ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Энэ сарын 22-нд Завхан аймгийн Отгон суман дахь Отгонтэнгэр ууланд авираад, буухдаа 17 уулчин цасан нурангид өртөн, амиа алдсан харамсалтай хэрэг тохиолоо. Тэдгээр иргэдийг ОБЕГ-ын аврах тусгай ангийнхан, мэргэжлийн уулчидтай хамт гурван өдрийн турш хайсан юм.
25-ны лхагва гарагт 17 дахь иргэний цогцсыг олсноор эрэл өндөрлөв. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал ахалж, 204 алба хаагч, 30 техник хэрэгсэл, 2 нисдэг тэрэгтэйгээр үүрэг гүйцэтгэн, эрлийг шуурхай гүйцэтгэв.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүд амиа алдсан уулчдад хүндэтгэл үзүүлэн, гүн эмгэнэл илэрхийлэв.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД 300 МЯНГАН ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ АВНА
Энэ оны улсын төсвийн орлого анх тооцоолсноос 500 орчим тэрбум төгрөгөөр өсчээ. Иймд энэ эх үүсвэрээс 54.9 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад НЭГ УДАА урамшуулах саналыг Засгийн газар боловсруулсан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өмнөх Засгийн газар Нийгмийн гурван талт хэлэлцээр байгуулж, цалинг үе шаттай нэмэхээр амласан. Гэвч амлалтаа хэрэгжүүлбэл ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ зөрчинө. Иймд нэг удаа урамшуулал олгохоос өөр арга одоогоор байхгүй. Тэгээд ч сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын цалинг огт нэмээгүй, инфляц эргээд өсөх хандлагатай байна” гэсэн юм.
Шүүгч, прокуроруудад энэ урамшууллыг олгохгүй. Урамшуулал олгосноор нийгмийн даатгалын сангаас 450 сая төгрөгийн нэмэлт зардал гарна. Хэдийгээр иргэдийн дийлэнх нь Засгийн газрын энэ шийдвэрийг эсэргүүцсэн ч УИХ-ын гишүүд байнгын хорооны хуралдаан болон чуулганаар урамшуулал олгох нь зөв гэж үзлээ.
"НҮДЭЭ НЭЭ" ХӨДӨЛГӨӨНИЙНХӨН ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР
Бага насны охид төрсөн эцэгтээ, хойд эцэгтээ болон бусдад хэрцгийгээр хүчирхийлүүлсэн, бүр амиа алдсан хэрэг ар араасаа гарсаар байна. Иймд “Лантуун дохио” ТББ-аас хүүхэд хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ!” жагсаалыг энэ сарын 24-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулж, хүчирхийллийн хохирогчдын гэр бүлийнхэн оролцов.
18 цагаас 21 цаг хүртэл үргэлжилсэн уг жагсаалд оролцогчид хүүхдийн эсрэг хүчирхийллийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаад бухимдаж байгаагаа илэрхийлэн, “Хүчирхийлэл эр хүний зугаа биш!”, “Эрчүүд ээ, хүчирхийллийн эсрэг нэгдэцгээ!”, “Энэ бүхэн удахгүй таны хүүхэд дээр ирнэ. Сайн бод!”, “Бэлгийн боловсрол, хүүхдийн хүмүүжилд анхаарцгаая” зэрэг лоозон барьцгаасан байв.
Б.ХУРЦ, Ц.НЯМДОРЖ НАР ХЭВЛЭЛЭЭР ДУЭЛЬДЭВ
26-ны пүрэв гарагт Тагнуулын ерөнхий газар С.Зоригийн хэргийн талаар мэдээлнэ хэмээн сэтгүүлчдийг байрандаа цуглуулав. Гэвч тус газрын дарга Б.Хурц, Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа Бархасбадь нар С.Зоригийн хэргийн талаар гэхээс илүүтэй Хууль зүйн сайд Ц.Нямдорж руу илт дайрсан, түүнийг буруутгасан мэдэгдэл хийлээ.
Тав дахь удаа Хууль зүйн сайдаар ажиллаж буй Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан гэв.
Д.СУМЪЯА РАФАЭЛА СИЛВАГ ЯЛЖ, АБУ ДАБИД ТҮРҮҮЛЛЭЭ
Жүдо бөхийн Абу Дабигийн Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн -57кг шигшээд Риогийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа АЛТАН медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн төлөө Бразилийн жүдоч, олимпийн аварга Рафаэла Силваг вазари үнэлгээгээр яллаа.
2016 оны олимпийн наадмын финалын барилдаан Абу Дабигийн татамид давтагдаж, Доржсүрэнгийн Сумъяа тав дахь удаагаа Рафаэла Силваг хожин, монгол түмнээ дахин баярлууллаа. Иймд түүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар олгох шийдвэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргав.
САНАЛ БОЛГОХ ЯРИЛЦЛАГУУД
Манай сэтгүүлч Г.Одгарав УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэнтэй ярилцсан юм. О.Сэргэлэн 2017 оны дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан юм.
Хүйтний улиралд эцэг эхчүүдийн толгойны өвчин болсон ханиад, хоолойн өвчлөл ихэсдэг. Хоолойн өвчлөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх хийгээд хүйтний улиралд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ өвтгөхгүйн тулд ямар арчилгаа хийх талаар “Шагшаа” чих, хамар, хоолой, сонсгол судлалын эмнэлгийн захирал, АУ-ы магистр, тэргүүлэх зэргийн эмч Б.Нарантуяатай эрүүл мэндийн сэтгүүлч Р.Адьяасүрэн ярилцлаа.
Өөрийгөө хамгаалах чадваргүй, бага насны охидыг хүчирхийлсэн хэргүүд гарсаар байгаа нь бид охидынхоо эрхийн талаар байнга ярьж байх шаардлатайг харууллаа.
“Хурц өнцөг” ярилцлагын булангийн сүүлчийн зочин Г.Ганбаясгах. “Хүйсийн тэгш эрхийн төв" ТББ-ын тэргүүн тэрээр охидоо нуух биш, хөвгүүдээ хүмүүжүүлэхийг зөвлөв. Мөн бусад улсуудад хүчингийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцдэг талаар танилцуулсан юм.
САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ