GoGo.mn сайт өнгөрч буй долоо хоногт улс оронд өрнөсөн гол гол үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаадад хийх айлчлалаа энэ сарын 15-17-нд БНСУ-аас эхлүүллээ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд бараалхаж, Ерөнхий сайд Ли Наг Ентэй албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзжээ.
Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Монгол, Солонгосын бизнес форумд оролцож үг хэлж, тус улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэйгээ уулзсан байна.
Айлчлалын үеэр хоёр тал Иж бүрэн түншлэлийн харилцаагаа улам өргөжүүлэхээр санал нэгдсэн бөгөөд БНСУ-ын удирдлага харилцаагаа Стратегийн түншлэлд дэвшүүлэн хөгжүүлэх саналыг тавьсан байна.
БНСУ-ын Засгийн газраас ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү зээлийн хөрөнгийг Улаанбаатар хотын агаарын бохирдол, орчны асуудлыг шийдвэрлэхэд ашиглах хүсэлтэй байгаагаа манай талаас илэрхийлсэн. Солонгосын тал манай саналыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж холбогдох ажлын хэсгийг ойрын үед Монголд илгээхээр болсон гэж айлчлалын ач холбогдлыг дүгнэн мэдээлж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ ГЕНЕРАЛУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт генералуудтай уулзлаа. Уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ "1990 оноос хойш бид Ардчилсан нийгэмд амьдарч байна. Өнөөдөр бид хөгжлөөрөө дэлхийн улс орнуудын хаана нь явааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Наанадаж, бид агаарын бохирдлоосоо салах гэж мунгинаж байна. Мунгинах гэхээс илүүтэй үүгээр бизнес хийдэг болсон байна” хэмээн дурдав.
Уулзалтыг хэсэгчлэн хаалттай зохион байгуулсан юм. Хаалттай горимоор явагдсан уулзалтын нээлттэй мэдээллийг хүргэж байна. Монгол Улсад нийтдээ 181 хүн генерал цол авснаас 97 генерал амьд, сэрүүн байдаг, тэдний 35 нь эдүгээ ажлаа хийж байна.
МОНГОЛЧУУД АМЕРИКТ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
-АНУ-ын Элчин сайдын яамнаас тус улсад хөдөлмөр эрхлэх боломжтой Н-2А, Н-2В визийг монголчуудад олгох болсон талаар тус Элчин сайдын яамны Тэргүүн консул Жэсон Спелбэрг өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийлээ.
АНУ-ын Засгийн газар болон Дотоодын аюулыг хамгаалах яамнаас түр ажил эрхлэх визийн ангиллыг хамруулах улс орнуудын жагсаалтад Монгол Улсын орсон.
Америкийн Элчин сайдын яамнаас 2017 оны тавдугаар сард Вашингтон руу хүсэлт явуулснаар энэ визийн зөвшөөрлийг авсан. Энэ виз нь АНУ-д хууль ёсоор хөдөлмөр эрхлэх виз юм.
Конгрессоос жилд ойролцоогоор 66 мянган ажилтан хүлээж авна гэсэн тоо гаргасан. Санхүүгийн жил буюу тухайн оныхоо 10 сарын 1-нээс дараа оныхоо 9 сарын 30-ны өдөр хугацаа дуусна. Тэрхүү 66 мянган ажилтныг хоёр хувааж, хагас жилээр визийг олгодог.
2017 оны 12 сарын эцсээр эхний 33 мянган ажлын орон тоо бүрдэж, хүмүүс нь ажлаа хийж байна. Хэдийгээр Монгол Улс хөдөлмөр эрхлэх жагсаалтад орсон ч Н-2В визийг ирэх гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ.
-Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Такэнори Шимизүтэй GoGo мэдээний агентлаг-ийн сэтгүүлч Р.Адъяасүрэн ярилцлаа. Бүрэн эрхийнм хугацаа нь дуусаж эх орондоо буцсан тэрбээр Японы сурагчдад төдийгүй бизнес эрхлэгчдэд Монголын талаар хэд хэдэн лекцийг уншиж, Монголын их сургуулиудтай хамтран судалгааны ажил хийхээр ажиллаж буйгаа дуулгажээ.
Энэ тухайгаа "Гавьяаныхаа амралтыг аваад өнгөрсөн нэг жилийн хугацаанд бага, дунд, их сургуулиуд, төр болон төрийн бус олон байгууллагуудад 20 удаа Монголын талаар лекц уншлаа. Үүнээс хамгийн томоос нь дурьдвал, Чибагийн технологийн дээд сургуулиас зохион байгуулсан лекцэнд 600 байгууллагын 800 хүн, Нийгата дахь Монгол улсын өргөмжит консулын газар байгуулагдсаны 10 жилийн ойн баярын үеэр хийсэн илтгэлд маань мужийн захирагч болоод нэр хүндтэй 300 хүн оролцсон" хэмээн ярьсан Монголд элэгтэй эрхмийн ярилцлага өнгөрсөн долоо хоногт хамгийн их хандалт авсан контентийн нэг боллоо.
-“Хурц өнцөг” ярилцлагын буланд энэ долоо хоногт Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах багийн зөвлөх, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш, доктор Г.Гантулгатай оролцож, хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбоотой асуудлаар ярилцлаа.
Анхны хот төлөвлөлтийг 125 мянган хүнд зориулсан гэдэг. Үүнээс хойш хот тэлсээр, урагшлан хөгжсөөр, хүн ам нь ч өссөөр өдгөө 1.4 сая хүн амьдарч байна. Нэгдсэн бодлого, төлөвлөлтгүйн уршгаар агаарын бохирдол, замын түгжрэл, стресс бухимдлын уурхай болсон хотын асуудлыг хэрхэн шийдэх тухай гарцыг "Г.Гантулга: Нийслэлээ нүүлгэх шийдвэр гаргахаас айгаад байвал бүх нийтийн санал асуулга явуулчих" ярилцлагаас унших боломжтой.
О.БААСАНХҮҮГ МАХН-ЫН ДАРГААР БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗЛАА
-МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай О.Баасанхүү нарын хүсэлтийг Дээд шүүх өнгөрсөн баасан гарагт хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хүсэлтийг Улсын Дээд шүүх хүсэлтийг хүлээн авч, хуралдаанаар хянан хэлэлцэх явцад намын гишүүд нь Бага чуулганы гишүүдийн тоо, гишүүдийн нэрс, түүнчлэн намын гишүүн мөн эсэх талаар хоорондоо маргаантай, намын II Их чуулганыг хүчинтэй гэж үзэх боломжгүй нь тогтоогджээ.
Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Намын эрх бүхий байгууллага өөрөө шийдвэрлэдэг тул Улсын Дээд шүүх МАХН-ын дүрэмд өөрчлөлт оруулах, намын даргаар О.Баасанхүүг бүртгэхээс татгалзсан байна.