Буцах
2019.03.15 Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН ҮЙЛ ЯВДАЛ
2019-03-15
0
0
2019-03-15
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурлын үеэр сайд Д.Сумъяабазар энэ сарын 28-нд Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд гарсан ослын талаар “Энэ компанийн тусгай зөвшөөрлийг цуцална. Компанийн эзэд ашгийн хойноос хөөцөлдөн, мэргэжлийн хүмүүс, инженерүүдийнхээ зөвлөгөөг сонсоогүй. Мөн сорчилсон байдлаар олборлолт хийдгийн уршиг энэ юм. МХЕГ бидэнд удахгүй ослын дүгнэлтээ танилцуулна. Осол болохоос нэг өдрийн өмнө Байгаль орчны яам энэ компанийн асуудлыг хэлэлцэн, тусгай зөвшөөрлийг нь цуцлах талаар ярилцсан байгаа юм. Харамсалтай нь маргааш нь осол гарсан. Тус компанийн 0189 тоот лицензийн талбайд осол гарсан. Нийт 4 тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани” хэмээн мэдээллээ.
- Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн замын ажилтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 25-ныг хүртэл түр хаах талаар мэдээллээ. Ингэснээр Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн сумдын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг одоо ашиглаж буй авто зам дагуу газрын нөхцөл байдалтай уялдуулан түр зам гаргана. Мөн хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Булган-Дашинчилэн-Лүн гэсэн чиглэлээр Улаанбаатар хот руу нэвтрэх юм байна.
- Цагдаагийн ерөнхий газраас сүлжээний залилангийн олон хэрэг гарсан, тэр дундаа G time гэх сүлжээний хэргийг мөрдөн байцаах алба шалгаж талаар мэдээллээ. Энэ хэрэгт 11734 иргэн хохирч, урьдчилсан тооцоогоор 26 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хохирол учирсан. Хоёр хүнийг сэжигтнээр татсаны нэг нь Монгол Улсын, нөгөө нь Казахстаны иргэн. Тэрээр мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан, одоогоор олдоогүй бөгөөд 6,9 тэрбум төгрөг, 400 гаруй сая төгрөгийн үнэтэй автомашинууд, 3 тэрбум орчим төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг хохирогчдын хохирлыг барагдуулахаар битүүмжилжээ. Сэжигтэн оргон зайлсан учраас, гэм буруутайг нь бүрэн гүйцэд тогтоогоогүй. Иймд хохирол барагдуулахад хүндрэлтэй байгаа талаар мэдээлсэн юм.
- Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Н.Алтанхуяг зөвлөхийн албанаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр өглөө. Тэрбээр “Цаашид ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамнасан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулшгүй ажлууд байна. Эдгээр асуудалд цаг гарган ажиллах шаардлагатай боллоо. Тиймээс миний цаашид хийх ажил үйлс Ерөнхийлөгч Таны нэр хүндэд халдахгүй байлгахын тулд зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна” хэмээн зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн хэмээн тайлбарлалаа.
- Гачуурт уулзвараас Налайх-Чойр уулзвар хүртэл 20.9 км зам засварын ажил ирэх сарын нэгнээс эхэлнэ гэдгийг Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан мэдээллээ. Зам засварын ажилтай холбоотойгоор трасс чөлөөлөх ажил хийсэн, бэлтгэл ажил дууссан бөгөөд дөрөвдүгээр сарын 15-наас барилгын ажил эхлэх юм байна. Замыг хааж, түр зам гаргах бөгөөд бэлтгэл ажил бүрэн хангасан гэв. Замыг энэ оны аравдугаар сарын 30-н гэхэд дуусгаж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.