дэлхийн аваргатай болов. Тодруулбал, Щвейцарь улсад зохиогдсон Дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчин Б.Тэгшбаяр алтан медаль хүртэж, Залуучуудын дэлхийн аварга болсон юм. Тэрбээр дугуйн төрлөөр дэлхийн аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болж байгаа юм. ОУХМ Б.Тэгшбаяр аварга болсныхоо дараа "Би маш их баяртай байна. Дугуйны аваргад өгдөг цамцыг өмсөхийг мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөл маань биеллээ. Монголын дугуйн спортын түүхэн дэх шинэ хуудас нээгдэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш бэлтгэл сургуулилтаа Швейцарьт хийсэн маань надад маш их тус боллоо" хэмээн сэтгэгдлээ хэлсэн юм.
GoGo агентлаг өнгөрөгч жилээс эхлэн өнөөдрийг хүртэл "Цэвэрлэх байгууламж" цуврал сурвалжлагыг хийж буй. Уг сурвалжлагаар хамгийн сүүлд Цэвэрлэх байгууламжийн ажилчдын эрх ашгийг хөндсөн бөгөөд Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайханыг уг ажлын байранд очих саналыг тавьж тэрбээр хүлээн зөвшөөрсөн юм. Түүний томилсон ажлын хэсэг Цэвэрлэх байгууламжийн ажлын байруудад хэмжилт, судалгааг хийж 160 гаруй ажилчдын нөхцөлийг хүнд, хортойд хамааруулах дүгнэлтийг гаргасан билээ. Харин өнөөдрийг хүртэл хүлээлт үүсгээд байсан Хөдөлмөр болоод Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаал батлагдаж 160 гаруй хүн 5-10 жилийн өмнө тэтгэвэртээ гарах боломжтой болсон талаарх таатай мэдээллийг GoGo агентлаг энэ долоо хоногт хүргэлээ. Мөн цуврал сурвалжлагаар мэдээлж байсан ажилчдын нөхцөлийн нэмэгдэл болох цагийн 120 төгрөг 600 төгрөг болжээ. Цэвэрлэх байгууламж цуврал сурвалжлага үргэлжилсээр байх бөгөөд нийтлэл сурвалжлагын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДээс авч уншаарай.