Тэмбүү нь бэлгийн замаар дамждаг халдварт өвчин юм. Дээхнэ яригдаад байсан шиг самар идэхээр эсвэл углаашаар дамжин халдварлах боломжгүй тул таныг самар эсвэл углааш биш харин бэлгийн олон хавьтагчтай байх, замбараагүй бэлгийн амьдралтай байх зэрэг нь тэмбүү тусах, хайртай хүндээ халдвар дамжуулахад хүргэнэ. Өөрөөр хэлбэл, тэмбүү нь тэмбүүтэй хүнтэй шууд бэлгийн хавьталд орсон үед халдана.
Жирэмсэн эхээс хүүхдэд халдварладаг. Мөн халдвартай цус цусан бүтээгдэхүүн, зүү тариураар дамжина. Эмнэлэгүүд нэг удаагийн зүү тариур хэрэглэдэг болсон. Тиймээс гоо сайхан, шивээсний газраар үйлчлүүлэхдээ заавал нэг удаагийн хэрэгсэл ашиглаж байгаа эсэхийг харах, нэг удаагийнх биш бол үйлчлүүлэхээс шууд татгалзахыг зөвлөж байна.
ТЭМБҮҮ ТУССАНАА ЯАЖ МЭДЭХ ВЭ?
Тэмбүүгийн халдвартай хүнийг гаднаас нь хараад таних ямар ч боломжгүй. Тиймээс та огт танихгүй нэгэнтэй тохиолдлын бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэхийг зөвлөж байна. Ер нь бол бэлгэвч 100% хамгаалахгүй. Тиймээс ер нь тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх нь өлзийтэй.
Ингээд та огт мэдэхгүйгээр тэмбүүгийн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орсноор халдвар авах болно. Халдвар авснаас хойш 3-4 долоо хоногийн дотор буюу тэмбүүгийн эхний нууц шатанд та юу ч мэдрэхгүй. Хэрвээ та замбараагүй бэлгийн амьдралтай бол энэ хугацаандаа бусдад халдвар түгээх ч аюултай.
Ингээд халдвар авснаас 3-4 долоо хоногийн дараа өвчин үүсгэгч нэвтэрсэн газарт нь хөндүүргүй, нягт суурьтай тод улаан шархлаа буюу хатуу яр гарна. Эр болон эм бэлэг эрхтэний амсар, уруул, эсвэл бүр дотор нь таны мэдэж чадахааргүй газар ч гарах магадлалтай. Таныг мэдсэн, эсвэл мэдээгүй байж байтал тэрхүү хатуу яр аниад өөрөө алга болчихно. Харамсалтай нь энэ нь тэмбүү эмчилгээгүйгээр эдгэчихсэн гэсэн үг огт биш бөгөөд харин ч эсрэгээрээ тэмбүүг үүсгэгч цайвар трепонем идэвхитэй үржиж эхэлсний шинж. Ингээд энэ трепонема нь тунгалагийн судсуудыг ашиглан бие махбодиор тархана. Өвчтөнд бие эвгүйцэх, толгой өвдөх, халуурах шинж мэдрэгдэнэ. Мөн тунгалагийн булчирхай томорно.
Хоёрдугаар үед нь арьсан дээр хэсэг газарт тууралт гарч, алга болж болно. Элдэв зовиур бага тул бас л мэдэхгүй өнгөрөөх нь ч бий. Энэ мэт байдал таван жилээр ч үргэлжилж болзошгүй. Өөр ноцтой зовиур байхгүй, та шууд ухаан алдаж унахгүй тул яваад л байвал өвчин улам ужгирсаар л байх болно. Энэ хугацаанд тэмбүү өвчин “огт зүгээр суудаггүй”. Энэ үед тэмбүүгийн нян хэдийнээ таны бүх эд эрхтэнүүдэд нэвтэрч, мэдрэлийн систем, элгийг тань гэмтээж эхэлсэн байдаг.
Энэ мэтээр элдэв зовиурууд илрэх ч та түүнийг “даван туулсаар” байвал тэмбүү гуравдугаар шатанд орно. Тиймээс та асуудалтай бол заавал шинжилгээ өгөөрэй. Тэмбүүгийн нян зөөлөн эдийг иддэг тул хамрын мөгөөрсгүй болдог нь тэмбүүтэй холбоотой.
Ерөнхийдөө тэмбүү нь хүний биеийн бүх эрхтэн системийг буюу арьс, салст, дотор эрхтэн, мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтнүүд гэмтээдэг урагт дамжин халдварладаг өвчин юм.
ТЭМБҮҮ ЭДГЭРНЭ, ЭХЛЭЭД ШИНЖИЛГЭЭ ӨГ
Тэмбүү 100 хувь эдгэрдэг өвчин. Бэлгийн хавьтагчийн хамт эмчилгээг хийлгэх ёстой. Хэрэв та гуравдугаар үе хүртэл нь шинжилгээ хийлгэхгүй, эмчлүүлэхгүй яваад байвал дээр хэлсэн дотор эрхтэн, тулгуур хөдөлгөөний эрхтнүүдийг гэмтээнэ. Энэ үед тэмбүү эмчилэгдэж болох ч тэрхүү гэмтсэн эрхтэнүүдийг эмчлэх боломжгүй.
Тиймээс шинжилгээ, шинжилгээ бас дахин шинжилгээ өг.
Тэмбүүг цусны шинжилгээгээр илрүүлдэг. Шинжилгээ өгөөд хариу нь “сөрөг” гарсан бол халдваргүй, “эерэг” гарсан бол халдвартай гэсэн үг. Харамсалтай нь, нэг удаагийн шинжилгээгээр илрэхгүй байх ч тохиолдол бий. Та өөрийгөө мэдэж байвал, эргэлзээтэй хандаж дахин шинжилгээ өгөөд үзээрэй. Эмчилгээ хийлгэх явцдаа согтууруулах ундаа хэрэглэхгүй, бэлгийн хавьталд орохгүй. Мөн эмчилгээгээ таслахгүйгээр хийлгэхгүй бол өнөөх тэмбүү эргэн “ажилдаа орох” болно гэдгийг бүү март.
Мөн та “тэмбүүтэй юм шиг байна” гэдэг бодол дээрээ үндэслэн аль нэгэн эмийн санчтай зөвлөлдөж, эмчилгээ хийлгэхийг оролдох нь тун буруу алхам болох болно.
Нэгэнт туссан өвчнийг мэргэжлийн эмчийн тусламжтайгаар л даван туулж, эрүүл саруул болон үр удмаа үлдээх боломжтой болох юм шүү.