Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж байна.
- Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар тус банкнаас авсан зээлээ огт төлөөгүй 9 компани байгааг тогтоожээ. Евро, Чингис, Самурай бондоор нийт 4.38 их наяд төгрөгийн эх үүсвэр бий болгосон бөгөөд ноцтой зөрчилтэй зээлүүдийг шалгалтаар гарган иржээ. Тухайлбал, Хөтөл, Мон лаа, ТОСК, МАК цемент, Эрэл зэрэг компанийг ноцтой зөрчилтэй зээлдэгчээр нэрлэжээ.
- АН-ын дарга С.Эрдэнэ тавдугаар сарын 30-ны өдөр жагсаал хийж, Засгийн газрыг огцруулах шаардлагыг хүргүүлэхээр болсон тухайгаа мэдэгдлээ. Тэрбээр 75 гишүүний 50 нь ЖДҮХС, концесс гээд хээл хахуулийн хэрэгт холбогдсон байна. Үндсэн хууль өөрчлөх, үйл ажиллагаа явуулах ёс зүйгүй учир тарах ёстой гэжээ.
- Эрдэнэт үйлдвэрт хийсэн шалгалтын дүнг хуулийн байгууллагад шилжүүлэхээр болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 2016-2019 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Шалгалтаар 20 төрлийн 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн." гэжээ.
- Манай улсын нийт хүн амын талаас илүү хувь нь эмэгтэйчүүд атлаа шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо маш бага байгаа талаар gogo.mn сайт цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад улстөр судлаач, доктор Э.Гэрэлт-Одоос дараах хоёр асуултад хариулт авснаа хүргэж байна.
- АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн ахлах багш, cувилахуйн ухааны доктор Г.Хулантай хийсэн "Сайн сураад, чин сэтгэлээсээ ажиллавал сувилагч хамгийн энэрэнгүй сайхан мэргэжил" ярилцлагыг хүргэлээ.