GoGo.mn мэдээний агентлаг нь Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах зорилгоор цуврал мэдээ, нийтлэл хүргэж байгаа билээ.
Энэ удаад нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Баривчлах төвд албадан сургалтад хамрагдаж байсан хүмүүсийн гэр бүлдээ бичсэн дараах захидлуудаас хэсэгчлэн хүргэж байна.
Баривчлах төв нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд шилжин байгуулагдсанаас хойш 4 жил 4 сарын хугацаанд 22836 этгээдийг хүлээн авч баривчлах шийтгэлийг эдлүүлжээ. 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс “Зөрчлийн тухай хууль” хэрэгжиж эхлэхээс өмнө уг этгээдүүдийн 90 гаруй хувь нь архины байнгын хамааралтай, архидан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, нийгмийн хэв журам алдагдуулсан, цагдаагийн ажилтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, удаа дараа эрүүлжүүлэгдсэн зэрэг үндэслэлээр ирдэг байжээ.
Харин Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 70 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль зөрчсөн, замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчиж 7-30 хоног баривчлах шийтгэлээр шийтгүүлж байна.
Эдгээр захидалд хүмүүсийн хувийн мэдээллийг нууцлах зорилгоор овог нэрийг дурдаагүй болно.
Захидал 1
“...Би өмнө нь миний амьдрал болж байна, ингэж байгаад нэг л өдөр амьдралаа өөрчилж санасан бодсоноо хийж эхэлнэ дээ, архи уухаа зогсооно доо гэж бодож нэгэн хэвийн амьдардаг байсан. Харин энд ирээд би өөрийгөө хэн байсан, хэн байгаа, хэн байж болох байсан, яагаад гэр бүлээ ийм байдалд оруулав, яавал энэ байдлаас гарч гэр бүлээ улам илүү сайхан амьдруулж болох вэ гэдгийг бодлоо...”
Захидал 2
“Би ар гэрийн асуудал үүдэлтэйгээс энд 30 хоног саатуулагдах хугацаандаа сургалтанд хамрагдлаа. Одоо гараад өөрчлөлтийг өөрөөс эхэлж, амьдралдаа дахин алдахгүйн төлөө зорилго тавина. Анх би баривчилгаанд ирчихээд эндээс гараад эхнэрээсээ сална гэж боддог байлаа. Харин одоо бол миний бодол өөрчлөгдсөн. Амьдралыг зөвөөр өөрчлөх төрөл бүрийн гарц байдгийг мэдэж авлаа...”
Захидал 3
“... Гэр бүл амьдрал маань ямар үнэ цэнэтэй болохыг мэдэж авлаа. Хожуу ухаарсан ч надад амьдрал байгаа гэдэгт итгэдэг. Нэг хүн өөрийгөө засаж, ухаарч авахад түүний цаана хэчнээн хүн аз жаргалаар дүүрэн явахыг хэмжээлшгүй...”
Захидал 4
“Архинаас болж хүний амьдрал сүйрч байгааг, гэр бүлийн дотоод харилцаа хүндэрч байна гэдгийг сайн ойлгож чадлаа. Бас өөрийн амь нас, эрүүл мэндэд ч хор хохирол учруулж явжээ. Архинаас гаръя гэж бодож байна. Ингэж чадвал гэр бүл үр хүүхдүүд маань айх аюулгүй тайван амьдрах боломж бүрдэж байна...”
Захидал 5
“Хайрт аав минь тэнэг хүүгээ уучлаарай. Таныгаа амьд сэрүүн байхдаа хүүгээ ямар их хайрлаж өсгөснийг тань мэдсээр байж насны төгсгөл тань ирэхэд архи ууж, сэтгэл санааг чинь зовоож байсанд уучлаарай. Хүү нь таныхаа ясыг өндөлзүүлж, дахиж архи дарс ууж хөлчүүрхэхгүй, ээжийгээ зовоохгүйгээр сайхан амьдралын төлөө хичээх болно...”
Захидал 6
“... Хань минь намайгаа уучлаарай. Дөрвүүлээ сайхан амьдарна аа...”