Сүүлийн үеийн техник технологи бүхий 360 градусын проекторт суурилсан дүрст үзүүлбэртэй White Rock Center өнгөрсөн жил нээлтээ хийсэн нь Монголын энтертайнмент салбарт нэгэн дэвшилтэт үйл явдал болсон билээ.
Энд бүхий л төрлийн тоглолт, арга хэмжээг нүд баясгам projection mapping-тай хослуулан үзэгчдэд хүргэдгээрээ онцлогтой. “Хүрээ энтертайнмент” ХХК-ний White Rock Center-ийн улирлын нээлт тун удахгүй болох гэж байна.
Энэ талаар болон Монголын энтертайнмент салбарын хөгжлийн тухай “Хүрээ энтертайнмент” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Гэрэлчулуунтай ярилцлаа.
- White Rock Center-ээр дамжуулаад хүмүүс сонирхолтой үзүүлбэр бүхий projection mapping-ийн талаар ойлголттой болоод байгаа. Тэгвэл үүнийг улам олон хүнд хүргэхийн тулд хийхээр төлөвлөж байгаа зүйл юу байна вэ?
-Бид White Rock Center-ийн нээлтээ өнгөрсөн жилийн зургадугаар сарын 30-нд хийсэн. Түүнээс хойш төрөл бүрийн арга хэмжээг зохион байгууллаа. Мөн энэ жил шинээр олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Мэдээж бүгдэд нь 360 градусын projection mapping үзүүлбэрийг багтаана. Ер нь projection mapping бол хүний сэтгэхүйд багтаж байгаа ямар ч зүйлийг өнгө дүрс, гэрэл, дуу хөгжмийн тусламжтайгаар нүд баясгаж сэтгэл сэргээм үзүүлбэрт оруулахыг л хэлээд байгаа юм. Өнөөдрийн нийгмийн уур амьсгалд хүмүүст нэг өдрийг ч гэсэн мартагдахааргүй, сэтгэл хөдөлгөм байлгахыг хичээн ажиллаж байна даа.
Монголын соёл урлагийг гадныханд танилцуулах, уг салбарыг шинэ зүйлсээр баяжуулж хөгжүүлэх, сүүлийн үеийн техник технологийг Монголдоо нутагшуулах, залуустаа олгох шинэ төрлийн боловсрол олгох зэрэгт анхаарч ажиллаж байна
-“Хүрээ энтертаймент”-ийн үйл ажиллагааны гол чиглэл юу вэ?
-Монголд энтертайнмент салбар, соёл урлаг, боловсролын үйл ажиллагааг дэмжигч олон байгууллага, компаниуд бий. Бид дэлхийн хөгжингүй орнуудад хэрэглэгддэг цоо шинэ, дэвшилтэт техник технологийг ашиглаад ямар хувь нэмэр оруулж, түүнийг хэрхэн ашиглах талаар судалгаа хийсэн.
Тиймээс МУГЗ Н.Халиун ахтайгаа ярилцаад Японы проектор дээр суурилсан дүрст үзүүлбэр (projection mapping) чиглэлээр мэргэшсэн, 30 жил үйл ажиллагаа явуулж байгаа “Призм” компанид санал тавин хамтарч өнгөрсөн жилийн тавдугаар сард “Хүрээ энтертаймент" компаниа байгуулсан. Соёл урлаг, боловсролын салбарт хувь нэмэр оруулах зорилготойгоор компаниа үүсгэн байгуулсан гэсэн үг.
Хэдий жил болоогүй ч бид маш олон зүйлийг амжуулсан. Монголын соёл урлагийг гадныханд танилцуулах, уг салбарыг шинэ зүйлсээр баяжуулж хөгжүүлэх, сүүлийн үеийн техник технологийг Монголдоо нутагшуулах, залуустаа олгох шинэ төрлийн боловсрол олгох зэрэгт анхаарч ажиллаж байна. Манай инженер техникийн ажилтнууд Япон улсад дадлагажиж ирээд White Rock Center-ийн dome байгууламж дээрээ улирлын нээлтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Мөн нөгөөтэйгүүр бид Монголынхоо соёл урлагт нэмүү өртөг шингээгээд олон улс руу экспортлох төлөвлөгөөтэй.
Тэр дундаа бид “Монгол Контент” ХХК-тай хамтраад өнгөрсөн хоёрдугаар сард Японы Саппоро хотын 70 дахь удаагийн Цасны баярт "Voice" шоуны ялагч Ц.Энгүүн оролцох үйл ажиллагааг зохион байгуулсан нь энэ ажил амжилттай эхэлснийг илтгэнэ. Түүнчлэн чадварлаг залуус, хувь хүн, байгууллагатай хамтраад Монгол агуулгатай соёл урлагийн контент бүтээн гадаадын зах зээлд экспортлох төлөвлөгөөтэй байна.

-Хамтран ажилладаг “Призм” компанийн талаар дэлгэрэнгүй танилцуулбал?
-“Хүрээ энтертайнмент” нь Япон талаас “Призм” компанитай хамтран ажилладаг. “Призм” нь “YOLL KLANG” болон “PICNIC” гэсэн хоёр охин компанитай бөгөөд анх Хоккайдод байгуулагдсан ч өдгөө Токио хотноо томоохон салбараа нээгээд Япон улс даяар төрөл бүрийн үйл ажиллагааг эрхэлдэг олон жилийн туршлагатай компани юм.
Бүхий л төрлийн арга хэмжээн дээр 360 градусын projection mapping үндсэн үзүүлбэрийг ашиглаж уур амьсгалыг илүү сонирхолтой болгож үзэгчдийн өмнө нь харж байгаагүй шинэ орчинд оруулдгаараа онцлогтой.
Мөн бид “Призм” компаниас гадна Японы “Treasure Island” хэмээх аудио компанитай хамтардаг. Тэгэхээр олон улсын туршлагатай компаниудтай хамтран ажиллаж Монголын энтертаймент, соёл урлагийн салбарт хувь нэмрээ оруулахыг зорьж байна гэсэн үг.
Ер нь хоёр улсын харилцааг хурдан хугацаанд ойртуулж, нягт байлгахад соёл урлагийн салбар чухал үүрэг гүйцэтгэдэг. Соёл урлаг, боловсролын салбарт гадаадын хөрөнгө оруулалттайгаар бодитой, дорвитой ажил хийсэн байгууллага бараг л байхгүй болов уу гэж боддог. Учир нь энэ салбарын зах зээл жижиг болохоор маш эрсдэлтэй. Манай уран бүтээлчид л өөрсдөө бор зүрхээрээ хөгжүүлж байгаа салбар юм шүү дээ. Тиймээс бид гадны туршлагатай компаниудын шинэ технологи, хөрөнгө оруулалтын тусламжтайгаар Монголын соёл урлаг, энтертайнмент салбарт ажиллаж байна.
-Танай байгууллагын инженер техникийн ажилтнууд Япон улсад туршлага хуримтлуулаад ирсэн гэлээ. Тэгвэл энэ жил тэрхүү давуу талаа хэрхэн ашиглах вэ?
-Манай дуу, дүрс, гэрлийн инженер техникийн ажилтнууд Япон улсын Призм компанид мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөн дор туршлага хуримтлуулаад ирсэн. Тэд маань угаас мэргэжлийн суурьтай залуус юм. Тэд Япон улсад дадлага хийснээр өөрсдөдөө илүү итгэлтэй болохоос гадна шинийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй болсон. Гэхдээ мэдээж тэдэнд цаашид сурах зүйл олон бий. Тэдний энэхүү туршлага нь Монголын соёл урлагт хувь нэмэр оруулахаас гадна соёл урлагийн контентийг гадаадад гаргах суурь тавигдаж байна гэсэн үг. Манай залуус ч ирээдүйд дэлхийд үнэтэй, чадварлаг залуус болох болно. Бид цаашид ч монгол залуусаа сургах тал дээр маш сайн анхаарна.
-White Rock Center-ийн энэ жилийн улирлын нээлт тун удахгүй болно. Нээлтийг ямар онцлогтойгоор хийхээр төлөвлөж байна вэ?
- White Rock Center-ийн энэ жилийн улирлын нээлтийг дөрөвдүгээр сарын 19-нд дуучин Б.Маралжингоогийн “Colors Of Spring” амьд тоглолтоор эхлүүлнэ. Мөн тоглолтод бусад хамтлаг дуучид ч оролцоно. Тасалбар shoppy.mn-ээр худалдаанд гарсан. Дараа нь тавдугаар сарын 10-нд дуучин Б.Баярцэцэгийн тоглолтыг хийхээр төлөвлөж байна. Түүний тоглолтыг өмнөх жилүүдийнхээс харьцангуй өөр өнгө аястайгаар зохион байгуулна.
-Ер нь 360 градус бүхий projection mapping үзүүлбэртэй төв манайд нээгдсэнээр Монголын энтертайнмент салбарт ямар дэвшлийг авчирсан гэж та хэлэх вэ?
-White Rock Center-ийг байгуулснаар бид Монголдоо хамгийн анхны dome хэлбэрийн байгууламжийг бий болголоо. Гадаадын орнуудад dome-д орж үзүүлбэр үзсэн хүмүүс байдаг ч бид үүнийг Монголдоо авчраад үзэгч, хэрэглэгчдэд шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн.
Монголын соёлын өвийг техник технологитой хослуулж дэлхийд сурталчлах хүсэлтэй байдаг
Уг dome нь дотроо гэрэл, тайз, дууны төхөөрөмж, дүрсний 360 градусын проектортой бөгөөд үзэгчид маш их талархан хүлээн авч байгаа. Цаашид ямар шинэ зүйлс үзүүлэх бол гэсэн хүлээлттэй болсон байна лээ. Бас нэг онцолмоор зүйл нь бид Монголын чадварлаг хүмүүс, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай хамтарч ажиллах, соёл урлаг боловсролын салбарт ажиллаж байгаа уран бүтээлч, ажилчдыг дэмжих бодлоготой байдаг. Тиймээс тэдэнд дэвшилтэт технологийг ашиглаж чанартай бүтээл гаргах шинэ орон зайг үүсгэж байна. Нэг үгээр хамтдаа хөгжих боломжийг олгож байгаа юм. Бидэнд цаашдаа ч хийж бүтээх, хөгжүүлэх зүйлс их байна.
- White Rock Center-т тоглолтоос гадна ямар төрлийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой вэ?
- Бид ажлаа жилээр нь төлөвлөчихдөг бөгөөд намар аравдугаар сар хүртэл үйл ажиллагаагаа явуулна. Зөвхөн тоглолт гэлтгүй янз бүрийн арга хэмжээ тэр дундаа боловсрол, соёл урлагийн төрөл бүрийн арга хэмжээ, байгууллагын хүлээн авалт, хурал семинар, хурим найр, хүүхэд залууст чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой. Мөн хэрэглэгчдийн хүссэн бусад төрлийн үйл явдлыг зохион байгуулж болно. Ингэхдээ бүхий л төрлийн арга хэмжээн дээр 360 градусын projection mapping үндсэн үзүүлбэрийг ашиглаж уур амьсгалыг илүү сонирхолтой болгож үзэгчдийн өмнө нь харж байгаагүй шинэ орчинд оруулдгаараа онцлогтой.
Өнгөрсөн жил бид байгуулагдаад удаагүй байсан гэдэг утгаараа харьцангуй цөөхөн арга хэмжээг зохион байгуулсан. Харин энэ жилийн тухайд арай илүү олон арга хэмжээг хийх ба тус бүртээ өөр өөрийн гэсэн онцлогтой бүтээлүүд гаргана. Мөн хамтран ажиллах байгуулага, хувь хүмүүс ч нэмэгдэх байх. Тэдний хүсэл сонирхолд нийцүүлсэн зүйлийг контентийн хэлбэрт оруулж, бодитоор харуулахаар ажиллана. Бидний үйл ажиллагааг ҮСАХ-ийн болон Нийслэл хотын захиргаа зэрэг байгууллагууд дэмждэгт талархалтай байдаг.

- Хэдэн жилийн өмнө наадмын үдэш Төрийн ордны Чингис хааны хөшөөтэй хэсэгт projection mapping тоглогдсон санагдаж байна.
2014 оны наадмын эхний өдрийн орой Засгийн газраас Улаанбаатарын үдэш арга хэмжээг төв талбайд зохион байгуулсан. Тухайн үед ерөнхий зохион байгуулагчаар On'n Off Production ажилласан бөгөөд “Призм” компанитай хамтран projection mapping үзүүлбэрийг хийсэн юм. Бид энэ жилийн наадмын үйл ажиллагаанд projection mapping үзүүлбэрийг төв талбай болон White Rock Center-ээс гадна хаана хийж болохоор байна гэдгийг судалж байна.
-Дуучин Ц.Энгүүн Саппорогийн 70 дахь удаагийн Цасны баярт ая дуугаа өргөөд ирсэн нь хоёр улсын хооронд дахь энтертайнмент салбарт гарсан нэгэн дэвшил болсон. Цаашдаа энэ төрлийн үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байна уу?
-Японы Саппоро хот нь уур амьсгалын хувьд манай улстай төстэй. 70 гаруй жил үргэлжилсэн энэ цасны баярт бид цаашдаа Монголоос уран бүтээлч оролцуулахаас гадна үндэсний үйлдвэрийн компаниудтай хамтраад бүтээгдэхүүнээ сурталчлах ажлыг хийхээр төлөвлөж байна.
Японы бага ангийн сурах бичиг дээр хүртэл морин хуурын үүсэл хөгжлийн талаар тайлбарласан байдаг. Ер нь Япончууд манай улсын үндэсний болон орчин үеийн соёл урлагийг их сонирхдог.
-Монгол агуулгатай контентийг гадаадын зах зээлд гаргах талаар та түрүүн дурдсан. Үүнийг дэлгэрүүлбэл…?
-Монголын орчин үеийн, уламжлалт болон үндэсний соёл урлаг гэж бий шүү дээ. Тэдгээрийг график болон видео хэлбэрээр, хүүхдийн боловсролд чиглэсэн хөтөлбөрүүд гээд олон хэлбэрээр гаргах боломжтой. Бид тухайн төрөл бүрт нь үндэсний агуулгыг шингээн контент бүтээхээр төлөвлөж байна. Гадныхан ч Монголын үндэсний агуулгатай зүйлсийг маш их сонирхдог. Бид ер нь дэлхийн тавцанд гарахын тулд техник технологийг ашиглах боломжууд бий. Мөн би ойрын хэдэн жилдээ багтааж Монголын соёлын өвийг орчин үеийн техник технологитой хослуулж дэлхийд сурталчлах нууцхан мөрөөдөлтэй явдаг.
-Манай уран бүтээлчид Япон улсад төдийгүй дэлхийн тавцанд өөрийгөө таниулах боломж хэр байгаа гэж та боддог вэ?
-Японы энтертайнмент зах зээл өөрөө маш том. Манайханд авьяас хангалттай байдаг ч бид соёлын ялгаанаас шалтгаалж үүнийг ажил хэрэг болгоход хүндрэлтэй байгаад байна уу гэж хардаг. Хоёрдугаарт, зөв зохион байгуулалт, төлөвлөгөө буюу менежмент бидэнд дутаад байх шиг. Соёл урлагийг бизнес болгоод явъя гэвэл бидэнд наанадаж бэлтгэл ажил, урьдчилсан мэдээлэл, өөрийгөө зөв илэрхийлэх чадвар шаардлагатай. Хэрэв анхнаас нь зөв менежменттэйгээр, ойлголцол дээрээ сайтар анхаарч хамтран ажиллавал тэр том зах зээл дээр манай уран бүтээлчид амжилт гаргаж чадна гэж боддог.
-Яг энэ дээр The Hu хамтлагийг жишээ болгон дурдмаар байна. Тэд маш зөв зохион байгуулалт, имижтэйгээр дэлхийн тавцанд гарлаа шүү дээ. Тэдний хоёр ч дуу iTunes-т тэргүүллээ.
-Яг тийм. Энэ бол маш сонирхолтой бөгөөд цоо шинэ үйл явдал болсон. Тэгэхээр зөв менежментээр явбал бидэнд хангалттай боломж байна. Монголоос үндэсний хэв маягтай, метал рок хамтлаг гарч ирсэн нь ихэд сонирхол татаж байна гэсэн The Hu хамтлагийн талаарх мэдээ хүртэл Японы сайтад гарсан байсан. Японы бага ангийн сурах бичиг дээр хүртэл морин хуурын үүсэл хөгжлийн талаар тайлбарласан байдаг. Ер нь Япончууд манай үндэсний болон орчин үеийн соёл урлагийг их сонирхдог. Гол нь бид хариуцлагатай, сайн менежменттэй, чанартай бүтээлтэй байж чадвал тэдний зах зээлд гарах бүрэн боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.