Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлын хураангуйг хүргэж байна.
- Зам тээврийн осол ямар шалтгаанаас болж гардаг, хүүхэд болон эцэг, эхчүүдийн буруу үйлдлээс болж ямар аюултай нөхцөл байдал үүсдэг, ослын үед хүний биед ямар гэмтэл, бэртэл учирч болох талаар болон үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцохыг харуулсан бодит үзүүлэн сургалт 1 дүгээр сургуулийн урд замд нээлттэй зохион байгууллаа.
- Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Мэргэжлийн сүмогийн ёкозүна Хакүхо Мөнхбатын Даваажаргал есдүгээр сарын башёгийн найм дахь өдөр давж качикоши буюу 50-аас дээш хувийн амжилтаа үзүүлэхийн сацуу “Ёкозүна цолтой 800 давсан бөх” хэмээх шинэ дээд амжилтын эзэн болж, түүхэнд мөнхөрлөө.
- Монгол Улсын төрд 44 жил зүтгэсэн БНМАУ-ын баатар, маршал Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 102 жилийн ой өнөөдөр тохиож, түүний хөшөөнд үр хүүхэд, ач зээ болоод төрийн удирдлагууд цэцэг өргөлөө.
- Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын ӨМӨЗО-нд айлчилж байна. Энэхүү айлчлал нь Монгол Хятадын худалдааны хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэх ӨМӨЗО-той хийх худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, хоёр улсын хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулж хөгжүүлэх, хил, боомтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, оршиж буй бэрхшээл хүндрэлийг арилгах, мал, мах экспортлох нөхцөлийг бүрдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой юм.
- Энэ сарын 8-9-нд БНТУ-ын нийслэл Анкара хотноо зохион байгуулагдсан 11 дэх удаагийн "Plastic Battle Armor Modeling Show" уралдаанд Монгол Улсаа төлөөлөн Монголын Пластик дууриамал загвар зохион бүтээгчдийн нийгэмлэгийн ахмад гишүүн, моделист П.Эрхэмбаяр оролцсон бөгөөд түүний угсарсан байлдааны танк “Хобби 1:72” төрөлд амжилттай өрсөлдөж, тэрээр тусгай байрын шагнал хүртжээ. Нийт арван төрөлд зохиогдсон тус уралдаанд Турк, Серби болон Монгол Улсын 100 орчим моделист өрсөлдсөн байна. Энэ тэмцээнийг жил бүр зохион явуулдаг ч манай улсаас анх удаа өрсөлдөж, анхны олон улсын медалийг авчирсан нь энэ аж.