Тус бүрийн улсдаа гарааны бизнесийн таатай орчинг хөгжүүлдэг СТАРТ Монгол, СтартапЖохор гэсэн хоёр байгууллага СТАРТ гэсэн нэрийн дор нэгдэж байна. Ингэснээр гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэгч СТАРТ олон улсын экосистемийн тоглогч болж Монголын гарааны бизнесүүдээ Зүүн өмнөд Ази гэлтгүй олон улсын зах зээлд гаргах гүүр нь болж байгаа юм.
Өдгөө хоёр компани тус бүрдээ дотоодын гарааны бизнесүүдээ дэмжин ажиллаж байгаа бол нэгдсэнээр харилцан үр ашгаа өгөх боломж үүсэх юм. Үүнд бүтээгдэхүүн турших зах зээл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, шинэ зах зээл зэргийг дурдаж болно.
СтартапЖохор нь 2014 онд Малайзын өмнөд хэсгийн гарааны бизнесийн таатай орчинг дэмжих зорилгоор үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Одоогоор тус компани Сингапуртай хил залгаа оршдог, Малайзын Жохор Бахру хотод нийт 5 хамтын оффисыг ажиллуулж байгаа бөгөөд гарааны бизнесүүдийг дэмждэг олон төрлийн хөтөлбөртэй.
СТАРТ Монгол нь 2011 онд “Стартап Монгол” нэртэй ТББ-ын шугамаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үүнээс хойш Монголд гарааны бизнес гэх зүйлийг хүн бүрийн мэддэг зүйл болоход явцад үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан бөгөөд 2018 онд брендээ өөрчлөн, зорилгоо олон улсын түвшинд тавин СТАРТ Монгол болсон юм. Одоогоор гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих олон төрлийн арга хэмжээ, хөтөлбөртэй бөгөөд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод гурав, Дархан-Уул аймагт нэг, нийт 4 хамтын оффисыг ажиллуулдаг.
СТАРТ Монголын Гүйцэтгэх захирал Б.Золбоо уг хамтын ажиллагааны тухайд: Ерөнхийдөө Төв Азийн бүс нутаг дэлхийн гарааны бизнесийн экосистемд нөлөө багатай байдаг. Гэсэн хэдий ч иргэдийнх нь ухаалаг утас болон интернетийн өндөр хэрэглээ, цаашлаад аливаа шинэ технологид хурдан дасдаг байдал нь Монгол улсыг гарааны бизнес өсөж хөгжихөд маш таатай бүс нутаг болгодог. Одоогоор Монгол улсаас санхүү, маркетинг борлуулалт, даатгал, блокчэйн зэрэг салбарын технологийг хөшүүргээ болгосон гарааны бизнесүүд олон улсын зах зээлд амжилттай нэвтрээд байна. Түүнчлэн Монголчууд нийтээрээ гарааны бизнесийг ойлгодог болсныг дотоодын хөрөнгийн биржээс амжилттай хөрөнгө оруулалт татсан гарааны бизнесүүдийн жишээнээс харж болно. Үүнтэй зэрэгцээд уламжлалт бизнесүүд хүртэл өөрсдийн үйл ажиллагаагаа дижитал хэлбэрт шилжүүлэх хүсэл сонирхол ихтэй байгаа ч технологийн шийдэл болон бусад шаардлагатай зүйлс нь хараахан бүрдээгүй байна. Яг энэ л асуудлыг шийдэхээр СТАРТ Монгол олон ажлыг хийдэг. Үүний нэг нь энэхүү нэгдэл юм. Олон улсын тодотголтой СТАРТ үүсгэн байгуулагдсанаар Монгол болон Төв Азийн хурдтай хөгжиж буй зах зээлийг бусад Азийн орнуудад нээж өгөх юм.
СтартапЖохорын Гүйцэтгэх захирал Фэн Лим: Жохор Бахру хотоос олон тооны амжилттай компаниуд мэндэлж байна. Эдгээр компаниудын зарим хэсэг нь хувь хүн эсвэл сангуудаас хөрөнгө оруулалт амжилттай татаж байгаа бол зарим хэсэг нь дотоодын хөрөнгийн бирж дээр IPO хийх шатандаа явж байгаа юм. Тэгэхээр шилдэг гарааны бизнесүүд заавал Куала Лумпур, Сингапур зэрэг хөгжингүй хотуудаас төрөх шаардлагагүй. Хөгжиж буй хот тэр бүү хэл хөгжиж буй улсаас төрж амжилттай гарааны бизнесүүдийн тоо нэмэгдэж байгаа. Мэдээж СТАРТ томоохон корпорацуудтай хамтарч ажиллана. Гэхдээ үүний хажуугаар гарааны болон жижиг дунд бизнесүүдээ хаягдуулахгүй, тэднийг дэмжихийн тулд бизнесээ хэрхэн дижитал хэлбэр шилжүүлэх гэх мэт сэдвээр төрөл бүрийн ажлыг хийсээр байх болно.
СтартапЖохорын үйл ажиллагаагаа явуулдаг Жохор Бахру хот нь стратегийн хувьд асар их үр ашигтай. Учир нь тус хот Сингапур, Индонез гэсэн хоёр том зах зээлтэй улстай хөрш хотод байрладаг бөгөөд ингэснээр Монгол гарааны бизнесүүдийн Зүүн өмнөд Азийн зэх зээлд нэвтрэх гүүр болж байгаа юм. Түүнчлэн Жохор Бахру хотыг төрийн бодлогоор гарааны бизнесүүдийг дэмжих төв болгон хөгжүүлсэн тул гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан бүтээн байгуулалт болон зохицуулалт ихтэй.
Харин Монгол улс нь Ази, Европын соёлыг хослуулсан мөн Орос, Хятад гэсэн хоёр том улсын дунд оршдог тул Малайзын гарааны бизнесүүдэд Төв Азийн зах зээлд нэвтрэх маш том гүүр юм.
Ирээдүйд энэхүү хамтын ажиллагааны үр дүнд үүссэн СТАРТ компани Монгол, Малайзын гарааны бизнесүүдийг хөрөнгө оруулагчидтай уулзуулах, тэдний үйл ажиллагааг уялдуулах, хоёр орны экосистемийн мэдээлэл бүхий мэдээллийн санг үүсгэх зэрэг ажлыг хийнэ. Мөн технологид суурилсан, гарааны бизнесүүдийг бойжуулагч төв, корпорацуудад зориулсан дижитал шилжилтийн хөтөлбөр зэргийг эхний ээлжинд бий болгох юм. Харин яг одоогийн байдлаар Монголын шилдэг гарааны бизнесүүдийг Малайз, Сингапурын хөрөнгө оруулагчидтай уулзуулж, эдгээр улсын гарааны бизнесүүдтэй танилцуулах “Mongolian Startup Showcase 2019” дээр төвлөрч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор орж аваарай.