Үндэсний портал GoGo.mn сайт “Оргил” рашаан тойрсон асуудлаар "Кёкүшюзан Д.Батбаяр “ОРГИЛ”-ын хашаанд СУВИЛАЛ байгуулах уу? /Цуврал 1/", "“Оргил” рашааны ундарга дээр хууль бусаар газар олгосон эздийг нэрлэж байна /ЦУВРАЛ2/, "Химич Г.Онон: Барилга баригдаж эхэлвэл “Оргил” рашаан сувилал зочид буудлаас ялгарахгүй болно /ЦУВРАЛ 3/" цуврал сурвалжлагыг хүргэсэн билээ.
Тэгвэл манай нийтлэлийн дараа Нийслэлийн өмчийн харилцааны газраас Оргил рашааны эрүүл ахуйн бүс дээр хууль бусаар зөвшөөрөл олгосон газруудыг цуцлуулах ажлыг хийж эхэлсэн бөгөөд өчигдөр орой хотын захирагчийн А/937 тоот захирамж гарч энэ асуудал бүрэн шийдэгдсэн байна.
Рашааны ундарга дээр хууль бусаар дараах зөвшөөрлүүдийг олгоод байсан юм.
- Нийслэлийн засаг даргын /Ц.Батбаяр/ 2006 оны 363 тоот захирамжаар СЭРГЭЭН ЗАСАХ КЛИНИК зориулалтаар 14000 м2 /нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 778 дугаар захирамжаар эрх нь баталгаажсан/
- Нийслэлийн засаг даргын /Г.Мөнхбаяр/ 2010 оны 329 тоот захирамжаар АМИНЫ ОРОН СУУЦ зориулалтаар иргэн Б.Гүрбадамд 2698м2 газар /Г.Мөнхбаяр/
- Нийслэлийн засаг даргын /Г.Мөнхбаяр/ 2011 оны 678 тоот захирамжаар Рексон ХХК-д АМИНЫ ОРОН СУУЦ зориулалтаар 15124 м2 газар
- Нийслэлийн засаг даргын /Г.Мөнхбаяр/ 2008 оны 380 тоот захирамжаар Тэнгэр газар рашаан ХХК-д ЗОЧИД БУУДАЛ ҮЙЛЧИЛГЭЭ зориулалтаар 2000 м2 газар.
Хотын даргын захирамж дараах байдлаар гарлаа.
2014 оны 11 сарын 05 өдөр
дугаар А/937 Улаанбаатар хот
Захирамжийн холбогдох хэсгийг
хүчингүй болгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 22 дугаар зүйлийн 22.10.1, 22.11.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Оргил рашаан сувиллын хойд талд рашааны эрүүл ахуйн бүсэд газар эзэмшиж буй нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар захирамжийн Нарантуул трейд ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжийн иргэн Б.Гүрбадамд, нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 778 дугаар захирамжийн Сэргээн засах клиник эмнэлэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан рашааны хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн заагийг тэмдэгжүүлж хамгаалалтанд авч хяналт тавьж ажиллахыг Ус сувгийн удирдах газар /С.Үнэн/-т, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлах ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ
Энд нэмж хэлэхэд газруудын зөвшөөрлийг цуцлахдаа эрүүл ахуйн бүсэд газар эзэмшиж буй нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар захирамжийн Нарантуул трейд ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжийн иргэн Б.Гүрбадамд, нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 778 дугаар захирамжийн Сэргээн засах клиник эмнэлэгт холбогдох газруудыг бүрэн хүчингүй болгосон бол үлдсэн Нийслэлийн засаг даргын /Г.Мөнхбаяр/ 2011 оны 678 тоот захирамжаар Рексон ХХК-д АМИНЫ ОРОН СУУЦ зориулалтаар 15124 м2 газар, Нийслэлийн засаг даргын /Г.Мөнхбаяр/ 2008 оны 380 тоот захирамжаар Тэнгэр газар рашаан ХХК-д ЗОЧИД БУУДАЛ ҮЙЛЧИЛГЭЭ зориулалтаар 2000 м2 газруудын зөвхөн эрүүл ахуйн бүст харьяалагдаж байгаа хэсгийн зөвшөөрлийг цуцалжээ.
Тиймээс тэдгээр газрын талаар дээр дурдалгүй тусдаа захирамж болон гарсан талаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээлсэн юм.
Өөрөөр хэлбэл рашааны ундаргаас 100 метрт зөвшөөрөл авсан газруудыг хүчингүй болгож Эрүүл ахуйн бүсийг шинэчлэн тогтоохоор болсон байна. Өмнө нь рашааны эрүүл ахуйн бүс хууль бус газрын зөвшөөрлүүдийн улмаас 50 метр хүрэхгүй газартай үлдчихээд байсан билээ.