Улс оронд болон дэлхий дахинд өрнөсөн үйл явдал, үндэсний портал GoGo.mn сайтын сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл, сурвалжлагыг тоймлон хүргэж байна.
- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 15.30 цагт улс төрд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан намуудын дарга нартай уулзаж сэлгээ хийхийг эсэргүүцснийг ЭНД-ээс уншаарай.
- Дархан аварга А.Сүхбат наадмаар зодоглохдоо зүүний манлайд зогсоно гэдгээ мэдэгдлээ. Хэвлэлийн бага хурлын дэлгэрэнгүйг ЭНД-ээс дарж уншаарай.
- "Нэгэнтээ өнгөрсөн... Барилга нь ч баригдаад дууслаа. Оргил ч хувьчлагдахаар боллоо” гэж “Оргил” рашаан сувиллынхан халаглаж суугаа нийтлэлийг ЭНД-ээс уншаарай.
- 2015 оны хаврын чуулганы хугацаанд тус байнгын хороонд 650 өргөдөл ирсний 124 буюу 19 хувь нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарах нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 526 буюу 81 хувь нь УИХ-ын бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар хандсан өргөдөл байжээ.
- Наадмын тань гангараа, цаашид баталгаатай байдал, нэр хүндийн тань илэрхийлэл болох Volkswagen автомашинтай болохыг хүсдэг хэн бүхэнд урьдчилгаа төлбөр 20 хувийг төлөөд VW эзэн болоорой.
- Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан 2015 оны долдугаар сарын 04-ний өдөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа.
- ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа оюутны Универсиад наадмын алтан медалийг хүртлээ.
- Тав хоногийн урьдчилсан мэдээгээр долоон хоногийн сүүлчээр 31-32 градус хүртэл халах төлөвтэй тул иргэд наршихаас урьдчилан сэргийлэх шаардлагатай талаар мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
- "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт эрчим хүчний хязгаарлалт хийхээр төлөвлөжээ.
- Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран при шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнах санал оруулж, батлуулжээ.
- Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн нутаг /сумын төвөөс баруун зүгт 36 км-т/ “Хөөт” гэдэг газар өчигдөр 3,7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
- Япон дасгалжуулагчаар удирдуулсан эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг байгуулна.
- Баяр наадмаар буюу энэ сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллана.
- Залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаярын "Чингис хаан" Гранпри тэмцээний хүрэл медалийн болзол хангасан барилдааны бичлэгийг та бүхэнд хүргэж байна.
- БНЧУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Прага хотын Амьтны хүрээлэнгийн санаачилгаар хэрэгжиж буй "Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд энэ оны долдугаар сарын 6-нд Ховд аймгийн нутаг дахь Тахийн талд ээлжит дөрвөн тахийг (гүү) унаган байгальд нь тавилаа.
- Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр БНСУ-ын Парламентын гишүүн, Боловсрол, соёл, спорт, аялал жуулчлалын байнгын хорооны дарга Сол Хүүнийг хүлээн авч уулзан хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухааны цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
- Дархан Уул аймгийн IV сургуулийн 18 багшийг Итгэл хамба, Байгаль далайд аялуулахаар авч явж байхдаа замдаа Кабанск раойны Сэлэнгэ тосгоноос нэг км-ийн орчимд осолдсон байна.
- Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2224 жил, Их монгол улс байгуулагдсаны 809 жил аймгийн баяр наадмын нээлтэд 700 морин хуурчийг бэлтгэх ажил явагдаж байна.
- Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн Цаг уурт зориудаар нөлөөлөх албаныхан өнөө өглөө Хүй долоон худагт үүл буудахаар гарчээ.
Дэлхий дахинд:
- Өнгөрсөн улиралд Спортинг Лиссабонд зээлээр тоглосон Луис Нани ирэх улирлаас Туркийн Фенербахчед тоглохоор боллоо.
- Олон улсын валютын сан /ОУВС/-ийн тэргүүн Кристин Лагард өчигдөр /07.06/ Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрастай утсаар ярьсан бөгөөд энэ үеэр Грек өрөө хугацаандаа төлөөгүйн улмаас шинэ зээл, тусламж олгохгүй гэж хэлжээ.
- Гурван сарын хугацаанд анх удаа Брэнт маркийн газрын тосны нэг баррель нь 60 ам.доллараас унасан байна.
- Google хайлтын систем өнөөдөр буюу долдугаар сарын 7-ны өдрийг тохиолдуулан алдарт “Годзилла”-г бүтээгчдийн нэг болох Японы уран бүтээлч Эйжи Цүбүраяаг онцлов.