Төлөвлөгөө ёсоор бол энэ газар жил таван сарын өмнөөс л машинуудын хөдөлгөөнд дөжирч, авсан, зарсан хүмүүсийн хөлд дарагдах байлаа.
Гэтэл одоо сардаа нэг удаа жолоо мушгигчдын яндангийн дуунаас үл хэтэрнэ. Өөрөөр хэлбэл улсаас хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулан босгосон Авто худалдааны цогцолбор 2015 оны аравдугаар сард нээлтээ хийснээс хойш ашиглалтад оролгүй өнөөг хүрлээ.
20 тэрбум төгрөгөөр босгосон уг цогцолборын жаврыг машин сонирхогчид сардаа нэг удаа цуглаж үргээдэг байна.
Одоогоос жил гаруйн өмнө Да хүрээ захын бизнес эрхлэгчид “Эрх баригчид бидний эрхийг зөрчиж байна" хэмээн тэмцэж, шинэ зах руу нүүхгүйгээ мэдэгдсэн.
"Сайд нар өөрсдөө шинэ Авто худалдааны цогцолбор руу очихдоо амны хаалт зүүдэг. Гэтэл хүн битгий хэл мал тогтохгүй тэр газар биднийг нүүж очоод, өдрийн найман цаг, жилийн 365 хоног ажиллаж амьдар гэж тулгалаа. Бид үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй…” хэмээн нүүхгүй шалтгаанаа тоочсон. Мөн дутуу дулимаг баригдсан уг цогцолборт хүн ажиллах орчин бүрдээгүйг тодотгож байв.
ШИНЭ АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОРТ ҮНЭХЭЭР ХҮН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ БҮРДЭЭГҮЙ ЮУ?

Хотоос баруун тийш 22-ын товчооны урд талд Авто худалдааны цогцолбор байгуулсан. Нийслэлийн Засаг даргын шинэ зах барих шийдвэр 2013 оны сүүлчээр гарч хоёр жилийн хугацаанд гүйцэтгэжээ.
Бизнес эрхлэгчдийн байр суурь үнэнд хэр нийцэж байгааг тодорхой болгохоор тус цогцолборыг зорилоо.
Товчооноос урагш хөтөлсөн шинэ замаар зорьсон газраа хүрэв. Өмнө нь төв замаас урагш дан шороо байсан бөгөөд энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд 1.9 км зам тавьжээ.
Авто худалдааны цогцолбор гэсэн төмөр хашаагаар ороход төсөөлж байснаас тэс өөр орчин угтав.
Замын баруун талд даатгал, авто угаалга, дэлгүүр, цайны газар, бие засах газар гээд үйлчилгээний төвүүд эгнэнэ.
Харин зүүн талд будгаар жирийтэл нь тэнцүү хувааж татсан авто зогсоол, хүмүүс нарлах саравч, тамхи татах цэгүүд харагдав. Мөн ганган машинд тухалсан Монгол хатны өвөрмөц хөшөө нүднээ туслаа.
Анх энд,
- 11324 суудлын болон жийп автомашины худалдаа,
- 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбай, сэлбэг хэрэгслийн павильонууд,
- авто эскпо зохион байгуулах цогцолборын 1 барилга,
- үйлчилгээ албан газрын 14 барилга,
- 42 км авто зам,
- 8,7 га талбайд явган хүний зам,
- 1438 үйлчлүүлэгчдийн авто машины зогсоол,
- 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж,
- 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөжээ.
Нийт 130 га талбайгаас 30 га-д нь эхний хэмжээний бүтээн байгуулалтыг хийсэн байна. Биднийг Зах хариуцсан менежер Я.Сайнзаяа угтаж, 30 га газрыг эзэлсэн Авто худалдааны цогцолбор хэд хэдэн хэсгээс бүрдэж байгааг дуулгав.
6800 ЗОГСООЛООС 1200 НЬ БОРЛОГДЖЭЭ
Авто зогсоолууд эзэмшлийн болон түрээсийн, сэлбэгийн, япон машины зэргээр төрөлжжээ. Нийт 6800 зогсоол байгаагаас 1200-г нь машин борлуулагчид худалдан авсан байна. 18-ан метр квадрат талбайтай нэг зогсоолын үнэ 4 сая төгрөг бөгөөд хүмүүс 1-200 хүртэлх зогсоол эзэмшиж байгаа гэнэ.
Зарим нь өөрийн эзэмшлийн зогсоолдоо машинаа хэдийнэ байрлуулжээ. Худалдан авсан 20 зогсоолдоо машин сэлбэн байрлуулж машин борлуулаад жил гаруй болж буй нэг залуу байна. Тэрбээр, зургаа дахь удаагийн сэлгэлтээ хийжээ. Оны өмнөхөн 12 машин оруулж ирээд зургааг нь борлуулсан байна. Өөр нэг бизнесмен бага оврын 60-аад машин авчирч борлуулжээ.
Зогсоол худалдан авах боломжгүй бизнес эрхлэгчдийн асуудлыг ч мөн энд шийдсэн аж. 2б талбайн нэг хэсэг газрыг сэлбэг худалдаалах, нөгөөхийг нь түрээсийн талбай болгосон байна. Түрээсийн талбай нь 600-700 машины зогсоолтой.
Харин сэлбэгийн захад худалдаачид өөрсдийн чингэлгүүдээ тавиад метр.кв талбайг 60 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой.
Инженерийн байгууламж сайн хийгдсэн. Талбай болгон 64 камертай. Талбайн газрын доорх усны хаялгыг шийдээд өгчихсөн. Ус зайлуулагчтай учраас талбайд ус тогтох нь бага хэмээн тэндхийн ажилчид ярив.
Талбай болгонд чанга яригч, гэрэлтүүлэгтэй бөгөөд үнэгүй интернетэд холбогдож болох аж. Кейвико, скайнэтэд хэдийнэ холбогджээ.
Мөн 80 метрийн гүнээс татсан цэвэр усны нөөцийн газартай. Усны, дээж шинжилгээг хүртэл хийжээ.
Зөөврийн барилга орчмын зүлэгжүүлэлтийн ажил хийхэд бэлэн болсон бөгөөд дүүргийн зүгээс хүн хүчний нөөцөө ашиглаж талбайн хайс хийж, мод тарьсан байна.
ШИНЭ ЗАХ 26 ЦАЙНЫ ГАЗАР, 5 БИЕ ЗАСАХ ГАЗАР, ДУГААРЫН 17 ҮЙЛДВЭРТЭЙ
Бизнес эрхлэгчдийн ажиллах орчныг бүрдүүлэхийн тулд,
- Нийтийн хоолны газар 26,
- бие засах газар 5,
- хүнсний дэлгүүр 5,
- эмийн сан 1,
- онлайн машин захиалгын төв 1,
- авто угаалгын газар 5,
- авто машины болон дугуй засварын газар 10,
- нотариат, даатгалын компани 10, Нийслэлийн татварын газрын салбар, арилжааны 4 банкны салбар,
- авто машины улсын дугаарын үйлдвэр 17,
- Авто оношилгооны төв, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн иж бүрэн үйлчилгээг төвлөрүүлжээ.
Хөгжүүлэлтийн ажил цаашид үргэлжлэх бөгөөд талбай болгоны дунд 5-6 давхар үйлчилгээний төвүүд баригдах аж. Мөн захын баруун талд байрладаг нуурыг тойрон аялал зугаалгын цогцолбор байгуулах юм. Нууранд хун, ангир зэрэг 26 төрлийн шувууд чуулдаг байна. Тэгэхээр иргэдэд машин авахын сацуу амрах боломж бүрдэх нь.
Био болоод Сонсголонгийн гүүрнээс зах руу чиглэсэн зам тавихын дээр урдаас ачаа тээврийг шууд оруулж ирэх зориулалт бүхий төмөр зам татах талаар ярьж байгаа аж.
“ДА ХҮРЭЭ” ЗАХ ОРЧИМД 31 МЯНГА ГАРУЙ ХҮН АМЬДАРДАГ БОЛ ЭНД…?
“Да хүрээ” захтай хаяа дэрлэн Баянзүрх дүүргийн гурван хорооны 31 мянга гаруй иргэн амьдардаг бол шинэ авто цогцолбор орчимд хүн амын төвлөрөл бага. Ажилчдын мэдээлснээр цөөн тооны л өрх суурьшдаг байна.
Мөн тэндхийн газар сүүлийн үед их үнэд хүрчээ. Авто худалдааны төв нээгдэхэд бизнес эрхлэгчид эргэн тойрны газрыг тэр чигт нь худалдан авсан байна. Өнгөрсөн жил айлын хашаа 4 сая төгрөгөөр зарагдаж байсан бол өнөөдөр 40, 50 саяд хүрсэн гэнэ лээ хэмээн цогцолборын ажилчид ярив.
“ДА ХҮРЭЭ” ЗАХЫГ НҮҮЛГЭХ АСУУДАЛД ХОТЫН ДАРГА ХЭР САНАА ТАВИХ БОЛ?
“Авто худалдааны цогцолбор” бүрэн ашиглалтад орсноор “Да хүрээ” захын хөрсний бохирдол төдийгүй замын хөдөлгөөний ачаалал 20 орчим хувиар буурна гэж тооцоолж буй.
Учир нь Улаанбаатар хотын 25 га талбайд авто машин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян хурах, Сутай буянт ХХК гэсэн 9 зах ажиллаж хөрсний бохирдлыг нэмэгдүүлж, хүмүүсийн эрүүл амьдрах орчныг хордуулсаар байгаа юм.
Нарантуулаас 5-6 дахин том хэмжээтэй уг захыг барьж, Да хүрээ захыг нүүлгэх шийдвэрийг хотын өмнөх удирдлагын багийнхан гаргаж, дээрх бүтээн байгуулалтын ажлыг хийсэн ч захаа хотын төвөөс гаргаж чадаагүй.
Харин “шинэ засаг”-ийн эрхмүүд төсвийн мөнгө зарлагадан барьсан уг цогцолборыг ашиглалтад оруулах уу, дрифтийн талбай болгон үлдээх үү гэдэг нь асуулт хэвээр байна.
Хотын өмнөх дарга Э.Бат-Үүл “Захын эргэн тойронд аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулна гэвэл газраар хангана. Би зохицуулж чадна. Тэр битгий хэл ченжүүдийн амьдрах орон сууцны асуудалд ч анхаарна. 30 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн” гэж мэдэгдэж байсан.
Тэгвэл өнөөгийн дарга С.Батболд 2016 оны наймдугаар сарын 23-нд Дүнжингарав худалдааны төвтэй танилцах үеэр сэтгүүлчдийн асуултад: "Авто худалдааны цогцолборыг цаашид тэр хэвээр нь ажиллуулна. Нийслэл хотод хуучин автомашин зардаг байдлыг бид алхам алхмаар шийдэж, төвлөрсөн газар руугаа шилжүүлнэ” гэж байр сууриа илэрхийлсэн.
Мөн “Цэнзүүргүй яриа” нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн асуултад, "Би Улаанбаатарт автомашин зардаг хуучин захууд байх ёсгүй гэж үздэг. Тийм учраас хотоос гар гэсэн шаардлага тавина. Намайг шийдвэрээ гаргаагүй байхад л эсэргүүцэл ирсээр байна. Энэ нь сонгуулийн үр дүнтэй холбоотой байх. Хотод авто салонууд байрлаж болно. Харин зардаг газрууд нь хотын гадна байх ёстой. Миний зүгээс олон тэрбумаар бүтсэн авто худалдааны төвийг ашиглалтад оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Худалдааны төвүүд тэр хавийн айл өрхүүдийг турхирдаг юм билээ. “Та нарын амьдрал байхгүй болчихно шүү. Нүүлгэхийг эсэргүүцээрэй” гэдэг. Тэр хүмүүсийн амьдралыг зохицуулж болно. Да хүрээ захын талбайг авахдаа машины худалдаа биш орон сууцны зориулалтаар анх авсан юм билээ. Гэтэл орон сууц барих цаг нь хэдийнэ болчихож. Тиймээс би тэр хүмүүстэй уулзаж ярилцах болно" гэсэн юм.
Нэг намын эрх ашиг бус нийт иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдралыг юун түрүүнд тавивал хотын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд Да хүрээ захыг нүүлгэх талаар тууштай ажиллах нь асуудал биш санагдана.
Хотын даргаас асууя. Та “Да хүрээ” захыг хэзээ нүүлгэх вэ?
Энэ сэдвийн хүрээнд хийсэн Т.Батцогт: 200 ченжээс болж 20 мянган хүн хордож болохгүй биз дээ, Нялхаст заналхийлсэн “Мэдрэлийн хор”, БИДНИЙ ХҮҮХДҮҮД хордож байгаа нь ТЭДЭНД хамаагүй сурвалжлагуудыг уншаарай.
Зургийг Д.Жавхлантөгс
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ