SpaceX компани өнөөдөр хүнд даацын ачаа тээвэрлэх зориулалттай, Falcon Heavy пуужингаа туршилтаар нисгэх гэж байна. Пуужин хөөргөх цонх цаг Улаанбаатарын цагаар 02:30 цагт эхэлсэн бөгөөд нийт хоёр цаг гучин минут үргэлжилнэ.
Тэгэхээр яг одоо /Лхагва гараг 03:55 цаг/ таамаглаж буйгаар пуужин 50 минутын дараа /Улаанбаатарын цагаар 04:45 цагт/хөөрөх юм. Цонх цаг эхэлснээс хойш хоёр ч удаа цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан пуужингийн хөөрөх цагийг ухраагаад байна.
SpaceX компанийн Youtube хуудас дээрх шууд бичлэгийг үзээрэй
Компанийг үүсгэн байгуулагч Элон Маск 2011 оноос хойш Falcon Heavy пуужингаа хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд хэд хэдэн удаа хойшлогдож, долоон жил өнгөрсний эцэст өнөөдөр л албан ёсоор пуужингаа хөөргөхөөр гарааны талбайд байрлуулжээ.
Компани хүнд даацын пуужингаа анх удаа туршилтаар нисгээд зогсохгүй, үндсэн гурван хөдөлгүүрийг газардуулахаар төлөвлөж байгаа билээ
Өмнө нь Falcon 9 пуужинг хөөргөх үедээ Элон Маск “Хүчтэй салхитай байхад гадаа, гар дээрээ шүүр тогтоох гэж оролдож буйтай л адил” хэмээн зүйрлэж байсан бол CNN-д өгсөн ярилцлагадаа “Одоо бол гурван шүхэр тогтоох гэж байна” гэж хариулсан байна.
Үүнийхээ дараа “Нэг бол өнөөдөр бид түүхэнд тэмдэглэх пуужингийн нислэгийг үзнэ, эсвэл өмнө нь хэний ч үзэж байгаагүй гайхалтай галын наадмыг харна“ гэжээ.
Учир нь өнөөдөр компани хүнд даацын пуужингаа анх удаа туршилтаар нисгээд зогсохгүй, үндсэн гурван хөдөлгүүрийг газардуулахаар төлөвлөж байгаа билээ. Тэгвэл яагаад энэхүү пуужин тийм онцгой бөгөөд нисэх явцыг нь яагаад ингэж дэлгэрэнгүй тайлбарлаж буйгаа хураангуйлан хүргэе.
НЭГДҮГЭЭРТ Falcon Heavy гэж ямар пуужин бэ?
SpaceX компанийн хөгжүүлсэн Falcon 9 пуужингийн хүнд даацын хувилбар бөгөөд машинаар зүйрлэбэл ачааны тэрэг юм. Энэхүү пуужин нь гурван ширхэг Falcon 9 пуужингаас бүрдэж, их хэмжээний хүчээр дэлхийн татах хүчний эсрэг тэмүүлнэ.
Пуужин тус бүр нь дотроо есөн хөдөлгүүртэй бөгөөд нийт 27 ширхэг Мерлин хөдөлгүүр зэрэг ажиллах юм. Өмнө нь ийм олон хөдөлгүүр зэрэг ашиглаж байсан пуужин дэлхийн түүхэнд үгүй.
Энэ бүх хүч нь нийт 2.2 сая килограммтай тэнцэх хүчээр газраас хөөрөх учраас 63 тонн ачааг тойрог замд оруулах хүчтэй юм. Тэгэхээр дэлхийн хамгийн хүчирхэг пуужин гэсэн үг.
ХОЁРДУГААРТ Хаанаас хөөргөх вэ?
Тун зөв асуулт. НАСА-ийн Кеннедигийн сансрын төвийн 39А тавцангаас энэ пуужин хөөрнө. Энэхүү тавцан нь алдарт Аполло 11 хөлгийг Сар руу нисгэсэн, хэд хэдэн Шаттл хөлөг хөөргөж байсан газар гэдгээрээ тун чухал цэг юм.
ГУРАВДУГААРТ Ач холбогдол?
Хамгийн энгийнээр бодоход ийм хүнд даацын пуужингаар илүү олон зүйлийг сансарт нисгэх боломжтой болно. SpaceX компанийн хувьд ч бизнесийн олон шинэ боломж нээгдэх юм. Наад зах нь илүү хүнд жинтэй хиймэл дагуулыг тойрог замд оруулахаас эхлээд сансрын гүн рүү хүн тээвэрлэж чадна.
Эдгээрээс гадна үнийн хувьд харьцангуй хямд юм. Нэг удаагийн хөөрөх зардал 90 сая ам. доллар байхад хүчин чадлаараа үүний дараа орох Delta IV Heavy пуужингийн нэг удаагийн хөөргөх зардал 350 сая ам. доллартой тэнцдэг.
ДӨРӨВДҮГЭЭРТ 90 сая ам. доллар гэдэг бага тоо
Түрүүн дурдсан Delta IV Heavy пуужингийн даац нь Falcon Heavy пуужингаас хоёр дахин бага боловч зардал нь гурав дахин их. Тэгэхээр Falcon Heavy амжилттай хөөрч, ирээдүйд хэрэглээнд нэвтэрнэ гэдэг сансар судлалд нэг том алхам болно.
Хүнд жинтэй хиймэл дагуулаас гадна хүн төрөлхтнийг сансрын уудам руу аялахад, үгүй ядахдаа НАСА-ийн Сар руу буцах төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөшүүрэг болох юм. Мэдээж хэрэг цаашид сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх мөн л нэгэн хэрэгсэл болно.
ТАВДУГААРТ Энэ удаагийн нислэгээр яах вэ?
Энэ удаад компани туршилтын нислэг хийж, хийсэн бүтээл нь амжилттай хөөрөх эсэхийг шалгах гэж байна. Тиймээс дотор нь ачаа байх хэрэгтэй. Доторх ачаа нь Элон Маскын хувийн Тесла Roadster загвар бөгөөд час улаан өнгөтэй.
Машины хувьд сансарт хөөрөх дөрөв дэх цахилгаан хөдөлгүүртэй машин болох юм. Өмнө нь НАСА агентлаг Аполло даалгаврын үеэр сар руу гурван ширхэг цахилгаан хөдөлгүүртэй машин нисгэж байсан түүхтэй.
Харин үүний дараа хамгийн сонирхолтой хэсэг нь өрнөнө. Пуужин хөөрч, ачаагаа шаардлагатай өндөр гаргасны дараа захын хоёр хөдөлгүүр их биеэс салж, Кейп Канавералд газардах оролдлого хийнэ. Төвийн хөдөлгүүр нь харин Атлантын далайд байршуулсан дрон хөлөг дээр газардах юм.
ЗУРГАДУГААРТ Хэрвээ амжилттай болбол?
Нислэг амжилттай болбол түүхэн үйл явдал болох юм. Үүгээр зогсохгүй захиалгаа өгсөн эхний хэрэглэгчдийн нэг Саудын Араб өөрсдийн Арабсат хиймэл дагуулуудыг энэ ондоо багтааж хөөргөхөөр төлөвлөж байгаа.
Харин АНУ-ын Агаарын хүчний туршилтын ачааг ирэх зургадугаар сард хөөргөхөөр төлөвлөжээ. Хэрвээ энэ туршилт нь амжилттай болбол SpaceX-ийн хүнд даацын пуужинг Америкийн үндэсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай зүйлсийг сансарт нисгэхэд ашигладаг болно.
ДОЛДУГААРТ Дэлбэрчихвэл яах вэ?
Мэдээж хэрэг таагүй үйл явдал болно. Гэхдээ Маск энэ удаагийн туршилтыг 50:50 магадлалтай гэж үзэж буйгаа эртнээс хэлсэн төдийгүй өөрөө ч хэд хэдэн удаа пуужин дэлбэлж байсан туршлагатай нэгэн. Үүндээ ч нэг их гонсойдоггүй.
Харин ямар алдаа гаргаж, юуг буруу тооцоолсноо нягтлаад дараагийн туршилтдаа ордог. Гэхдээ пуужин тавцан дээрээ дэлбэрвэл асуудал арай өөрөөр эргэнэ.
Учир нь үүний өмнө 2016 онд SpaceX-ийн Falcon 9 пуужин хөөргөх тавцан дээрээ дэлбэрч, тухайн тавцанг засаж янзлах хүртэл жил гаруй хугацаанд ашиглах боломжгүй болсон юм. Тэгэхээр энэ удаад Falcon Heavy пуужин хөөрөх 39А тавцан сүйдвэл, хэсэгтээ л ашиглах аргагүй болно.
Түүнчлэн яг өнөөдрийн байдлаар Falcon Heavy пуужинг хөөргөх боломжтой цорын ганц тавцан энэ учраас туршилт ч гэсэн хэсэг хугацаанд болох боломжгүй болох юм. Мөн SpaceX-ийн хөгжүүлж буй хүн тээвэрлэх зориулалттай Dragon хөлгийг ч энэ оны сүүлээр энэ тавцангаас хөөргөх ёстой. Тэгэхээр тавцан дээрээ дэлбэрнэ гэдэг компанийн хувьд том дарамт болно.
Эх сурвалж: TheVerge, BusinessInsider, QUARTZ, CNN