Буцах
2019.03.14 Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН ҮЙЛ ЯВДАЛ
2019-03-14
0
0
2019-03-14
- Олон улсын транзит тээвэр дамжин өнгөрөх, босоо тэнхлэгийн гол зам Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр хоёр эгнээ авто замын засвар арчлалтын хөрөнгийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхээр болсон. Харин шинээр хоёр эгнээ зам нэмж, дөрвөн эгнээ болгох өргөтгөлийн ажлын санхүүжилтийг эхний ээлжинд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаас гаргаж, Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас нөхөн төлөх нөхцөлөөр шийдвэрлэх саналыг боловсруулан, холбогдох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
- “УИХ дахь АН-ын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахгүй гэж санал өгсөн. Энэ бусармаг үйлдлээ өнөөдрийг хүчтэй улайран хамгаалж байна. С.Эрдэнэ, Д.Эрдэнбат нар УИХ дахь намын гишүүдээ бодлогоор хангаж чанаагүй. Бүлгээ тараахад хүрч, парламент дахь хяналтын тогтолцоо үгүй боллоо. Намын рейтинг ч МАН-ынхаас дор орлоо. Цагаан сарын өмнө 11 хувь байсан бол одоо 9 хувь болж, түүхэнд анх удаа 10 хувиас бага рейтингтэй боллоо. Эрүүл шүүмжлэл хэлсэн гишүүдээ хөөж байна. Иймд С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцон, намаа цэвэрлэхийг намын шударга гишүүддээ уриалж байна” хэмээн Ардчилсан Намын залуу гишүүд хэмээн өөрсдийгөө танилцуулсан иргэд мэдээлэл хийлээ.
- GoGo.mn сайтад автомашинтай холбоотой цуврал мэдээллүүд орж байгаа билээ. “Сүүлийн 20 жилийн автомашины өсөлт: Нийслэлд 501 мянган машин бүртгэлтэй байна” мэдээллийн дагуу иргэд өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна. Иргэдийн дунд хот төлөвлөлт огт байдаггүйн балгаар бид ийм байдалд хүрсэн гэдэг шүүмжлэл их байлаа. Мөн замын түгжрэл үүсгэж байгаа шалтгааны дийлэнх нь хувиараа такси үйлчилгээ эрхэлж байгаа залуус. Гэвч тэдэнд ажлын байр, зохих цалин хөлс байхгүй тул аргаа барахдаа ийм ажил хийж байгааг ч хэлж байлаа. Тиймээс нэн түрүүнд ажлын байруудыг бий болгох, нийтийн тээврээ хөгжүүлэх үүний дараа хуучин машины импортыг бууруулах, татварыг нь өндөрсгөх зэрэг арга хэмжээг авах нь зүйтэй гэж байв. Замын түгжрэлийг бууруулах иргэдийн саналтай танилцана уу.
- Нийслэлийн Онцгой байдлын газраас хүн ам олноор цуглардаг худалдаа, олон нийтийн байгууллагуудад Гамшгаас хамгаалах тухай хууль болон Галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах гүйцэтгэлийн хяналт шалгалтыг энэ сарын 4-8-ны хооронд зохион байгуулсан бөгөөд шалгалтад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 66 обьектыг хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандарт зөрчсөн 406 зөрчил илрүүлсэн талаар өнөөдөр мэдээллээ.
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа хурандаа Д.Жавхланбаяр ахлагчтай наймдугаар ээлжийн цэргүүдтэй уулзжээ. Энхийг сахиулагчид Бентю хотод, 114 мянган дүрвэгч байрладаг хуаранг хамгаалж байгаа юм. Хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэн талархал илэрхийлж, төрийн одон, медаль гардуулсан байна. Мөн цэргийн алба хаагчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, мэргэшүүлж, чадавхижуулах талаар ярилцсан талаар өнөөдөр мэдээллээ.