БНХАУ-ЫН ЗОРИЛТ: 2021 онд нэг ч ядуу иргэнгүй, баян чинээлэг нийгмийг бүтээн байгуулна.
ДНБ нь 80 их наяд юаньд хүрч, энэ үзүүлэлтээрээ дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж, бөмбөрцөг дээр АНУ-ын дараа эрэмбэлэгдэж буй манай урд хөрш 2035 онд АНУ-ыг ардаа орхихын тулд төр, хувийн хэвшлийн байгууллагынхан, том хотоос эхлээд жижиг муж, тосгоны иргэн хүртэл нэгэн зорилгын төлөө эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна.
Хятад улс бүртгэлтэй 1.3 тэрбум гаруй иргэнтэй. Улс орныхоо үсрэнгүй хөгжлийн үр шимийг хязгаар нутгийн жижиг тосгоны иргэн бүр хүртэж, эх орондоо аз жаргалтай, амар тайван амьдрах бололцоог бүрдүүлэх нь Хятадын Коммунист нам хийгээд Ши Жинпин удирдагчийн гол бодлого.
Нэг өрх гурван ам бүлтэй гэж үзвэл өрхийн жилийн орлого 120 мянган юань буюу юанийн төгрөгт шилжих ханшаар тооцвол 45.6 сая төгрөг болох нь. Өрхийн орлого ингэж эрчимтэй нэмэгдэхэд ядуугаас чинээлэг амьдрал руу шилжих нь тэдний хувьд холын мөрөөдөл биш ажээ.
Тэдний хувьд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэхэд саад болж буй гол зүйл нь ядуурал. Ядуурлаас ангижрах бодлогыг Хятад улсын хэмжээнд сүүлийн таван жилд эрчимтэй явуулснаар үр дүн ч хурдацтай гарсаар байна. Өнгөрсөн хугацаанд 60 сая иргэнийг ядуурлаас гаргасан бөгөөд 2017 онд хөдөө орон нутгийн 10 сая иргэн “ядуу” гэх тодотголоосоо ангижирчээ.
Ядуурлыг бууруулахдаа халамжлах бус хөдөлмөрийн чадвартай хүмүүсийг сургаж, ажлын байраар хангаж буй Хятад улсын бодлого манай улсад ч үгүйлэгдэж байна. 2017 онд л гэхэд хот, хөдөөд 13 сая гаруй ажлын байр гаргасан байх жишээтэй.
Хятад улсын өмнөд зүгийн Сычаунь мужийн Чэндү хотын Пидү дүүргийн Чин Гангшү тосгоны ажил, амьдралтай Монголын сэтгүүлчид танилцсан юм. Хотын төвөөсөө 19 км-ийн зайтай, 632 өрхийн 2560 иргэнтэй, 2.4 км квадрат газар нутаг бүхий ядуу тариаланчдын тосгоныхон нэгдэн ажиллаж, ядуурлаас гарч буйг харж, сонсохуйяа нэн таатай тул тэмдэглэлийн дэвтэртээ алдалгүй сийрүүлснээ уншигч тантай хуваалцаж байна.
Газар тариалан, аялал жуулчлалд түшиглэн эрчимтэй хөгжиж байгаа Чин Гангшү тосгоныхон 2012 оноос “Шинэ тосгон” хөдөлгөөн өрнүүлж, нэг жилийн дотор тосгоныхоо бүтцийг өөрчлөн шинэчилж, аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын гараагаа эхлүүлжээ. Үүний тулд тосгоны иргэд, аялал жуулчлалын компанитай хамтарч менежментийн компани байгуулсан байна.
2500 ХҮНТЭЙ Ч ХАГАС ЖИЛД 1 САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВСАН ЧИН ГАНГШҮ ТОСГОНЫХОН
Чин Гангшү тосгоны аялал жуулчлалын компанийн зочдод үйлчлэх менежер Панг Вэй хэмээх залуухан бүсгүй тосгоныхоо үйл ажиллагааг бидэнд танилцуулав. Тус тосгоныхон 2017 онд 500 мянган жуулчин хүлээн авсан бол 2018 оны эхний таван сарын байдлаар жуулчдын тоо 1 саяыг даваад байна. Тэгэхээр энэ онд багадаа 1.6 сая жуулчин хүлээн авна гэж тооцоолжээ.
МОНГОЛД: Монгол Улс эдийн засгаа солонгоруулж, аялал жуулчлалыг хөгжүүлэхээр бодлогоо тодорхойлсон. Энэ бодлогынхоо хүрээнд Монголд ирэх жуулчдын тоог 1 саяд хүргэх зорилт тавьсан ч 500 мянган жуулчин ч хүлээн авч чадахгүй байгаа юм. 2017 оны статистикаар манай улсад 471.094 жуулчин ирсэн нь өмнөх оныхоос 13.2 хувиар өссөн үзүүлэлт. Аялал жуулчлалын салбараас Монголын эдийн засагт 400 сая ам.долларын орлого олсон байна. 3 сая иргэнтэй Монгол Улс жилд 500 мянган жуулчин авч чадахгүй байхад 2500 иргэнтэй Хятадын нэг тосгон хагас жил хүрэхгүй хугацаанд 1 сая жуулчин хүлээн авч буйн НУУЦ юу вэ?
Аялал жуулчлалаас 2017 онд 45 сая юанийн орлого олж, бүх зардлыг хассаны дараах цэвэр ашгийнхаа 10 хувийг компанийн хувьцаа эзэмшигчид болох нутгийн иргэддээ жилд нэг удаа ногдол ашиг өгсөн байна. Өнгөрсөн хугацаанд хоёр удаа ногдол ашиг тараажээ.
Чин Гангшүчүүд 2017 онд 3 сая гаруй юанийн цэвэр ашигтай ажилласан байна. Компанийн үйл ажиллагаанаас гадна бусад чиглэлээр олж буй орлогууд ч бий. Тухайлбал, Авто зогсоол, түрээсийн орон сууцаас нэмэлт орлого олно. Мөн хоол унд, гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн зэргээс нэг иргэн жилд дунджаар 17 мянган юанийн ашиг олдог байна.
Анх тосгоны нэг иргэнээс 300 юань татаж, менежментийн компани байгуулж байсан бол өнөөдөр иргэд хамтрал компанидаа 30 мянган юань хураалгаж тосгоныхоо хөгжлийн төлөвлөлтийн дараагийн шатны ажлыг эхлүүлэх хэмжээнд хүрчээ. “Дахин төлөвлөлт хийхэд дэд бүтцийн бүхий л зардлыг төрөөс бүрэн санхүүжүүлнэ” гэсэн мэдээллийг тус тосгоны намын хорооны дарга бидэнд өгөв.
Чин Гангшү тосгоныхон аялал жуулчлалыг хөгжүүлж, богино хугацаанд амжилт олж чадсан нь унаган төрхөөрөө хадгалагдан үлдсэн үзэсгэлэнт байгалийн өгөөж. Мөн Хятад улсдаа алдартай Сычуань мужийн амтат хоол жуулчдыг татахад багагүй хувь нэмэр оруулдаг аж. Тэд уламжлалт газар тариалангаа эрхлэхийн зэрэгцээ хоол амтлагчид ордог өндөр үнэтэй нарийн ногоо тариалж, Япон, Солонгос руу экспортолдог юм байна.
Жилийн дөрвөн улиралтай, улирал хоорондын ялгарал тодоор илэрдэг энэ нутгийн уур амьсгал ч аялал жуулчлалд нэн тохиромжтой аж. Цаг агаарын хувьд жилийн дундаж температур нь 10 градус орчимд хэлбэлздэг бөгөөд эндэх нутгийн хаврын улирал аялал жуулчлалын оргил үе нь.
Газрын өөрчлөн зохион байгуулалтаар суурьшлын бүсээ тогтоож, нийт газрынхаа талаас илүүг бусад төрлийн үйлчилгээнд ашиглах, худалдан борлуулах зэргээр тодорхой хэмжээний хөрөнгө босгожээ. Одоо газрын менежмент хийж олсон орлого, нутгийн иргэдээс босгосон хөрөнгөөр төлөвлөлтийн ажлуудаа хийж байна. Жуулчдыг олноор татахын тулд тосгоны иргэн бүр хөдөлмөрлөж, хүн ирэхийн хэрээр амьдрал нь дээшилж, ирээдүй нь цэлийн харагдах аз жаргалтай ард түмэн тэнд байна.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
Чин Гангшү тосгоныхон өдөр бүр автобус автобусаар ирэх дотоод, гадаадын жуулчдад үзүүлэх бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлсээр байна. Амтат хоолоороо угтаж, байгалийн сайхан аялуулахын зэрэгцээ энэ нутгаас сонирхуулж болох бүхнийг дэлгэж байгаа юм.
Үүнд:
- Өөрийн тосгоноос олдсон түүх, соёлын холбогдолтой эд өлгийн зүйлсийг үзмэрийн танхимдаа байрлуулжээ. Тухайлбал, Хамгийн эртний гэх өнгө үзэмж гундмал тогоог бидэнд үзүүлэв.
- Калиграфи буюу уран бичлэгээр жуулчид хүссэн үгээ бичүүлж, мөн өөрөө бичсэн ч болно.
Тосгоны эмэгтэйчүүдийн гар урлалын бүтээлүүд нь өндөр үнэ хүрдэг. Уран эмэгтэйчүүдийн торгон утсаар хоёр талд нь хатгадаг хатгамал маш үнэтэй бөгөөд энэ нь жуулчдын сонирхлыг ихэд татдаг. Хятадын түүхэн зургийг торгон утсаар урласан хатгамлыг 350 мянган юаниар үнэлсэн нь үзэсгэлэнгийн танхимд дахь бүтээлүүдийн оргил нь байв.
- 7-8 хүний суудалтай дугуйг цагийн 60 юаниар түрээсэлнэ.
- Тосгоныхон аялал жуулчлалын улиралд зориулж соёлын өдрүүд, арга хэмжээнүүд хөтөлбөртэй болжээ. Жишээлбэл, Рапсын талбайгаар аялах баяр, будаа хураах баяр гэх мэтээр соёлын арга хэмжээнүүдээр жуулчдыг татаж, аялал жуулчлалын агуулгаа баяжуулсаар байна.
Таван жилийн өмнөх энэ ажлыг эхлүүлэхэд 2600-хан хүн амтай буйдхан тосгоны иргэдийн эдийн засгийн чадамж тааруу байж. Гагцхүү ирээдүйгээ өөдрөгөөр харсан нутгийн иргэдийн оролцоо энэ бүх амжилтын гол хүч болсныг тосгоны намын ухуулагч онцолж байв. Тэд одоо тосгоныхоо ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөлтийн гаргаад ажиллаж байна.
Гаднаас шилжин ирсэн хүн хувьцаа эзэмшигч болохгүй. Орон нутгийн иргэн өөр тийш шилжвэл хувьцаа авахгүй учир энэ буйдхан тосгоныхон нутгаа орхих бодолгүй.
Нутгийн иргэд менежментийн компанидаа татвараа өгч, гишүүнээр элссэнээр аялал жуулчлалын компанийнхаа хувьцаа эзэмшигч болцгоосон. Тосгоны бүх үл хөдлөх хөрөнгө, газрууд нэгтгэл компанидаа бүртгэлтэй. Хувьцаа эзэмшигч болсноор ямар өгөөж хүртэх талаар сургалтуудыг уйгагүй явуулсан учир нутгийн иргэд нэгэн зорилгын дор эргэлзэхгүйгээр нэгдэж чаджээ.
Гаднаас шилжин ирсэн хүн хувьцаа эзэмшигч болохгүй. Орон нутгийн иргэн өөр тийш шилжвэл хувьцаа авахгүй учир алс газрын энэ буйдхан тосгоныхон нутгаа орхих бодолгүй. Тосгондоо ажиллаад өгөөжөө хүртээд аз жаргалтай амьдрах мөрөөдөлтэй.
Хятад улс өргөн уудам газар нутгийнхаа онцлогт тохируулан иргэдийг сурган чадавхжуулж, өөр өөр чиглэлээр ажил хөдөлмөр эрхлүүлж, ядуурлаас ангижруулах ажлыг эрчимтэй явуулж, үр дүнг нь үзэж буй үй түмэн жишээний нэг нь Монголын сэтгүүлчдийн саатсан Чин Гангшү тосгоныхон.
“Манай тосгоны нэг хүнд ногдох жилийн орлого одоо 25 мянган юань. Таван жилийн дараа нэг хүний жилийн дундаж орлого 40 мянган юань болно” хэмээн зочдод үйлчлэх менежер Панг Вэй сонирхуулсан. Нэг өрх гурван ам бүлтэй гэж үзвэл өрхийн жилийн орлого 120 мянган юань буюу юанийн төгрөгт шилжих ханшаар тооцвол 45.6 сая төгрөг болох нь. Өрхийн орлого ингэж эрчимтэй нэмэгдэхэд ядуугаас чинээлэг амьдрал руу шилжих нь тэдний хувьд холын мөрөөдөл биш ажээ.