МАЙДАР ХОТЫГ 2030 ОН ГЭХЭД 100 МЯНГАН ХҮН АМТАЙ БАЙХААР ТООЦЖЭЭ
Өнгөрсөн оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн.
Тус сумын нутаг дэвсгэр Зүрх уулын энгэрт баригдахаар төлөвлөгдөж буй “Майдар эко хот”-ыг 2012 онд шинэ хотын төв болохоор шийдвэрлэж, шавыг нь тавьж байсан юм байна.
Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурханы бэлгэдэлтэй “Майдар эко хот”-ыг дөрвөн үе шаттайгаар бүтээн байгуулахаар төлөвлөсөн байна.
Эхний үе шатыг 2030 он гэхэд 100 мянган хүн амтай байхаар тооцсон талаараа төслийн удирдагч, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх Л.Баяртуул ажлын хэсгийнхэнд танилцуулжээ.
Төслийн хүрээнд эхний ээлжинд 54м өндөр Их Майдар бурханы бодьсатва дүр, 108м өндөр Зарлиг увидсын суварга босгох аж.
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ДОЛООН ЭРДЭМТЭНД АКАДЕМИЧ ХЭРГЭМ ХҮРТЭЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Их чуулганаас сонгогдсон эрдэмтдэд Академич хэргэм хүртээлээ.
2018 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган болж, доктор Б.Авид Б.Бурмаажав, С.Дэмбэрэл, С.Чулуун, О.Чулуунбаатар, Р.Шагдарсүрэн, Х.Энхжаргал нарыг академийн гишүүнээр сонгожээ.
Дээрх эрдэмтдийг Шинжлэх ухааны академиас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Академичийн хэргэм олгуулахаар уламжилсны дагуу өнөөдөр эрдэмтдэд академич хэргэм олгосон юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
ҮР ХҮҮХДЭДЭЭ АДЛАГДСАН ХӨГШИД
Үр хүүхдийнхээ гаргасан ямар ч том алдааг уучилж чадах агуу сэтгэл эцэг, эхээс л гарна. Тэр дундаа насанд хүрсэн, нас ахисан ч “Үхтэл үр харам” гэгчээр тэднийхээ төлөө сэтгэлээ чилээн явдаг улс бол монгол эцэг, эхчүүд, эмээ өвөө нар гэдэгтэй маргах хүн үгүй болов уу. Ийм атал өтлөх насандаа үр хүүхдийнхээ хүчирхийлэл, дарамтад орж, айдас хүйдэстэй амьдрах хөгшид олон болсныг анхаарлын гадуур өнгөрөөж болохгүй.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ч хүүхдийнхээ эсрэг хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгөөд сууж байдаг эцэг, эх Монголд ховор. Хүүхдийнхээ ёс бус үйлдэлд хариуцлага тооцуулж, эрхээ хамгаалуулахын оронд өөрийнхөө үйл лай мэт нуруундаа авч, гаднаа өмөөрч, дотроо өмөлзөх нь эх, эцэгтээ ачлалгүй хүйтэн сэтгэлт хүүхдүүдийг улам өөгшүүлж буй юм.
Нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
ЗАСГИЙН ГАЗРААС ДОЛООН САНГ ТАТАН БУУЛГАХААР БОЛЛОО
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн дээр үндэслэн тусгай сангийн талаар авах арга хэмжээний тогтоолыг баталсан байна.
Тогтоолд Засгийн газрын тусгай 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргажээ. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэсэн. Мөн Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзсэн байна.
Ингээд Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг 15 сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээж байгааг тэрбээр хэлсэн юм.
"ЭРДЭНЭТ"-ИЙН 49 ХУВИЙГ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЛИЙГ НУУЦААС ГАРГАНА
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авах ажиллагааны мэдээллийг нууцаас гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болсон гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.
Тэрбээр "2016 есдүгээр сарын 9-ний оны 32-р тэмдэглэл "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон "Монголросцеветмет" ХХК-ийн талаар авсан зарим арга хэмжээний тухай тэмдэглэлийг нууцаас гаргаж байна" гэв.