Риогийн олимпийг ТООГООР буюу GoGo ингэж ажиллалаа

Сэтгүүлч А.Ихсанаа

2016-08-22 18:15 GMT+9

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпийн наадмыг GoGo мэдээний агентлаг бүтэн 17 өдрийн турш та бүхэнд мэдээллээ.

Дэлхийн 205 орны баг, тамирчид, Дүрвэгсдийн болоод Хараат бус багийг нэмээд нийт 207 төлөөлөл энэ удаагийн олимпийн наадамд оролцсон юм. Энэ жилийн хувьд Косово, Өмнөд Судан гэсэн хоёр улс анх удаа олимпийн наадамд тамирчдаа илгээсэн бөгөөд 100 гаруй жилийн дараа Гольф, Регбигийн төрлүүд олимпийн наадамд багтлаа.

Манай улсын хувьд ч 43 тамирчнаа илгээснээр түүхэнд хамгийн олон тамирчнаа оролцуулсан наадам болж өнгөрч байна. GoGo мэдээний агентлаг та бүхэнд 2015 оноос эхлэн олимпийн наадамд оролцох тамирчид болоод наадмын эргэн тойрны мэдээ, мэдээллийг хүргэж, нийт 522 мэдээ, нийтлэл, ярилцлага бэлтгэн хүргэжээ. 

GoGo мэдээний агентлагийн сэтгүүлч У.Бадамцэцэг, гэрэл зурагчин Ч.Ганбат нар үйл явдлын мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг Рио де Жайнеро хотоос бидэнд дамжуулсан юм.

Зөвхөн Рио 2016 олимпийн наадмын үеэр буюу өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд "Рио-2016" цэсэнд орсон мэдээ мэдээллийг давтагдсан тоогоор 1,9 сая хэрэглэгч уншиж, 430 мянга гаруй хүн бусадтай хуваалцаж, Facebook хуудсаар дамжуулан 22,5 сая хэрэглэгч олимптой холбоотой мэдээллийг хүлээн авсан байна.

Ингээд та бүхэнд Риогийн олимптой холбоотой сонирхолтой тоонуудыг хүргэе:

GoGo Facebook Хуудас
 
 
Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?
Нийт 419 санал өгсөн байна.

Дээшээ