Буцах
2018.10.19 Өнөөдрийн онцлох таван үйл явдал
2018-10-19
0
0
2018-10-19
- Албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг өнөөдөр эцсийн замд нь үдлээ. Дансрангийн Батсайхан нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цагдаагийн байгууллагад тасралтгүй 22 жил ажилласан манай шилдэг алба хаагчдын нэг байлаа. Цэл залуухан нас нь хувцас формоо цэгцхэн өмссөн гэрэл зурагтаа, эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангараг нь шударга, үнэн үйл хэрэгтээ, хүнлэг чанар, эгэл даруу, нөхөрсөг зан нь мөрдэс нэгт нөхдийнх нь сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдлээ.
- Ази, Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалт Бельгийн хаант улсын нийслэл Брюсель хотод өчигдөр эхэллээ.Энэ удаагийн уулзалтад Ази, Европын 51 орны төр засгийн тэргүүнүүд, Европын холбооны төлөөлөл, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцох юм. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
- “Freedom house” байгууллага 2018 оны дэлхийн эрх чөлөөтэй улс орнуудын ТАЙЛАНГ гаргажээ. Уг тайланг үнэлэхдээ улс орнуудын иргэний эрх чөлөө болон улс төрийн эрхийг харгалзан үзсэн байна. Монгол улс иргэний эрх 60-аас 49, улс төрийн эрхийн хүрээнд 40-өөс 36 оноо авсан байна. Ийнхүү нийт дүнгээрээ 100-гаас 85 оноо авч, дэлхийн 195 орноос 55-дугаарт жагсжээ. Дэлхийд хамгийн эрх чөлөөтэй гэгддэг орнуудын жагсаалтад Финлянд, Норвеги, Швед нэгдүгээр байранд оржээ.
- “Монгол Мөрөөдөл” клубээс санаачлан, экологийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран, БОАЖЯ, ХААН Банкны дэмжлэгтэйгээр “Монголын Экологийн Форум 2018”-ыг зохион байгууллаа.
- Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барихаар болсон бөгөөд шав тавих ёслол өнөөдөр боллоо. Тус хороо 8900 иргэнтэй. Үүний 750 нь цэцэрлэгийн насны хүүхдүүд юм байна. 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг ирэх оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах юм байна.