Буцах
2014.10.01 Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр
2014-10-01
0
0
2014-10-01
- УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд гишүүдийн 86.8 хувь нь оролцсон байна.
- УИХ-ын дарга З.Энхболдын намрын чуулганыг нээж хэлсэн үгийг ЭНД дарж уншина уу.
- “Мобиком” корпораци дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэдээ хандан мэдэгдэл гаргалаа. Дэлгэрэнгүй мэдээллиийг ЭНД ДАРЖ авна уу.
- УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Энэ талаар манай сэтгүүлчийн хийсэн ярилцлагыг ЭНД-ээс уншиж болно.
- УИХ-ын намрын чуулганы нээлт болохтой зэрэгцэн МАН-ынхан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг гарган тавьж, иргэдийн амьжиргааны талаар санал асуулга явуулж эхэллээ. Тэд энэ судалгаагаа 20 мянган иргэнээс авах аж.
- БНСУ-ын Инчён хотод болж буй Азийн наадамд оролцож буй манай эмэгтэй сагсчид Тайландын багтай тоглож, 74:59-ийн харьцаагаар хожигдов. Азийн наадмын талаарх бүхий л мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой.
- Хошин урлагийн хамгийн отгон продакшн “Эмоци”-ийнхон намар цагийн шинэ тоглолтоо үзэгчдийн хүртээл болгоод долоо хонож байна. Тэд “Хайр бүхнээс хүчтэй” нэртэй тоглолт энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
- УИХ дахь намуудын бүлгүүд хуралдлаа.
- Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг өчигдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа.
- “Эрдэнэт хивс” компани аравдугаар сарын 1-31-нийг дуустал хивс, хивсэн бүтээгдэхүүнээс 10-30 хувийн хямдралтай худалдаалж эхэлсэн талаар өнөөдөр мэдээллээ.
- Хүнсний дэлгүүрүүдэд түгээлт хийдэг Б.Алтанхуяг гэх залуу ажилдаа яваад 15 хоногийн турш сураггүй болсон. Өчигдөр 17:00 цагийн үед цагдаагийнхан Налайхын уурхайгаас нэг цогцос олсон бөгөөд Б.Алтанхуягтай төстэй байсан тул ар гэрийнхэнд нь таниулах ажиллагаа явуулжээ.
- Азийн наадмын софт теннисний холимог хосын төрөлд манай тамирчин У.Баясгалант, Б.Норовсүрэн нар өрсөлдөгчөө дараалан хожиж хэсгийн аварга боллоо.
- Манай эрэгтэй сагсчид Филиппиний багтай тоглож тооны харьцаа 68:84-өөр Филиппиний баг ялалт байгууллаа.