Нийслэлд болон орон нутагт болсон онцлох үйл явдлууд
- Ирэх сарын 1-нээс Приусын татвар хэрхэн нэмэгдэх талаарх нийтлэлийг хүлээн авна уу.
- ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар уулзлаа.
- Энэ сарын 11-нд амиа алдсан хоёр албан хаагчийн хэрэгтэй холбогдуулаад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага хүлээлгэж, огцруулах саналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлсэн байна.
- Сөүл дэх манай улсын ЭСЯ, Пусан дахь Консулын газар хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд мэдэгдлээ.
- Машины утаан 260 гаруй төрлийн хорт бодис агуулдаг. Гэтэл нийслэлийн авто захууд хотынхоо захад биш, дотор нь, иргэдтэйгээ зэрэгцээд үйл ажиллагаа явуулсаар. “Машин хүүхдийн уушгийг “идэж” байна” нийтлэлийг эндээс уншина уу.
- Нийслэл хот, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн 24 сум, дүүрэгт 30 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 1564 га ой, 20297 га хээр, нийт 21861 га талбай түймэрт өртсөн талаар мэдээлэв.
- Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн цэцэрлэгүүдийн тарах цагт өөрчлөлт оруулаагүй гэдгийг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.
- Хилийн чанадын 14 улсад ял эдэлж буй 172 монгол иргэн байгаагаас 32 нь эх орондоо шилжин ялыг үргэлжлүүлэн эдлэх хүсэлт тавьсан байна.
- Нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллагын 65 ажлын байранд 1900 гаруй иргэн өрсөлдөхөөр Төрийн албаны зөвлөлд бүртгүүлжээ.
- Гар, хөл, амны өвчин эхний улирлын байдлаар өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад тодорхой хэмжээнд ихсэх хандлагатай байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
- Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Олон Улсын Валютын Сангийн зөвлөх ноён Дэйл Смитийг хүлээн авч уулзлаа.
- Улаанбаатарт шороон шуурга шуурсан тул агаарын чанарын индекс Монгол газар орчимд 3402 буюу маш их бохирдолтой байв.
- Азийн хөгжлийн банкнаас “Тээврийн ухаалаг систем”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах” төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа.
- Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.
- АН-ын бүлэг Зөрчлийн тухай хуулийн төслөөр тав хоногийн завсарлага авлаа.
- Хилийн чанадад суугаа монгол иргэд энэ оны зургаадугаар сарын 10-11-нд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө хэмээн Консулын газрын захирал Я.Ариунболд мэдээллээ.
- Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургаадугаар сарын 26-ны өдөр болох тул шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 27-ноос эхлэн зогсоох болжээ.
- Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийв.
- Улсын хэмжээнд ажиллаж байгаа 53 автотээврийн хяналтын улсын байцаагчийг хамруулсан сургалтыг Автотээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран зохион байгууллаа.
- Дэлхийн Банк Групп, ХХААХҮЯ хамтран “Хөдөө аж ахуйн салбарын хөгжил: Хөрөнгө оруулалт ба дэлхийн үнэ цэнийн сүлжээ” сэдэвт хурал зохион байгууллаа.
- Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн хажууд иргэн Б-гийн iPhone 4 гар утсыг оршин суух тодорхой хаяггүй Э нүүрэнд нь цохиж дээрэмдэж зугтаасан, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны гадна иргэн Ө-г явж байх үед Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай Г, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Д нар согтуурсан үедээ бүлэглэн зодож “Samsung galaxy S7” гар утсыг дээрэмдсэн хэргүүдийг тус тус илрүүлэн харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд шалгаж байна.
ДЭЛХИЙД
- Ираны Ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежад Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэрээ дэвшүүллээ.
- Дэлхийд нийт 14 923 цөмийн зэвсэг бий гэв.
- Снэп Инк. компанийн гүйцэтгэх захирал Эван Шпигель Энэтхэг улсыг “ядуу” хэмээн тодорхойлж, аппликейшнийх нь хувьд ач холбогдол бүхий улс бiиш гэж хэлсэн нь нийгмийн сүлжээг хэрэглэгчдийн дунд бухимдал төрүүлэв.
- Мягмар гарагт шилжих шөнө Туркэд бүх нийтийн санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэн, зарим иргэн эсэргүүцлийн жагсаал хийжээ.
- Эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр дагнан ажилладаг сэтгүүлч Олег Лурьегийн мэдээлж байгаагаар оросын сөрөг хүчний төлөөлөл болсон Алексей Навальный “ЮКОС” газрын тосны компанийн удирдагч асан Михаил Ходорковскийгоос улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор хууль бусаар мөнгөн тусламж авсан гэнэ.
- Хойд Солонгос улсаас НҮБ-д суугаа төлөөлөгчийн орлогч Ким Ин Рён хэвлэлийн бага хурал зарлаж, АНУ-ын эрх баригчид Солонгосын хойг руу тэнгисийн цэргийн хүчний байлдааны онгоцууд илгээж, Сирийн агаарын нисэх хүчний баазыг бөмбөгдсөнийг шүүмжлэв.
СПОРТ
- “Мongolia open-2017”-д оролцох гурав дахь улс болон Венесуэлийн баг тамирчид мэдүүлгээ Монголын чөлөөт бөхийн холбоонд ирүүлжээ.
- Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын охидын хөл бөмбөгийн шигшээ баг Гуамын багтай тэнцсэнээр, манай шигшээ Ази тивийн тэмцээнээс анхны оноогоо авлаа.
- Юта Жазз баг Плэй-Оффын цувралын эхний тоглолтдоо хожил байгуулсан ч өөр нэгэн харамсалтай мэдээлэл байсан нь төвийн тоглогч Рүди Гоберын гэмтэл байв.
- Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн гурав дахь удаагийн тэмцээнд Монголын баг аваргалж, түүхэн амжилт үзүүлсэн бөгөөд амжилтын эзэд эх орондоо ирлээ.
- Монголын Хөлбөмбөгийн холбооны эмэгтэй шүүгчид Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээний тоглолтыг шүүлээ.
- Монголын спортын түүхэнд дэх хамгийн өндөр шагналын сантай “Хүрхрээ" Үндэсний дээд лиг эхлэхэд бэлэн боллоо.
- Германы нийслэл Берлин хотноо болсон FIBA EASTER CUP MOABIT тэмцээнд өсвөрийн сагсан бөмбөгийн U14 насны шигшээ багийн хоёр эрэгтэй, нэг эмэгтэй баг оролцсоноос хөвгүүдийн U-14 насны ангилалд өрсөлдсөн Г.Ундрах дасгалжуулагчтай баг хүрлийн төлөө Литва улсын багийг 49:39-өөр хожжээ.