- Бразилын Рио де Жанейро хотноо болсон паралимпийн XV наадмаас жүдо бөхийн 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн Б. Ууганхүү, анх удаа паралимпийн наадамд пауэрлифтингийн төрөлд оролцон хүрэл медаль хүртсэн Э.Содномпэлжээ нар эх орондоо ирэв.
- Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг АНУ-ын Гилеад Сайнс компаний Ази Номхон Далайн бүс хариуцсан захирал Бен Камарктай уулзаж, Харвони эмийн үнийг бууруулахаар тохиролцов.
- GoGo мэдээний агентлаг хөлбөмбөгийн “Хүрхрээ” дээд лигийг шууд дамжуулан хүргэж байгаа тул цуврал ярилцлага хүргэж байгаа билээ. "Сэлэнгэ пресс" багийн хаалгач Юрагийн Сайнхүүгийн ярилцлагыг хүлээн авна уу.
- Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Жон Сэ Гюүн өнөөдөр /2016.09.21/ Монгол Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийг хүлээн авч уулзав.
- Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвөөс Монгол хүнд тохирсон өглөөний цайны жорыг санал болгож байгаа бөгөөд өглөөний цайны жор №4-ийг танилцуулав.
- Дархан-Уул аймагт цэвэрлэх байгууламж барих,ХБНГУ-ын мэргэжилтнүүд өнөөдөр /2016.09.21/ аймгийн Засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц хариуцсан орлогч Т.Ганболдтой уулзлаа.
- МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Зөвлөл УИХ-ын эмэгтэй гишүүдтэй уулзсан бөгөөд уулзалтаас гарсан саналыг нэгтгэн, УИХ-ын 13 эмэгтэй гишүүнд хүргүүлжээ.
- Хүйтний улирал эхэлж, ханиад томуу, улаанбурхан өвчин дэгдэх магадлал өндөрсч байгаатай холбогдуулан зургаан сартай хүүхдүүдэд улаанбурхны вакцин хийхээр болжээ.
- Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлзүйн дээд курс орчин цагийн сэтгүүлзүйн онолын мэдлэг, цахим сэтгүүлзүй, дата визуалайзейшн зэрэг шинэ тутам хөгжиж буй бүхнийг богино хугацаанд эзэмшүүлдэг бөгөөд 21 дэх элсэлтээ авахад бэлэн болжээ.
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шинжлэх ухаан, технологийн яам (ШУТЯ) 2017 оноос хэрэгжих, хамтарсан төслийн уралдаан зарлажээ.
- Швейцарийн Хөгжлийн Агентлаг, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэг, иргэний нийгэм, залуучуудын байгууллагын санаачлагаар Мэдээлэл Технологийн Үндэсний парктай хамтран, Social good summit Mongolia 2016-г энэ сарын 24-нд 09–18 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.
- “Говь” ХК-ийн зураач дизайнер С.Хулан “Crossing Fashion” олон улсын төсөлд Монгол орноо төлөөлөн оролцлоо.
- Манай сэтгүүлч А.Одонтуяа “Уай энд Ар” зар сурталчилгааны группийн Азийн бүс нутгийн ерөнхийлөгч Мэттью Годфритэй дэлхийн зар сурталчилгааны чиг хандлага, Монгол хэрэглэгчдийн онцлог мөн үндэсний брэндийг дэлхийн зах зээлд гаргахад анхаарах хүчин зүйлсийн талаар ярилцлаа.
- БХИС-ийн түүхт 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тус сургуулийг төгссөн, ажиллаж байсан төрийн түшээд, бизнесмен, ажил хэрэгч эрхмүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ.
- Дотоодод үйлдвэрлэж тарьж, ургуулсан хүнсний бүтээгдэхүүний “Ургацын далай 2016” үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд эхлүүлэв.
- 54 жолоочийг 3 сая 456 мянган төгрөгөөр торгож, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгаас харьяа байгууллагад зөрчлийг арилгах талаар 11 мэдэгдэл, шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн байна.
- Хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж хууль зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга байгууламжид хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа.
- Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооноос тус дүүргийн Сонгуулийн хороо хууль бус үйл ажиллагаа явуулж XII тойрогт нэр дэвшиж байгаа А.Гантулгыг тодорхойгүй шалтгаанаар орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлаж, хассан тул Захиргааны хэргийн шүүхэд хандана гэв.
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.
- Энэ сарын 24-ны 00:00 цагаас эхлэн галт тэрэгний хөдөлгөөн өвлийн цагийн хуваарьт шилжинэ гэв.
- ХасБанк харилцагч үйлчлүүлэгчдэдээ улам ойртож, Моннис тауэрын 1-р давхарт шинэ салбараа нээлээ.
- Улсын төв эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан өчигдөр 125 дахь бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ.
- И-март дэлгүүр үүдээ нээснээр 600 орчим ажлын байр шинээр бий болжээ.
- Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын цэцэрлэгийн багш нар "Хүүхдүүдээ хажуулдуулж унтуулахгүй бол багтахаа байсан” хэмээн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд ярьсан аж.
- Yolo.mn сайтад нийтлэгдсэн, “Б.Аззаяа: Хүмүүс намайг “ТАВТАЙ НОЙРСООРОЙ” дуугаар минь илүүтэй мэддэг юм байна лээ” ярилцлагыг уншаарай.
ДЭЛХИЙД
- ОХУ-ын Батлан хамгаалах яам тайлбар хийн, хүмүүнлэгийн тусламжийн бараа ачсан машины цуваа явж байсан дүүрэгт агаараас цохилт өгөөгүй гэв.
- БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Солонгосын шийтгэл ба хариу арга хэмжээ /KMPR/ гэдэг төлөвлөгөөний хүрээнд Умард Солонгосын удирдагчийг төрийн удирдлагаас зайлуулж чадах багийг бүрдүүлэх төлөвлөгөө боловсруулж байгаа гэжээ.
- Сибирийн тайгад төөрсөн Цэрэн Допчут хүү 72 цагийн дараа буюу гурван өдрийн дараа эсэн мэнд олдлоо хэмээн Siberian Times мэдээллээ.
- ОХУ-ын Төрийн Думын долоо дахь удаагийн сонгууль өнгөрсөн ням гарагт болж, сонгуульд урьдын адил ОХУ-ын эрх баригч Нэгдсэн Орос нам нэгдсэн дүнгээр 343 суудал авсан байна.
- Судалгаагаар шинэ цагийн идэрчүүд буюу 30-35 насныхан байр худалдан авах нь багассан бөгөөд машиныг бүр тоохоо ч больжээ.
- Их Британийн “Times Higher Education” сэтгүүл “Thomson Reuters” мэдээллийн агентлагтай хамтран дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг шинэчлэн танилцууллаа.
- 2011 онд асар хямд үнэтэй Таблет худалдаанд гаргаж байсан DataWind үүрэн холбооны компани 45-75 ам. долларын үнэтэй 4G LTE сүлжээ дэмждэг ухаалаг утас худалдаанд гаргах гэж байна.
- АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос Холливудын нэрт жүжигчин Брэд Питтийг хүүхдүүдтэйгээ хэрцгий харьцдаг тухай мэдээлэл цуглуулж эхэлжээ.
- Yahoo компани өнгөрсөн шөнө 500 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсан болохоо албан ёсоор мэдэгдэв.
- Австралид иргэдийн шуудангийн хайрцганд вирустэй флаш тараасан хэрэг гарав.