Нарийн гар ажиллагаатай хээнцэр, тансаг гоёлын даашинзуудаа урлан жил бүрийн шинэ жилийн өмнөхөн танилцуудаг “O Couture” брэндийн хамт олон энэ сарын 1-нд Зайсан Хиллд "Wonderland" үдшийн гоёлын даашинзны загварын шоугаа танилцуулсан билээ.
Тус брэндийг үүсгэн байгуулагч загвар өмсөгч Э.Энхболд болон түүний гэргий Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргал нар тав дахь жилдээ уг шоугаа толилуулсан бөгөөд цаашдаа түр завсарлахаа хэлсэн юм.
Дизайнер Д.Отгонжаргал бүтээлүүдийнхээ талаар өмнө өгсөн ярилцлагадаа:
"Энэ жилийн загварын гол утга санаа нь хоёр ертөнцтэй бүсгүй. Эмэгтэй хүний дотор хүүхэд насаа дурссан дэггүй охины дүр байнга нуугдаж байдаг бол охид ээжийнхээ гоо сайхныг, сайхан эмэгтэй хүн болгоныг харж, үлгэрийн гүнж болохыг мөрөөддөг. Энэ хоёрын хоорондын холбоо, дотоод ертөнцийг харуулахыг хүссэн.
Романтик, гэгээлэг ягаан, цэнхэр, цагаан гэх мэтчилэн өнгийг түлхүү сонголоо. Эмэгтэйчүүдийн энхрий ялдам дүр төрхийг илэрхийлэхийг зорьсон. Гэгээлэг сайхан бүхнийг харуулж байгаа учраас “Wonderland” гэж нэрлэлээ" гэсэн юм.
“O Couture”-ийн хамт олон Хөх хотын зах зээлд Cabi брэндийг шинээр байршуулан ажиллаж байгаа бөгөөд тэд арванхоёрдугаар сарын 15-нд Хөх хотын Чингис хаан Арт Галерейд загварын шоугаа хийхээр төлөвлөж байгаа ажээ.