Өнгөрсөн шөнө Үндэсний аюулгүй байдлын агентлагийн экс ажилтан “Шүгэл Үлээгч” Эдуард Снөүдэн Reddit дээр АМА буюу “Юу хүссэнээ асуу” хэлэлцүүлэг өрнүүлжээ. Түүнтэй хамт “Citizenfour” киног бүтээсэн Лора Пойтрас, сэтгүүлч Глен Грийнвалд нар асуултад хариулсан юм. "ba_dumtshhh" гэх хэрэглэгч түүнээс Касперскигийн сүүлд гаргасан мэдээллийн талаар асуужээ.
ba_dumtshhh: Юуны түрүүнд, та бүхэнд Оскарын шагнал хүртсэнд баяр хүргэе! Ноён Снөүдэн сүүлийн үед Касперски тагнуулын ажиллагааны талаар мэдээллэх боллоо, та энэ тухай юу гэж бодож байна? Мэдээж хэрэг өөрсдийн ажил хэрэгт саад учруулахгүйн тулд хохирогч, хохироогчийн талаар үг цухуйлгасангүй. Гэхдээ тэд нэгэнт л мэдэж байгаа бол “Үндэсний аюулгүй байдлын агентлаг”-ийг тагнуул хийсэн гээд хэлчхэж болдоггүй юм уу?
SuddenlySnowden: Мэдээж хэрэг Касперски тагнуулын ажиллагааны талаар мэдэгдсэн нь зөв хэрэг. Гэхдээ миний бодлоор үүнээс илүү Gemalto-гийн тухай Их Британийн тагнуулын ажиллагаа илүү чухал мэдээлэл байх. Яагаад гэвэл аливаа техникийн гэмтэл, вирусийг засаж болно. Гэтэл Үндэсний Аюулгүй Байдлын Агентлаг, Их Британийн тагнуулын төв газар зэрэг байгууллагууд бидний утсыг чагнаж байна гэдэг зөвхөн үйлдвэрлэгч биш бид бүгдийн нууцад халдаж байгаа хэрэг. Харин Gemalto-гийн сим картыг бүгдийг нь буцаагаад шинийг авахад л асуудал шийдэгдэнэ.
1337_Mrs_Roberts: Gemalto өөрсдийн сим картыг ямар ч аюулгүй гэж мэдэгдэж байгаа. Гэхдээ би үнэндээ итгэхгүй байна. Яагаад гэвэл тэд хэрвээ ийм тийм асуудал байна, ингэж манай системд нэвтрэхийг оролдсон ч бүтэлгүйтлээ гэж мэдэгдвэл илүү үнэмшилтэй болохоос, зүгээр л “Аюулгүй ээ” гээд байвал хэн үнэмших вэ дээ?
SuddenlySnowden: Тэгэлгүй яахав. Би ч гэсэн итгэхгүй л байна. Яагаад гэвэл тэдний тухай мэдээлэл цацагдсаны дараа ганцхан өдрийн дотор хөрөнгийн бирж дээр 500,000,000 еврогийн алдагдал хүлээлээ шүү дээ. Тиймээс миний ойлгож байгаагаар Gemalto-гийн бизнес итгэлцэл дээр тогтдог. Тэгэхээр тэд дахин бусдын итгэлийг олж авахын тулд хурдтай хөдлөх шаардлагатай учраас л ингэж мэдэгдсэн байх.
max_fisher: Эдуард Снөүдэнд:
Оросын сэтгүүлч Андрей Солдатов таны өдөр тутмын амьдралыг Оросын үндэсний аюулгүйн агентлагт ажиллаж өнгөрдөг гэж бичсэн байсан. Энэ үнэн гэж үү? Та Оросын засгийн газрын төлөө ажилладаг уу?
SuddenlySnowden: Сайхан асуулт байна. Гэхдээ мэдээж хэрэг үгүй. Та бүхэн миний тухай бүхий л нийтлэлүүдийг харсан байх. Үнэндээ тэр бичээд байгаа хүмүүст намайг Оросын тагнуул байсан гэх ямар ч нотолгоо байхгүй. Гэтэл би үнэхээр Оросын тагнуул байсан бол яах гэж Хонг Конг руу явах билээ? Ийм утгагүй эрсдэл гаргах шаардлага надад байхгүй. Дээрээс нь тэдгээр мэдээллийг яалаа гэж сэтгүүлчдэд дамжуулах юм? Тэгээд юу гэж нисэх буудал дээр бүтэн сар гацах юм. Харин ч намайг баяр ёслолын байдалтай угтан авч, хүндэт одонгоор шагнах байсан бус уу? Би энэ тухай өмнө нь Европын Холбоон дээр өгсөн мэдүүлэгтээ ч дурдсан. Тиймээс Оросын засгийн газартай, ялангуяа тагнуулын хэргээр ямар ч холбоогүй гэдгээ дахин мэдэгдье.
mattneeddesign: Тэгвэл та хэзээ нэгэн цагт хоёр орны харилцаанаас болж баригдана гэж бодож байна уу, жишээ нь Оросууд “Бидний эсрэг хоригоо цуцалчих, оронд нь Снөүдэнийг өгье” ч гэдэг юм уу?
SuddenlySnowden: Мэдээж хэрэг Улс төрчид ийм зүйл хийх магадлал тун өндөртэй. Гэхдээ би хэдий боломжтой ч гэсэн энэ тухай бодохыг хүсдэггүй. Ямар ч байсан надад олон хүнд олдоод байдаггүй боломж олдсонд л би талархдаг.