Одоогоос долоон сарын өмнө олны хайр халамж, тусламж дэмжлэгээр орон гэртэй болсон гурван хүүхэдтэй өрх толгойлсон ээж Ц.Энхцэцэгийнд бид дахин очсон юм.
Түүний талаарх ярилцлага нийтлэгдсэний дараа тусалъя гэсэн сэтгэлтэй олон арван хүн зогсоо зайгүй залгаж, гэр авч өгье, өвлийн гурван сар дуустал түрээсийн сул байрандаа үнэгүй суулгая, хоол хүнс, мах өгье, хүүхдүүдэд нь хувцас хунар бэлэглэе хэмээн ярьж байсан билээ. Ингээд сайхан сэтгэлт залуус нэгдэн Ц.Энхцэцэгийг хашаа байшинтай болгож, дотор нь засвар хийн, хэрэгтэй бүхий л зүйлсээр хангаж, өвөл хэрэглэх түлээ нүүрс, хүүхдүүдийн хичээлийн хэрэглэл, гутал хувцас, хоол хүнс авч өгснийг та санаж байгаа байх.
Тэрээр бөөрний өвчнөөсөө болоод бие нь хүндэрч, хааяа хэвтэрт ордог ч аль боломжоороо үр хүүхдээ тэжээх, тэднийгээ цэмцгэр явуулахыг хүсдэг тухайгаа ярьж байсан. Өөрийн гэсэн орон гэртэй болохоос нь өмнө түрээсийн жижигхэн байшиндаа цэвэр цэмцгэр суудаг арчаатай эмэгтэй хэмээн хорооны нийгмийн ажилтан нь ч хэлж байв.
Ийнхүү бид тэдний гэрт дахин зочлов. Хашаа хороо нь ойр тойрны бусад айлтай харьцуулахад элдэв хог новшгүй цэмцэр харагдана. "Манай мод сайхан ургасан байгаа биз? Модоо ургаж байгааг нь харах сайхан шүү" хэмээн яриагаа эхлүүлсэн юм.
Тэдний гэр анх ямар тохижилттой байсан яг л тэр хэвээр сайхан, тоос тортоггүй цэвэрхэн байсан нь үнэхээр арчаатай эмэгтэй юм гэх бодлыг улам баталгаажуулаад өгнө. Дунд хүү нь сүүтэй цай аягалан өгч, тавагтай чихэр барив. Гэвч Ц.Энхцэцэг өөрөө өндийж чадахааргүй байлаа. Бөөрний өвчнөөсөө болоод л тэр. Бие нь өвдөөд хэвтэрт орсноос хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ. Тэрбээр зогсоо зайгүй халуурч буй гэнэ.
Хэдэн сарын өмнө Клиникийн нэгдүгээр эмнэлгийн Бөөрний мэс заслын эмч түүнийг дараалалгүй үзэж эмчилгээ хийж өгөхөөр болсон юм. Ингээд эмчдээ үзүүлээд шаардлагатай шинжилгээг өгч, эмчилгээ хийлгэв. Тухайн үед томографийн зургаар түүнд бөөрний буглаа үүссэн гэх онош тавьжээ.
Тиймээс энэ хооронд Ц.Энхцэцэг зүгээр суулгүй бага хүүгээ дагуулан айлын байранд засвар хийн хоногийн хоолоо залгуулж байжээ.
Байнгын эмчийн хяналтад байх ёстой. Ингээд эмчилгээгээ ч хийлгэж биеийн байдал овоо дээрдлээ. "Хэд хоног өргөс авчихсан юм шиг л сайхан болчихсон. Гэхдээ эмч буглаа үүссэн тохиолдолд зургаан сарын дараа дахих магадлалтай байдаг талаар дуулгасан" гэлээ. Тиймээс буглаа үүссэн эсэхийг дахин томографийн зургаар харах шаардлагатай байгаа гэнэ.
Амьдрахын тулд мэдээж ажил хийх ёстой. Өмнө нь тэрээр нэгэн цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан туршлагатай. Тиймээс хорооны нийгмийн ажилтан нь асууж сурагласаар Бөмбөгөр худалдааны төвийн дэргэдэх 24 цагийн цэцэрлэгт жирэмсний амралтаа авах гэж байгаа багшийн оронд орох боломжтойг дуулгажээ.
Цэцэрлэгт ажиллахын тулд эхлээд сургалтад сууж багшлах гэрчилгээ авах ёстой. Ц.Энхцэцэг багшлах эрхтэй болоод байтал оронд нь өөр хүн ажилд авсан байжээ. Ингээд өөр цэцэрлэг сураглатал Баянзүрх дүүргийн нэг цэцэрлэгт ажилд орох боломж гарсан ч хоёр настай бага хүүг нь авах боломжгүй гэсэн хариу өгчээ.
Тиймээс энэ хооронд Ц.Энхцэцэг зүгээр суулгүй бага хүүгээ дагуулан айлын байранд засвар хийн хоногийн хоолоо залгуулж, цахилгааны мөнгө, өдөр тутмын зардлаа олоод байжээ. Харин сүүлийн сар гаруйн хугацаанд бие нь дордоод дахин хэвтэрт орсон байна. Уг нь эмчлэгдэх өвчин гэнэ.
Бөөрний эмч нь олон сар өнгөрсөн учраас дахин томографийн зураг авахуулж байж цаашид ямар эмчилгээ шаардлагатай, хагалгаа хийх, эсэх нь тодорхой болно гэжээ. Гэвч тэрбээр хүүхдүүдээ хоосон хонуулахгүйн тулд байгаа мөнгөөрөө хоолоо залгуулсаар өөрөө эмчлүүлж чадалгүй өвчин намдаах эмээр өдөр хоногийг орондоо хэвтэн өнгөрүүлж байна.
Засгийн газрын тогтоолоор 2017 оны нэгдүгээр сараас эхлэн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн эрүүл мэндийн даатгалд жилдээ 57 мянган төгрөг төлдөг болжээ. Өмнө нь жилд 8000 төгрөг байсан бөгөөд гэнэт л долоо дахин нэмэгдүүлсэн нь түүнд хүнд цохилт болжээ.
"Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нэмсэн ч урьдын адил ор хоногийн мөнгө авна гэсэн. Даатгалын төлбөрийг нэмсний ашгийг би ердөө мэдрэхгүй байна.
Өмнө нь хэд хоног эмнэлэгт хэвтэхэд 50 гаруй мянган төгрөг төлж байсан. Энэ удаад ч мөн ялгаагүй ор хоногийн мөнгө авна гэсэн.
Дээр нь томографийн зураг 130 мянган төгрөгөөр авахуулна гэж бодоход доод тал нь би 200 мянган төгрөгтэй байж л эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх боломж бүрдэнэ. Гэтэл боломжгүй хүмүүс орондоо үхлээ хүлээгээд л хэвтэхээс өөр аргагүйд хүрч байна" гэсэн юм.
Эрхэлсэн ажилгүй, насанд хүрээгүй гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй 57 мянган төгрөг төлөх нь бодит байдалд хэр нийцэж байна вэ? Энэ нь яах аргагүй эргэн харах заалт болсныг дээрх байдал харуулж байна.
Ц.Энхцэцэг аргагүйдээд дунд хүүгийнхээ багшид учир байдлаа хэлж хүүгээрээ туслуулахаар хичээлээс нь долоо хоногийн чөлөө авахуулжээ. "Багш нь бидний амьдралыг их сайн ойлгодог юм. Гэхдээ одоо шалгалт нь ойртсон учраас хүүгээ сургуульд нь явуулалгүй болохгүй" гэлээ.
"Санаагаар болдог бол та бүхэндээ өвдчихлөө гэж хэлэхийн оронд сайхан явна аа л гэж хэлмээр байна. Даанч хүссэнээр болохгүй юм" хэмээн хоолой зангируулан яриагаа дуусгалаа.
Та Ц.Энхцэцэгт туслахыг хүсвэл Хаан банкны 5017046043 Ц.Энхцэцэг дансны дугаараар хандив өргөх боломжтой.