Улс оронд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн гол үйл явдал болон GoGo.mn сайтын сэтгүүлчдийн бэлтгэсэн ярилцлага, нийтлэл, сурвалжлагыг тоймлон хүргэж байна.
Үйл явдлаар өрнүүн нэгэн долоо хоног өнгөрлөө. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаар улс даяар Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуульд зургаадугаар сарын 26-ны даваа гарагт болно. Сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу сонгуулийн санал хураалт эхлээс 24 цагийн өмнө зогсох ёстой.
МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсны дараа “Энэ сонгуульд ялалт байгуулах хариуцлагатай үүрэг надад оногдлоо. Би сонгуульд шударгаар, хуулийн дагуу өрсөлдөж ялалт байгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Энэ удаагийн сонгууль зөвхөн Ерөнхийлөгчөө сонгох биш хагарсан, доройтсон энэ бүгдэд цэг тавих сонгууль гэж би ойлгож байна” гэж хэлэв. Эрх баригч намын дарга сонгуульд ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн сүүлийн хоёр сонгуульд амжилтгүй оролцсон МАН-ын ялагдлыг эцэс болгох итгэлтэй байгаа бололтой. Түүнийг дэмжихээр намын нөхдөөс нь гадна урлаг, спорт, бизнесийн салбарын төлөөлөл болсон олон хүн цугласан байв.
Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулга "Монгол Улс 30 мянган хүний төлөө юу, гурван сая монголчуудын төлөө юу гэдэг шийдвэрийг гаргахад сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Хүч тэнцвэргүй тулаан болно. Тэдэнд эрх мэдэл, алт мөнгө, гадныхан бүгд байгаа. Бидэнд эгэл ард, монголчууд байна. Энэ сонгуульд Монгол ялна" гэв. Түүнийг дэмжихээр Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүд З.Нарантуяа, Д.Мурат, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Я.Санжмятав, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга болон намын гишүүд нь хүрэлцэн иржээ.
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар намын нөхдөөс гадна эхнэр, дөрвөн охиноо дагуулан ирж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа. Тэрбээр, Бидэнд Монгол орноо аврах төлөвлөгөө байгаа. Монгол Улсаа цэгцтэй хөгжилтэй болгох Үндсэн хуулийн төсөл байгаа. МАХН-ын нийт гишүүд дэмжигчидтэйгээ хамт, ард түмэнтэйгээ хамт энэ сонгуульд бид нэр дэвшиж байна. Ямар зорилгоор дэвшиж байгаа юм бэ? гэж асуувал шууд хэлье, МАНАН-гийн дарангуйллыг бид Монгол оронд хазаарлана” гэж хэллээ. УИХ-д суудалтай гурван намын нэр дэвшигчийн сунгаа ийн эхэллээ.
Сонгуулийн ерөнхий өнгөрсөн баасан гаригт хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн МҮОНРТ-ээр үнэ төлбөргүй сурталгаа явуулах цагийг баталсан. Нэр дэвшигчид үндэсний радио, телевизээр өдөр бүр 15 минутын нэвтрүүлэг, 2 минутын мэдээний цаг оногдохоор хуваарь баталсан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг нэр дэвшигчийн сурталчилгааны зардлын дээд хэмжээг 3.5 тэрбум төгрөг байхаар хуульчилжээ.
-Олон Улсын валютын сан Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрөө баталлаа. Энэ талаар Сангийн яам, ОУВС болон Монголбанкнаас хамтарсан мэдээлэл хийх үеэр Сангийн сайд "Б.Чойжилсүрэн: Эдийн засагт ногоон гэрэл аслаа" гэж хэллээ.
-Улсын Их Хурлын дарга М.Энхболд захирамж гаргаж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан билээ. Тус ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн Зөвлөлдөх санал асуулгын дүнгийн талаар судалгаа хийж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулснаа пүрэв гарагт УИХ-ын даргад гардууллаа.
-Улаанбаатар хотын урдхан талд орших Соёмботой уулыг ухаж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн мягмар гаригт аваад манай сэтгүүлчид газар дээр нь очсон. Богдхан уулын дархан цаазат газарт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Аялж уул” компани зөвшөөрөл авсан байжээ. Өмнөх Засгийн газрын үед буюу АН, МАХН-тай хамтарсан Засгийн газрын үед Н.Батцэрэг БОАЖ-ын сайдаар ажиллаж байх үед уг зөвшөөрлийг өгснийг яамнаас албан ёсоор мэдээлж, тус компанийн газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалж, ухсан газрыг нөхөн сэргээх үүрэг өгсөн байна.
-Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын математикийн улсын шалгалт өнгөрсөн пүрэв гарагт орон даяар эхэлсэн ч шалгалтын материал задарсан учир улсын шалгалтыг тавдугаар сарын 30-ны өдөр дахин авахаар боллоо. Математикийн шалгалтын материалыг дахин боловсруулж байна гэж Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ мэдээлэв.
-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат газар тариалангийн бүс нутгуудад ажиллаж, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зарим аж ахуйн нэгжийн тариалалтын явцтай танилцаж, тариаланч, ногоочдын тулгамдсан асуудлыг сонслоо. Улсын хэмжээнд энэ онд 381.6 мянган га-д үр тариа, 23.6 мянган га-д төмс, хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 458,0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөж, тариалалтын ажил ид өрнөж байна.
Хүнсний ногоо, ялангуяа төмсний борлуулалтыг Засгийн газар бодлогоор дэмжих, төрийн худалдан авалт хийж ногоочид, тариаланчдаа дэмжихийг тариаланчид Гүйцэтгэх засаглалын тэргүүнд хэлжээ. Ерөнхий сайд, Энэ асуудалд Засгийн газар анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, Японы компаниуд монгол төмс худалдан авах захиалга ирүүлсэн. Одоогоор хоёр удаагийн дээж явуулсан нь тус улсын стандартад тэнцээд байгаа. Тариаланчид маань төмс, хүнсний ногооны чанарт онцгой анхаарч, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн гаргах ёстой гэв.
-“Маамуу” үндэсний төслийн “Маамуу” хүүхэлдэйн кино үзэгчдийн хүртээл болоод буй. “Монгол контент” компанийн залуу уран бүтээлчдийн хийсэн энэхүү цуврал хүүхэлдэйн кинонд өхөөрдөм Аами, Таамигийн хөгжилтэй адал явдлууд гардаг. Аами, Таамигийн дүрд дуу оруулсан жүжигчин О.Оюун, С.Ганчимэг нартай сэтгүүлч Г.Одгаравын хийсэн ярилцлагыг эндээс уншаарай.