Бүх Quad HD дэлгэцийг та адилхан гэж бодож байна уу, ялгаа нь тодорхой харагдана. Энэ бол LG компанийн тун удахгүй танилцуулах шинэ бүтээгдэхүүний бичлэг дээр гардаг үгс.
Энэ сарын 28-ны өдөр компани G4 утсаа танилцуулах бөгөөд ерөнхийдөө G3 загвартай тун төстэй энэ утас 5,5 инчийн Quad HD IPS дэлгэцтэй байх аж. Гэхдээ тэд үүнийг бусдаас ялгарна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Бичлэгт харагдаж байгаачлан шинэ IPS хавтан өмнөх загварынхаас даруй 30 хувиар тод, илүү олон өнгө ялгах чадалтай гэжээ. Ямар ч байсан бичлэгийн төгсгөлд харагдаж байгаа G4 саяхан Солонгосын сайт дээр тавигдсан зургуудтай адил байна.
Тэгэхээр бид компани арав гаруйхан хоногийн дараа ямар үзүүлэлттэй, ямар утас танилцуулахыг хүлээхээс биш өнгө үзэмжийг нь төдий л сонирхохгүй болов уу.