“GoGo News” агентлаг өнгөрөгч оны есдүгээр сард “Оргил” рашааны эрүүл ахуйн бүс дээр хууль бус газрын зөвшөөрөл олгосон талаарх асуудлыг хөндөж "Кёкүшюзан Д.Батбаяр “ОРГИЛ”-ын хашаанд СУВИЛАЛ байгуулах уу? /Цуврал 1/", "“Оргил” рашааны ундарга дээр хууль бусаар газар олгосон эздийг нэрлэж байна /ЦУВРАЛ2/, "Химич Г.Онон: Барилга баригдаж эхэлвэл “Оргил” рашаан сувилал зочид буудлаас ялгарахгүй болно /ЦУВРАЛ 3/" зэрэг цуврал сурвалжлагыг хүргэсэн.
Үүний дараа буюу мөн оны арваннэгдүгээр сард Хотын даргын захирамжаар тэрхүү хууль бус зөвшөөрлүүдийг цуцалсан юм.
Гэтэл өнгөрөгч шөнө “Оргил” рашааны эрүүл ахуйн бүсийн 30 метр зайд барилга барих зориулалтаар газар ухаж эхэлсэн байна.
Өчигдөр 18.00 цагийн үед рашааны ундаргын урд хэсэгт хашаа татаж эхэлсэн бөгөөд газар ухах ажил одоог хүртэл үргэлжилж байна.
Харин “Оргил” рашаан сувиллын албан хаагчид газар ухах ажлыг эсэргүүцэн хоёр машинаар хааж зогссон байна.
Байршлын хувьд уг газар нь рашааны ундаргаас зүүн урагш буюу Нийслэлийн засаг дарга Ц.Батбаярын 2006 оны 363 тоот захирамжаар СЭРГЭЭН ЗАСАХ КЛИНИК зориулалтаар 14000 м2 олгосон /цуврал сурвалжлагын дараа буюу 2014 оны арваннэгдүгээр сард цуцлагдсан/ газрын зүүн талд оршиж байна.
“ОРГИЛ” РАШААНЫ ЭРҮҮЛ АХУЙН БҮСЭД “СУРГУУЛИЙН” ГЭХ БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХЭН ОЛГОВ?
2010 он. Уг 3962 м.кв газрын зөвшөөрлийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын 2010 оны 329 тоот, 2012 оны А/262 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт контор, орон сууц, сургалтын зориулалтаар “Билиг” ХХК-д олгожээ.
2015-04-29. Харин 2015 оны дөрөвдүгээр сарын 29-нд "Оргил" рашаан сувилал ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Баяртад "Билиг" ХХК-аас уг газарт барилгынхаа хэмжээг багасгаж барилга барихаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн хамтран ажиллах бичиг илгээсэн байна.
2015-05-01. Үүний хариу болгож сувиллын газраас хамтран ажиллах боломжгүй бөгөөд рашааны ордын эрүүл ахуйн болон хамгаалалтын дэглэмийг зөрчихгүй байхыг хүссэн бичиг илгээжээ.
2015-05-02. Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Төрийн өмчийн хороонд тус компанийн үйл ажиллагаа нь Улаанбаатар хотод баримталж буй сургууль болоод сургалтыг нэмэгдүүлэхтэй холбоотой салбарын бодлоготой нийцэж байгаа учраас энэхүү сургуулийн ажлыг яаралтай эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 2015/172 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан төдийгүй уг барилга нь есдүгээр сарын 1-н гэхэд баригдаж дуусах ёстой талаар энэхүү албан бичигт мөн дурджээ.
2015-05-30. Барилгын ажил эхлүүлэхээр хашаа татсан уг газарт “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр /3.3.1/-г хэрэгжүүлэх хүрээнд баригдах 280 хүүхдийн бүрэн дунд сургууль...” гэсэн бичигтэй зурагт самбар байрлуулсан байна.
ЭНЭ ГАЗРЫН ЗӨВШӨӨРӨЛ ЯАГААД ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙГАА ВЭ?
2012 онд шинэчлэн баталсан Усны тухай хуульд рашааны эх ундаргаас 100 метрт эрүүл ахуйн бүс, тэндээс гадагш 200 метрт хамгаалалтын бүсийг тогтоож, тэнд барилга байгууламж барихыг хориглосон байдаг.
Гэтэл энэхүү барилга нь рашааны 30 метрт баригдах гэж байгаа нь тус хуулийн “22.10.1.рашааны орд, эх булгийн эргэн тойронд 100 метрийн зайд эрүүл ахуйн бүсийг”, ”22.10.2.хамгаалалтын бүс нь хориглолтын болон хязгаарлалтын бүсээс бүрдэх бөгөөд эрүүл ахуйн бүсийн эргэн тойронд 200 метрээс доошгүй зайд хориглолтын бүсийг” заасан бол дээрх бүсүүдэд “22.11.1.рашаан шууд авч ашиглахаас өөр зориулалтаар барилга байгууламж барих, тоног төхөөрөмж суурилуулах”, “22.11.2.хог хаягдал хаях, химийн бодис хадгалах”-ыг хориглосон гэх заалтыг зөрчиж байгаа юм.
Хуульд зааснаар “онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг, “эрүүл ахуйн бүс” гэдэгт ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг хэлнэ хэмээн зааж өгчээ.
БАРИЛГА БАРИГДАЖ ЭХЭЛБЭЛ...
Хууль зөрчин “сургуулийн” гэх зориулалтаар энэхүү барилга баригдаж эхэлбэл ямар үр дагаварт хүрэх вэ?
Мэргэжилтнүүдийн ярьсанчилан жилдээ 10 мянган хүн зорин ирж биеэ илааршуулдаг рашааны ундаргын бүс дээр барилга баригдаж эхэлбэл хөрс эвдрэлд орж рашааны найрлагад өөрчлөлт орох, цаашлаад эмчилгээний чанараа алдах аюултай талаар дахиад л давтан бичихээс өөр аргагүй хүрлээ.
Харин энэ талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Рашаан хариуцсан мэргэжилтэн н.Кубехантаны хэлсэн “Рашааны ундаргын эрүүл ахуй, хамгаалалтын бүс алдагдаж, барилга баригдаж эхэлснээс болж “Оргил” рашааны химийн найрлагад өөрчлөлт гарч эмчилгээний чанар алдаж байгаа. Иймээс барилга бариулж хэрхэвч болохгүй” гэсэн тодруулгаар сурвалжлагын эхний хэсгийг төгсгөе.
Бид энэ талаар нэхэн сурвалжлах болно.