Буцах
2014.08.28: Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2014-08-28
0
0
2014-08-28
- Эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд хүч үзэж байгаа Ц.Цэрэннадмид хоёр дахь өрсөлдөгч болох Италийн тамирчин Гвенд Эдвигед торгуулиар ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. Манай Сэтгүүлч У.Бадамцэцэгийн Челябинск хотоос хийсэн энэ мэт мэдээ, сурвалжлагуудыг энд дарж унших боломжтой.
- Медаль хүртсэн улс орнуудын жагсаалтад манай улс нэг алтан медаль, нэг шагналт 5-р байр хүртсэн амжилтаар хоёрдугаарт бичигдэж байна.
- “Халх голын ялалтын 75 жил” марк гүйлгээнд гарлаа.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тусгай бүлгийн ажилтан, ахмад М.Батбаяр 100 кг-ын Пауэрлифтингийн ДЭЛХИЙН АВАРГА болжээ.
- Хүүхэд нярайн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотод нийслэлийн хүүхдийн эмнэлгийг шинээр барихаар шийдвэрлэв.
- Эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд Отгонбаатарын Ууганбаатар эхний барилдаанаа Ливаны тамирчин Элиас Насифтай хийсэн боловч харамсалтайгаар ялагдлаа.
- Энэ хичээлийн жилээс үндэсний хэмжээнд 1-5-р ангид бага боловсролын сургалтын шинэ хөтөлбөр хэрэгжиж эхлэх гэж байгаа. Энэ талаар энд дарж дэлгэрүүлэн уншаарай.
- Apple компани есдүгээр сарын 9-нд iPhone 6 утасныхаа хамтаар iWatch хэмээх бугуйн цаг гаргахаар зэхэж байна.
- Жүдогийн ДАШТ-нд эмэгтэйчүүдийн -63кг-ын жинд барилдаж байгаа Б.Мөнгөнчимэг тэмцээнээ дуусгалаа.
- Мах, ногооны үнэ буурчээ. Үндэсний статистикийн газраас гаргасан үнэ ханшийн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дараарай.
- Ажиа Ринбүүчийгийн санаачлагаар байгуулсан “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг” үүдээ нээлээ. Энэ талаарх фото сурвалжлагыг энд дарж үзээрэй.
- Баавар бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэм буруутайд тооцож, 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр болсон байна.
- Япон Улсын Засгийн газраас Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны хичээлд хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүлээлгэн өглөө.
- Дорнод аймгийн Прокурорын газраас он дамжин удааширсан болон энэ онд үйлдэгдсэн хүнд, онц хүнд хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна.
- Монголын Үндэсний номын сангийн шинэ цогцолборын шав тавих ёслол намрын дунд сарын билэгт сайн өдөр буюу өнөөдөр боллоо.
- БШУЯ-ны захиалгаар Сонгино хайрхан дүүргийн 21-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг барьж, улсын комисст хүлээлгэн өглөө.