Өнөөдөр болсон онцлох ТАВАН үйл явдлыг тоймлон хүргэж байна.
- Налайх дүүрэгт өчигдөр долоон настай охин дугуй унаж яваад тогонд цохиулан амиа алджээ. Сүүлийн нэг сард нийслэлд бага насны хүүхдүүд эндсэн харамсалтай тохиолдлууд ар араасаа гарсаар байна. Өмнө нь зам тээврийн ослоор хүүхдүүд амиа алдах нь их байсан бол одоо сургуулийнхаа хашаанд, гэрийнхээ гадаа эсвэл дугуй унаж яваад амиа алдлаа.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд дүүргийн Засаг дарга нар болон ерөнхий боловсролын сургуулийн захирал эрхлэгч нарт өнгөрсөн сарын 26-нд албан даалгавар өгсөн. Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийхийг анхааруулсан юм.
-“Шилдэг улсуудын үнэлгээний тайлан 2018”-аас үзэхэд дэлхийн шилдэг 10 оронд Ази-Номхон далайн орнуудаас Япон, Австрали шалгарчээ.
Шинэ бизнес эрхлэх, иргэний эрх үүрэг, бизнесийн нээлттэй ил тод байдал, амьдралын чадамж, соёлын нөлөө, адал явдалтай амьдрал гэх зэрэг үзүүлэлт дээр тулгуурлан судалгааг явуулсан аж. Тус судалгаагаар 80 улсыг жагсаасан бөгөөд дэлхий даяар 21,000 гаруй иргэн улс орнуудын онцлог шинж чанарыг үнэлэн, дүгнэжээ.
- Аж үйлдвэрийн дэх хувьсгалын гол хөдөлгөгч хүч нь шинжлэх ухаан технологийн дэвшил гэж эрдэмтэд үзэж байна. ШУА-иас санаачлан эрдэмтэн судлаачдын өргөн бүрэлдэхүүнийг хамруулж тодорхой судалгаа хийсний үндсэн дээр ээлжит Их чуулганыхаа өргөтгөсөн хуралдааныг Төрийн ордонд хийлээ. Эрдэмтдийн их чуулганаар Аж үйлдвэрийн дөрөв дэх хувь хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн зангилаа асуудлуудыг шүүн хэлэлцэж, төр засгийн байгууллагуудад зөвлөмж болгон хүргүүллээ.
Тус зөвлөмжид Аж үйлдвэр, инновацийн яам байгуулах, ШУА-ийн харьяаанд Тоон технологийн хүрээлэн байгуулах, Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын Зөвлөлдөх хороо байгуулах зэрэг асуудлыг тусгасан байна.
- Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны талаар сайхан ойлголттой хэвээр байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхийн сацуу хэрвээ Ким Жөн Ун АНУ-ыг хуурах аваас өөр арга зам руу эргэн орох болно гэж мэдэгджээ.
Цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлж буйгаа Умард Солонгосын эрх баригчид нуухыг оролдож байгаа эсэхийг сэтгүүлчид асуухад тэрбээр хариулахдаа “Харж л байя гэдгийг л та бүхэнд хэлж чадах байна. Одоогоор Умард Солонгос улс нэг ч удаа цөмийн туршилт хийж, баллистик пуужин хөөргөөгүй” гэжээ.
- Өнөөдрийн байдлаар Хангай нурууны өврийн Чигэстэй, Хэнтий нуруунаас усжих Онон, мөн түүнчлэн Сэлэнгэ мөрөн Орхон голын адаг, Увс нуурын савын Баруутуруун зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгджээ.
Хархираа, Баруунтуруун гол үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 70 см даван тус тус үерлэсан байна. Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох төлөвтэй байна. Иймд малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг ЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтсээс онцгойлон анхаарууллаа.