Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон өсгөнө.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮЭ-үүдийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээг шинэчилж, дээрх шийдвэрт хүрчээ.
Манай улсын нийт ажиллах хүчний 8 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. ҮСХ-ноос мэдээлснээр өнгөрсөн сарын дүнгээр ажиллах хүчний тоо 1.4 сая болж өссөн. Үүний 8 хувь буюу ойролцоогоор 112 мянган ажилтан 240 мянган төгрөгийн цалинтай. Тэд ирэх оноос эхлэн 320 мянган төгрөгийн цалин авах юм.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөснөөр иргэдийн төлдөг торгууль өсөх үү?
Иргэд, албан байгууллагуудад оноодог бүх төрлийн хариуцлагын заалтыг нэгтгэн Зөрчлийн тухай хуулийг баталсан. Энэ хуульд торгуулийн хэмжээг нэгжээр (нэг нэгж=1000 төгрөг) илэрхийлдэг.
Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан, торгууль шийтгэлийн талаарх өмнөх хуулийн заалтууд хүчингүй болсон юм. Иймд ирэх оноос эхлэн торгуулийн дүн өөрчлөгдөхгүй гэж Монголын Хуульчдын холбооны Хөдөлмөрийн дэд хорооны дарга Н.Баасанжав тайлбарлав. Учир нь эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хуулийн хариуцлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаатай байсныг зогсоон, нэгжийн систем рүү шилжүүлж байгаа аж.