-Шастины нэрэмжит III эмнэлгийн, Мэдрэлийн мэс заслын тасгийн сувилагч Ж.Отгончимэгийн ажлын нэг өдрөөс хийсэн сурвалжлагын хоёрдугаар хэсэг. Нэгдүгээр хэсгийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу-
...Энэ хагалгаа 5 цаг үргэлжилсэн юм. Нурууны бэхэлгээ хийсэн тул рентген аппарат хэрэглэдэг байна. Тиймээс таван цагийн хагалгааны турш хантаазаа өмсөхөөс аргагүй. Рентген туяа хэрэглэх бүртээ биднийг өрөөнөөс гаргаж байлаа.
Биднийг өрөөнөөс гаргаж байхад тэдний өмссөн хантааз нь ердөө л цээжин хэсгийг нь л хамгаалах төдийг анзаарлаа. Биеийнх нь бусад хэсэг ил байгаа шүү дээ, таван цагийн турш. Багийнхан хагалгааны дундуур амсхийсэнгүй, ус ч уусангүй гэдгийг манай зурагчин хэлсэн.
Харин би хамт орж хагалгааны үйл явцтай танилцъя гэвэл ухаан алдаж унах нь ойлгомжтой тул энэ завсар Х.Хусаян эмчтэй ярилцлага хийхээр явсан юм. Х.Хусаян эмч ч түрүүнд нь нэг сэтгүүлч хагалгааны өрөөнд ухаан алдан унаж байсан талаар ярьж, бид инээлдлээ. Гэвч түүний ярилцлага цааш тийм ч инээдтэй байсангүй, бүр гунигтай байлаа.
Удтал хүлээлгэсэн Ж.Отгончимэг сувилагч маань хагалгаанаас гарлаа.
17.00 цаг:
"ТАРХИНЫ МЭС ЗАСЛЫН ҮЕД ХЭРЭГЛЭДЭГ ХЯНАЛТЫН УТАСТАЙ МАТЕРИАЛЫГ САНААЧИЛЖ, НЭВТРҮҮЛСЭН"
-Сувилагч нарыг хараад байхад хувийн амьдрал нь нэлээд орхигддог бололтой. Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Ар тал сайтай, найдвартай, хүүхдүүд маань том болчихсон болохоор л би ингээд ажиллаж байгаа юм. Манайх дөрвөн хүүхэдтэй. Бага нь долдугаар анги. Хоёр том нь тусдаа гарчихсан.
-Та сувилагч хүн багаж хэрэгслээсээ эхлээд бүх зүйлд тооцоо, судалгаатай байдаг гэж хэлж байсан. Хувийнхаа амьдралд тооцооллыг яаж хэрэглэдэг вэ?
-Би маш сайн тооцоотой. Төсвийн байгууллагын цалинтай хүн болохоор урьдчилан тооцоогүй 50-60 мянган төгрөгийн гэнэтийн зарлага гарах болоход л ганхана шүү, ер нь. Манай нөхөр уурхайд ажилладаг байсан. Уурхайнуудын үйл ажиллагаа хаагдахад манай нөхрийн ажилладаг байсан уурхайгаас хамгаалалтын албанд ажилладаг байсан 75 залуу ажилгүй болсон. Тэгэхээр манай гэр бүлд тогтсон цалинтай нь би л болж таарч байгаа юм.
-Та сая таван цаг рентген туяаны орчинд хагалгаанд орлоо. Таны ажил хүнд, хортой нөхцөлд ордог уу?
-Үгүй. Мэдрэлийн мэс засал болохоор цалингийн 10 хувь авдаг. Тэгэхээр бусад сувилагчдыг бодвол 53 мянган төгрөг илүү авна. Рентген туяатай хагалгаанд долоо хоногт 3-4 удаа ордог.
Шприцээ дахин дахин чанадаг, шөнийн ээлжинд гарах үедээ зүүнийхээ үзүүрийг ирлэдэг байлаа. Зүү нь олон дахин чанасаар байгаад хүн хатгаж болохоо байчихдаг юм.
-Та олон жил ажиллах хугацаандаа мэс заслын тасгийнхаа сувилахуйн ухаанд гаргасан шинэ дэвшилтэт аргууд бий юу?
-Байлгүй яахав. Жишээ нь, тархинд орж байгаа материалыг хянах зүйл байх ёстой гэж үзээд утастай материалыг санаачилсан. Хөвөн дотогш ороход утас нь наанаа байх ёстой. Би энэ аргыг санаачилж, тухайн үед ажиллаж байсан Буянжаргал /эмч болсон/, Чулуунцэцэг /одоо хүртэл ажиллаж байгаа/ бид гурав хамтдаа аргачлал боловсруулсан. Өвчтөнүүдийг хагалгаанд оруулахад шаардлагатай байрлалд байлгахад туслах ивүүр, даруулгуудыг олон төрлөөр санаачилж, өөрсдөө хийсэн. Гэх мэт олон ажил бий.
-Нэг судалгаагаар сувилагч, лаборант, ариутгагч нар ажлынхаа явцад хурц иртэй багажинд хатгуулж байсан тохиолдол 60 гаруй хувьтай байдгийг дурьдсан байсан. Сувилагч нар ажлаа хийж байх явцдаа халдварт өртөх магадлал хэр их байгаа вэ?
-Мэс заслын тасагт ажиллаж байгаа хүн бүхэнд халдварын эрсдэл өндөр байдаг. Сүүлийн үед хамгаалах хэрэгсэл сайн болсон. Өмнө нь бол амны хаалт, халат зэргийг өөрсдөө оёдог байлаа. Тэр ч бүү хэл ерээд онд цустай бээлийгээ угааж ариутгаад дахин хэрэглэдэг байсан. Тэр үед мэс засалд ажиллаж байсан, одоо 25-аас дээш ажил ажиллаж байгаа сувилагч нар бүгд элэгний вирүстэй болсон байдаг.
-Анагаах ухааны хөгжилд та бүхний ажилд нэлээд хувь нэмэр болдог л байх даа. Уян зүүнээс эхлээд л...?
-Бидэнд гэлтгүй өвчтөнд ч их амар. Ерээд оны эхээр оросын рекорд гэдэг шприцтэй үе байсан. Шприцээ дахин дахин чанадаг, шөнийн ээлжинд гарах үедээ зүүнийхээ үзүүрийг ирлэдэг байлаа. Зүү нь олон дахин чанасаар байгаад хүн хатгаж болохоо байчихдаг юм. Тарианы болон цусны үлдэц байх вий гээд сэтгэж сэтгэж дараа нь ариутгалд боож өгдөг байлаа. Тэр үеийн сувилагч нарын хийдэг ажлыг орчин үеийн сувилагч нар сонсвол үлгэр шиг л санагдах байх.
18.50 цаг:
"ШЭЭС ЗӨӨХ ГЭЖ АЖИЛД ОРСОН БИЗ ДЭЭ. ХИЙХЭЭР ИРСЭН АЖЛАА Л ХИЙ..."
Бид Ж.Отгончимэг сувилагчийн гэр лүү явахаар боллоо. Дахин нэг яаралтай хагалгаанд орох байсан ч хэрвээ тэр хагалгаанд орвол бид 00.00 цаг хүртэл хүлээх болно. Тиймээс багийнхнаас нь дэмжлэг хүсч, өөр сувилагчийг ажиллуулсны хүчинд өглөө 08.00 цагт ажилдаа ирсэн баатартайгаа хамт явахаар болов. “Та нарын ачаар өнөөдөр эрт харих нээ” гэсээр энэ цаг хүртэлх хугацаанд надад ярилцлага өгөх гэж л 20 минут сууж, бусад бүх цагт нь зогсож, алхсан Отгончимэг сувилагчийг машиндаа суулган хөдөллөө.
Гэрт нь очиход тэрээр “яриагаа юугаар эхлэх вэ” гэв. Өдрийн тэмдэглэл хөтөлдөг гэж ярьж байсан болохоор “өдрийн тэмдэглэлээр” гэлээ. Гэтэл тэр дан ганц өдрийн тэмдэглэл ч биш бүр номноос өөрцгүй зургаан ширхэг дэвтэр хөтөлжээ. Энд түүний орсон бүх хагалгааны түүх байх аж. Яг л архив.
-Та тийм их ажилтай байж яагаад энэ бүхнийг хөтөлдөг юм бэ. Ингэж хөтөлснөөс хэсэг ч болов амарч байсан нь дээргүй юу?
ухаангүй болсон 26-хан настай, гурван хүүхдийн ээж залуухан бүсгүйг оруулаад ирэхээр “цаг орой болсон байна, би харилаа, маргааш өглөө оруулъя” гэж хэлэх зүрх хүрэхгүй
-Тэр хүн өөрийнхөө арьс, махыг зүсүүлэхээр хагалгааны багийнханд бүрэн итгэл хүлээлгэсэн. Тийм болохоор бид өндөр хариуцлагатай байх ёстой. Хожмын өдөр тэр хүн надаас “би ямар хагалгаанд, ямар багийнхантай орж, үр дүн нь хэр байсан бэ” гэж асуухад би хариулахад бэлэн байх ёстой. Би зүгээр нэг даавуу эсгээгүй шүү дээ. Харин ч би сүүлийн жилүүдэд жаахан залхуураад хүснэгт бөглөдөг болчихоод байгаа юм. Тэгэхээр мэдрэмжүүд орхигддог юм билээ. Нэг бүрчлэн бичдэг байхад бүх зүйл үлддэг байсан. 2000 онд бичсэн энэ тэмдэглэл дээр цаг байхгүй тухайгаа бичсэн байдаг юм, инээдэмтэй.
-Жишээ нь та өнгөрсөн гуравдугаар сард хэдэн цаг илүү ажилласан гэж таны дэвтэрт тэмдэглэсэн байна вэ?
-102 цаг илүү цаг ажиллажээ. Гэхдээ ухаангүй болсон 26-хан настай, гурван хүүхдийн ээж залуухан бүсгүйг оруулаад ирэхээр “цаг орой болсон байна, би харилаа, маргааш өглөө оруулъя” гэж хэлэх зүрх хүрэхгүй. Хэнд ч тэр. Бушуухан хагалгаанд оруулахыг л бодно. Харин маргааш нь тасгийнх нь эмч нөгөө бүсгүйг гараа хөдөлгөдөг болсон гэж хэлэхийг сонсох хамгийн сайхан. Тэр л миний ажлын жаргал.
-Гэхдээ та өвчтөнийг унтуулгатай байхаас нь эхэлж ажиллаад, сэрэнгүүт нь өөр тасаг руу шилжүүлчихдэг биз дээ. Таныг арын “фронтод” хэрхэн ажилласныг өвчтөн ч, ар гэрийнхэн нь ч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр таны ажлаасаа авдаг кайф чинь хаана байдаг юм бэ?
-Эргээд намайг хэн ч танихгүй. Гэхдээ би өөртөө л кайфтай. Би ийм буянтай ажил хийдэггүй сэн бол би өнөөдөр яаж ч амьдраа билээ дээ гэж боддог.
Отгончимэг сувилагч 3626 удаа хагалгаанд “гар угаажээ”. Хагалгааны багт хоёр сувилагч, нэг үйлчлэгч ордог. Гар угаана гэдэг нь ахлах сувилагчаар хагалгаанд орсон гэсэн үг.
-Сувилагч болох гэж байгаа хүмүүст хандаж та юу гэж хэлэх вэ?
-Сувилагчийн ажил хэцүү. Гэхдээ би өөрөө л хүлээн зөвшөөрсөн, дуртай учир ажиллаж байгаа. Тэгэхээр нэгэнт сувилагчийн мэргэжлийг эзэмших гээд хүсээд, сургуулийг нь төгсөөд, ажлыг нь хийх гээд ирсэн л бол ажлын найман цаг өвчтөний л хугацаа гэдгийг сайн ойлго. Шээс зөөх гэж ажилд орсон биз дээ. Хийхээр ирсэн ажлаа л хий. Өөр арга байхгүй. Цалин бага байлаа гээд чанаргүй ажиллаж болохгүй. Цалин чинь чамлалттай санагдвал зүгээр больчих. Сувилагчийн ажил гэдэг сэтгэл гаргаж хийдэг болохоос албан хүчээр хийдэг ажил биш.
-Та сувилагч нарыг “цалин нэм” гэж босох нь зөв гэж бодож байна уу?
-Сувилагч нар ар гэр нь эрүүл саруул байвал л боллоо гэж боддог учир өдийг хүртэл босоогүй байх. Ийм бага цалингаар амьдрах аргагүй болоод л боссон. 500 мянган төгрөг гар дээрээ авч байгаа сувилагч цөөхөн шүү. Нэгэнт ар гэрээ, өөрийгөө ч золиосолж байгаа хүмүүсийн цалинг яагаад нэмж болохгүй гэж. Шөнө хонож ажиллахад бид маш их даарч хөрдөг, дээр нь дандаа өвдөж зовсон хүнд хэцүү энерги дунд ажилладаг. Ийм байхад цалинг нь 50 хувь нэмсэн ч чамлалттай. Хүмүүс Ганданд очиж ном уншуулахдаа, үзмэрчид нэг үзүүлээд гарахдаа 50 мянган төгрөгийг юман чинээ бодолгүй өгдөг биз дээ. Гэтэл яагаад сувилагчийн ажлыг үнэлдэггүй юм бол. Бид орд харш хүсээгүй. Хүний амьдралын наад захын хэрэгцээндээ ч цалин нь хүрэхээ байсан учир л ингэж босч байгаа. Гэхдээ сувилагч нар маань сэтгэлийн хөдлөлдөө автаад, хэт их бухимдаж байгаа болохоороо өндөр дуугаар яриад буруудчих вий гэж л санаа зовж байна.
Биднийг ярилцах үед нөхөр нь хажууд байсан юм. Тиймээс түүнээс дараахыг асуусан юм.
-Ийм их ажилтай эхнэрээ ойлгон тэвчиж, баттай ар болон үлддэг та мундаг хүн юм аа?
-Тэвчихгүй гээд яах билээ. Өнгөрсөн жил хагалгааны баг нь Дорнодод яаралтай хагалгаанд дуудагдан ажиллачихаад, ирж явтал нь Хөвсгөл рүү яаралтай хагалгаанд дуудсан. Тэгээд хот руу орж ирсэн ч гэртээ ирж амжилгүй буцаад явж байлаа. Ийм тохиолдол ч олон гарна.

-Орон нутаг руу томилолтоор явахад манай сувилагч нар муухан эмчээс дээр. Орон нутгийнхан байнга тархи, мэдрэлийн хагалгаанд орохгүй учир туршлагагүй. Тэр үед Отгончимэг маань эмчийн үүрэг гүйцэтгэнэ. Мундаг шүү дээ, манай сувилагч нар гэж Х.Хусаян эмч ярьж байсан юм.
орон нутаг руу дуудлаганд томилолтоор явахад томилолтын мөнгө нь хоногийн 14 мянган төгрөг.
Гуравдугаар эмнэлэгийн мэдрэлийн мэс заслын хагалгааны багийнхан орон нутаг руу дуудлаганд томилолтоор явахад томилолтын мөнгө нь хоногийн 14 мянган төгрөг. Ихэнх аймаг руу машинаар явна. Ирэх очих нийлээд 2 хоног болох ч хоногийн 14 мянган төгрөг л ногдоно. Дуудсан өвчтөнийдөө хоночихолтой нь биш, хоолыг нь хүлээгээд суугаад байлтай нь биш. Томилолтын мөнгөө яаж хүргэдэгийг нь би лав таашгүй. Бас болоогүй, нэг талынх нь л шатахууны мөнгийг эмнэлэг нь өгдөг гэх. Наашаа ирэх шатахууны мөнгөө очсон орон нутгийнхаа эмнэлэгээс гаргуулна. “Би Багануур луу дуудлагаар оччихоод буцаж ирэх бензиний мөнгө нэхэхээсээ бүр ичдэг. Зуу гаруйхан км-ийн мөнгө өг гэхэд үнэхээр ичмээр. Аймгуудад амралтын өдөр, эсвэл ажил нь тарчихсан үед таарвал бас хэцүү. Жолооч маань өвчтөний ар гэрийнхэнд хэлж чадахгүй бүлтэгнээд л...” гэж Х.Хусаян эмч ярьсан нь санаанд орлоо.
Ийнхүү нэг өдөр өнгөрлөө. Ганц өдөр ч болов эрт ирсэн эмээтэйгээ эрхлэхээр зээ нь баярлан үлдсэн.
Сурвалжлагынхаа төгсгөлд нэг зүйлийг хэлье. 3626 удаа хагалгаанд орж, 32 жил ажилласан Ж.Отгончимэг сувилагчийн үндсэн цалин нь 530 мянган төгрөг...