Сайхан сэтгэлт монголчуудын буянаар гурван хүүгийн ээж Ц.Энхцэцэг бүсгүй өөрийн гэр оронтой боллоо. Спортоор холбогдон анд нөхөд болсон залуус Ц.Энхцэцэгийн гэр бүлд бүрэн тавилгатай хашаа байшинг өвөлдөө хэрэглэх түлээ нүүрсийн хамтаар бэлэглэлээ.
Ц.Энхцэцэгийн тухай нийтлэлийг уншсан Баяраагийн аав Буянхүү шөнийн 02.00 цагт хүү рүүгээ зурвас бичиж “энэ хүнд тусалж хашаа, байшингаа бэлэглэе" гэж хэлснээр түүний хүү Б.Баярбат найз нөхдийн хамтаар энэ сайхан буянтай ажлыг эхлүүлсэн байна.
Ингээд нийтлэл гарснаас хоёрхон хоногийн дараа манай редакц руу найз нөхдийн төлөөлөл залгаж, “бид найзуудын хамт хашаа байшин бэлэглэе. Тэгээд маргааш нүүлгээд өгье” гэсэн юм.
Б.Баярбат тэргүүтэй залуус Ц.Энхцэцэгийн гэр бүлд хашаа байшин төдийгүй түлээ нүүрс, хэрэгцээтэй хоол хүнс, гутал хувцас, цүнх дүүрэн хичээлийн хэрэглэл бэлэглэсэн.
Хашааныхаа хаалгаар гүйн орсон хоёр хүү нь "ээж ээ, ямар гоё байшин бэ, хурдхан оръё" хэмээн баярласан сэтгэлээ барьж ядан байлаа. Байшингийнхаа үүдээр ороод л Ц.Энхцэцэг баярын нулимсаа барьж дийлээгүй билээ. Олон жил орох оронгүй явсан тэрбээр өөрийн гэсэн гэртэй л болчих юм сан, тэгэх юм бол айлын хашаанд буугаад олсон мөнгөөрөө биеэ эмчлүүлнэ гэж ярьж байсан. Гэтэл бүр хашаа байшинтай болж мөрөөдөл нь биелжээ. Б.Баярбат хашаа байшингийнхаа гэрчилгээг албан ёсоор гардуулсан юм.
30+ Лигийн төлөөлөл Г.Идэр-Ууган "Хэцүү амьдралтай хүмүүс нийгэмд олон байгаа шүү дээ. Гэхдээ хэчнээн нь амьдралдаа дийлдэж ялагдаад, амьдрах урам нь алга болчихсон байдаг билээ. Хэд нь амьдралын төлөө тэмцдэг билээ. Ц.Энхцэцэг эгчийн амьдралын төлөө гэсэн сэтгэл хүмүүст урам зориг өгч байсан” гээд “Энэ бол зөвхөн эхлэл. Одоо Ц.Энхцэцэг эгч эрүүл мэндийн асуудалтай байгаа. Бид сайн үйлст сайхан сэтгэлт монголчуудаа уриалж байна. Нийгэм эдийн засгийн энэ хүнд үед ийм гэрэл гэгээтэй үйл боллоо. Их сэтгэл хөдөлгөсөн өдөр байна” гэлээ.
Ийнхүү нэгэн гэр бүлийн амьдралыг бүхэлд нь өөрчилж, гурван хөөрхөн хүүд нь амьдралын сайн сайхан, хүний сайхан сэтгэлийг мэдрүүлж, ээжид нь амьдрах итгэлийг өгсөн залуустаа баярлалаа.
Аав Буянхүү болон түүний гэр бүл, онцгойлон хүү Б.Баярбатад мөн анд найзууд болох Б.Цацрал, Г.Идэр-Ууган, М.Цолмон, Э.Алтаннаран, Б.Мөнхбат нарт маш их баярлалаа. Мөн дараах байгууллагуудад:
- Чикаго шоп,
- Дууд Спортс дэлгүүр,
- 30+ Лиг,
- 23 game center-ийн хамт олон та бүхний үйлс бүхэн өргөжин дэлгэрч байг ээ.
ЭЭЖ ЭЭ, БИ ЗҮҮДЛЭЭГҮЙ БИЗ ДЭЭ?
Хэдхэн хоногийн өмнө бусдын орон байрыг царайчлан гуйж, ээж нь өвдөж зовоод босч ч чадахгүй байсан айлд ийнхүү гэрэл гийлээ.
"Том хүү маань унтаж сэрээд "Ээж ээ би зүүдлээгүй биз дээ" гэж хүртэл хэлсэн" хэмээн тэрбээр өчигдөр утсаар ярихдаа хэлж, дахин дахин талархсанаа илэрхийлж байв.
Одоо түүнд биеэ эмчлүүлээд хурдхан эрүүл болох л үлдлээ.
Энэ өдрүүдэд гэр авч өгье гэсэн хэд хэдэн хүн ярьсан юм. н.Золбоот гэх залуу хандив цуглуулаад гэр авч өгье, “Дулаан гэр” төслөөс гэрт нь очиж судалгаа хийгээд гэр олгоё, Фэйсбүүк дэх “2016 оны гуравдугаар сард төрсөн ээжүүдийн групп”-ээс нэгдээд тусалж, орон гэртэй болгоё, бас нэг эмэгтэй “гадаадаас залгаж байна. Найзтайгаа нийлээд гэр авах мөнгө явуулъя”, уурхайд ажилладаг жолооч “ах нь гэр авч өгье, хэн нэгэн нь гэр авч өгвөл доторх тавилгыг нь авч өгье” гэх мэтчилэн чин сэтгэлээсээ туслахыг хүссэн олон хүн залгасан юм.
Зарим нь хоёр өрөө байшиндаа энэ гэр бүлийг өвөлдөө ч болтугай үнэгүй суулгая, бага хүүхдийг нь цэцэрлэгт оруулж өгөхөөр хөөцөлдөж өгье, ээжийг нь эмнэлэгт хэвтэж байх хойгуур хүүхдүүдийг нь гэртээ байлгаж харж өгье, өдрийн цалингаараа тусалъя, түүлээ нүүрсийг нь авч өгье, 10 кг мах өгье, хүүхдийнхээ багадсан форм, хувцсыг өгье гээд чадах чинээгээрээ туслахыг эрмэлзэж байлаа. М.Анар гэж залуу завгүй байсан ч туслахаар ирж хоол хүнс болон бусад хэрэгтэй зүйлсийг өгсөн. Олон хүн залгаж, юугаар яаж туслах уу гэж асууж байлаа.
Орчлонгийн дутууг нөхөж төрсөн гурван хүүтэйгээ Ц.Энхцэцэг дулаан гэртээ санаа зовох зүйлгүй амьдрах боллоо.
Тэрбээр “Үнэндээ хэлэх үг олдохгүй маш их баярлаж байна. Монгол ахан дүүс та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхний тус дэмийг хэзээ ч мартахгүй, итгэлийг тань дааж, сайхан амьдарч ачийг тань хариулах болно” хэмээн талархсанаа илэрхийлсэн билээ.
Ц.ЭНХЦЭЦЭГ БИДНИЙГ ЗУН ИРЭХЭД АЯГҮЙ БОЛ ХАШААНДАА НОГОО ТАРИАД СУУЖ БАЙХ БИЗ ЭЭ
Анх Ц.Энхцэцэг эгчтэй холбож өгсөн хорооных нь нийгмийн ажилтнаар ажиллаж байсан Ч.Буянтогтох “Ц.Энхцэцэг биднийг зун ирэхэд аягүй бол хашаандаа ногоо тариад сууж байж магадгүй. Энэ сайхан хашаа байшингаа арчлаад явна. Гурван хүүхдээ цэмцийтэл авч явдаг, цэвэр цэмцгэр эмэгтэй байгаа юм. Та бүхэндээ маш их баярлалаа. Ц.Энхцэцэгт санаа зовоод нойр ч хүрдэггүй байсан юм. Одоо сайхан эрүүл саруул болох л үлдлээ” гэсэн юм.
Ц.Энхцэцэг эгчид дансаар илгээж буй хандивын мөнгө нь өөрийнх нь данс руу шууд шилжиж байгаа бөгөөд цаашид эмчилгээнд нь зориулагдах юм.
Чин сэтгэлээсээ тусалсан бүх хүмүүст талархсанаа илэрхийлж байна! Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!