Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилга гарган Олон улсын Монгол судлалын холбооны оны шилдэг эрдэмтний шагналыг бий болголоо.
Дэлхийн Монгол судлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор жилд нэг монголч эрдэмтнийг шалгаруулж, 10 мянган ам.доллараар урамшуулах энэ шагналын анхныхыг Төрийн гурван удаагийн шагналт, Монгол Улсын анхны Ардын уран зохиолч, ХХ зууны манлай соён гэгээрүүлэгч Цэндийн Дамдинсүрэнгийн охин А.Д.Цендинад олгохоор шийдвэрлэжээ.
ОХУ-ын Москва хот дахь Хүмүүнлэгийн их сургуулийн профессор, Монгол Түвд судлаач, шинжлэх ухааны доктор, профессор А.Д.Цендинагийн шагналыг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор С.Чулуун гардууллаа.
Анхны шагналтан Монголч эрдэмтнийг Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзах юм байна. А.Д.Цендинаг өнгөрсөн зун Ганжуур судлалын олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирэхэд нь Үндэсний портал GoGo.mn сайт GoGo Cafе-ныхаа зочноор урин ярилцсаныг Уншигч танд дахин хүргэж байна.
Анна Дамдинова Цендина нь Монгол судлалын ууган төв, монгол өв соёлын судалгааны баялаг өв сантай ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, Дорно Дахины судлалын Хүрээлэнд ажиллаж байгаа нэртэй монгол судлаач юм.
Тэрбээр 2017 онд арвин баялаг бүтээл туурвиж, Монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулаад байгаагийн заримаас товч дурдвал, 17-р зууны Монголын тулгар түүхэн 5 сурвалжийн нэг Эртний хаадын үндэслэсэн Их Шар тууж бүтээлийг анх удаа эх, тайлбарын хамт хэвлүүлж, Ц.Дамдинсүрэнгийн Эрдмийн бүтээлийн 9 боть бүтээлийг эмхэтгэн, алдарт монголч эрдэмтэн, академич Б.Я.Владимирцовын нийтлэгдээгүй монгол судлалын захидал бичгүүдийг Оросын Дорно дахины сонгодог судлалын цувралд нийтлүүлжээ. Мөн ОХУ-д монгол судлалын залуу эрдэмтдийг сургах, тэдэнд Монголын түүх, хэл, уран зохиол, түвд хэлний хичээлийг тасралтгүй зааж байгаа билээ.