(Иргэддээ “ДАЙСАГНАСАН” хот цуврал нийтлэлийн хоёрдугаар хэсгийг хүргэж байна)
ГУРАВХАН жилийн дараа УСНЫ АСУУДАЛТАЙ НҮҮР ТУЛАХ Улаанбаатарчууд
Ундны усаар өтгөнөө урсгаж, уух усаараа машинаа угаадаг бид дэндүү туйлчихсан улс... Гэтэл хотын усны нөөц багассаар байна. Үүний илрэл бол сүүлийн жилүүдэд Туул гол тасрах болсон явдал.
Махчилж хэлбэл гүний ус багасч, тэжээгдлээ авахын тулд хөрсөн доороос Туулын уснаас “нөхөх” болсон гэсэн үг. “Улаанбаатарчууд 2025 онд цэвэр усны нөөцгүй болно” хэмээн ярьж бичсээр нэгэнт улиг болсон.
Магад 2025 он хүртэл хол учраас Сүх далайтал үхэр амрын үлгэрээр хайхрахгүй байж болох... Мянганы сорилтын сангийнхны гаргасан сүүлийн үеийн судалгаагаар энэ тоо тав орчим жилээр урагшилж 2020 он буюу хаяанд ирснийг дуулгав.
Тэгэхээр таван жилийн дотор нийслэлчүүд усгүй болох нь... Гэтэл бид “Маньд ямар хамаа байна” гэсэн шүү юм бодон машинаа хээв нэг угаацгааж байна. Нөгөө талаас ус бохирдуулсныхаа төлөө ганц төгрөг ч халааснаасаа гаргалгүйгээр нийлүүлж байгаа нь асуудал дагуулна…
Усны нөөцийн талаар Монгол улсын зөвлөх инженер, Туул голын сав газрын дарга асан, доктор Г.Долгорсүрэн “Хүмүүс усыг байгальд байнга л байж байдаг, шавхагдашгүй мэтээр ойлгодог. Энэ ойлголтоор олон жил явчихсан. Харамсалтай нь өнөөдөр шавхагдаж эхэлж байна. Үүний илрэл нь хавар болонгуут Туул гол хотын суурьшлын бүсэд хуурай сайр болох явдал. Гэтэл бид энд уулга алдаж буруутан хайж эхэлдэг. Энэ шийдэл биш. Шалтгаан нь юу гэхээр хотын усны хэрэглээ өсөөд байгаль дээрх усны нөөцийн даах чадамж хүрэхгүй болсонтой холбоотой. Гүний цэвэр ус байгальд ил урсаж байгаа шиг минут секундээр нөхөн сэргээгддэггүй” гэсэн хариултыг өгсөн юм.
Өнөөдөр спирт, ундааны үйлдвэрүүд гэхэд жилд 350 мянга орчим, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд 170 гаруй мянган хүний жилийн хэрэглээний усыг үргүй урсгаж байна. Ус сувагтай гэрээтэй үйлдвэр, үйлчилгээний газруудын нийт усны хэрэглээг тооцвол жилд нэг сая хүний (Гэр хорооллолд амьдардаг хүний усны хэрэглээг харьцуулав) ундны цэвэр усаар туйлж буйг багцаалдана.
Харангадах аюул хаяанд ирсэн ч нийслэлчүүд өнөөдрийн маазраан, хошин шогт толгой мэдүүлээд сөхөөрөх завдалгүй байгаа нь туйлын харамсал дагуулна...
Хэзээд ДЭЛБЭРЧ мэдэх 60 настай ШУГАМ СҮЛЖЭЭ
Жилийн жилд нийслэл орчмын замыг сэндийчиж, шугам хоолой засварлах нь энгийн үзэгдэл. Явган хүний замын бөглөөс, машин замын түгжрэлийн эх болдог ч нийслэлчүүд энэ бухимдалдаа хэдийнэ дассан.
Чанаргүй эд ангиар шугам хоолойг сольж 365 хоногт зам хагалж буй энэ үйлдлийг бид дарга нарын бизнес гэж харддаг. Гэтэл салбарын мэргэжилтнүүд арай өөр өнцгөөс тайлбарладаг. Олон жилийн элэгдэлд орсон хоолойнуудыг засч сэлбэх шаардлага зайлшгүй тулгардаг байна.
Нийслэлд 1960 онд буюу одоогоос 60 орчим жилийн өмнө төвийн шугам тавьжээ. Ингэхдээ зам дагуу шугам хоолойнуудыг суурилуулсан байна. Насжилт өндөртэй учир хэзээд ч дэлбэрч мэдэх аж.
Одоогоос гурван жилийн өмнө усны салбарт олон жил удирдах албан тушаалтан хийсэн “усны” З.Батбаяр “Улаанбаатар орчин үеийн хот болсон гэгддэг ч энэ шалгуурт тэнцэх хамгийн том үзүүлэлт болох газар доорх хот байдаггүй. Дэлхийн бусад орон газар доорх хот гэж гайхалтай байгууламжтай. Бидэнд замаа хагалахгүйгээр нэг ч шугамаа нөхөх боломж байдаггүй. Яг үнэнийг хэлэхэд Улаанбаатар хот усны нөөц талаасаа ч, ус түгээх шугам сүлжээ талаасаа ч дампуурчихаад байна. Өөрөөр хэлбэл нурж унах ирмэг дээр ирчихэж…” хэмээн ярьсан.
Нийслэлийнхний ус дамжуулах гол төвийн шугам төв замын хэвлийд буй. Анх тавигдсан цагаасаа засварт ороогүй энэ хоолой хэзээ нэгэн цагт дэлбэрвэл хоёр машин шүргэх төдийд машины урсгал боогддог хотын амьдрал бүрэн зогсох юм.
Цаг хугацаа явсаар бид 30, 40, 50 жилийг ардаа үднэ. Аз сорин ирээдүйдээ найдсаар амьдрах уу, эсвэл нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч шийдлийг хайх уу.
“НИЙСЛЭЛ” нийтийн БИЕ ЗАСАХ ГАЗАР
Энэ байдлаараа манайхыг зорих жуулчид цөөрөх нь… Угтаа бол Монголыг цэнгэг агаар, хязгааргүй уудам талаар төсөөлж тэд ирдэг байх. Гэтэл Улаанбаатарт газардав уу, гүй юу баасны үнэр угтахаар юу болох вэ. Үргээд, зугтаана биз дээ.
Арван жилийн өмнө 21 дүгээр хороолол, хоёр жилийн өмнө нэгдүгээр хороолол орчимд үнэртдэг байсан Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр өнөөдөр нийслэлийн төв талбай хүртэл хүрээгээ тэлжээ.
Энэ эрчээр “явбал” таван жилийн дараа хотыг тэр чигт нь эзэгнэх нь…
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан, химийн ухааны доктор Ш.Батдэлгэр “Ил задгай жорлонгийн хаягдлаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийний төрөлд хамаарагддаг. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, согогтой хүүхэд төрөх, цаашлаад хүнийг үргүйдүүлэх хор уршигтай. Химийн хортой нэгдэл нь хүний биед зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд толгой өвдөх, хамар, хоолой хорсох, ханиалгах, бөөлжис цутгах, нүд улайх, амьсгал боохоос гадна арьсны харшил үүсгэнэ” гэсэн юм.
Тэгэхээр цэвэрлэхээс ялгарч буй энэ үнэр ирээдүйд бидний үр хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг тааварлашгүй.
Хагас зууны настай цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудал нэг үе эрчимтэй яригдсан ч харамсалтай нь өнөөдөр намжсан.
2015-11-17. Энэ өдөр засгийн газрын ээлжит хуралдаан болж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг шинээр цэвэрлэх байгууламж барих төслийг концессоор хэрэгжүүлэх шийдвэр гаргасныг дуулгаснаас хойш хоёр жил өнгөрөөд байна.
Тухайн үед хотын дарга асан Э.Бат-Үүл цэвэрлэх байгууламж барихад Турк 300 сая доллар, Франц 80 сая евро зээлдүүлэхээр болсныг мэдэгдсэн ч өнөөдөр санхүүжилт тодорхойгүй, хаа хаанаа зогсонги байдалд оржээ.
Гэрээ засаад төрөө зас гэдэг. Жорлонгийнхоо асуудлыг шийдээгүй атлаа их сургуулиудыг нүүлгэхийг чухалчлах… Ойлгохгүй, ойлгомжгүй зүйл төрөлх хотод их ажээ.
Энэ замаараа бид хэр хол алхах бол, 10 жилийн дараах төсөөлөлд нийслэл хот минь хэрхэн бууж байна вэ?
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ