Өнөөдөр болох үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- МУИС-ийн суурь шинжлэх ухааны салбар элсэгчгүй, багш нар нь ажилгүй болж байна
- Монголын хөрөнгийн бирж энэ сарын 20-24-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулж, нийт 14 тэрбум 799 сая төгрөгийн арилжаа хийжээ.
- Олон улсын театрын өдөр, урлагийн ариун сүмд ажилладаг бүхий л уран бүтээлчид, арын албаныхны баярт зориулсан Драмын театрын НЭГ ӨДӨР буюу хөшигний цаадах “НУУЦ” нийтлэлийг уншаарай.
- Монголын иргэд, аж ахуйн нэгжүүд БНХАУ-аас цахим хэлбэрээр бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа холбогдох байгууллагатай хуулийн дагуу гэрээ байгуулж, дансаар мөнгө гуйвуулахдаа цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг ГХЯ-ны Консулын газраар анхаарууллаа.
- Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан болон барьсан иргэд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хэзээ олгох талаар Татварын ерөнхий газраас тодруулахад дөрөвдүгээр сард олгож эхэлнэ гэв.
- Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүн энэ сарын 21-24-ний өдрүүдэд 423 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан байна.
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29 дүгээр бүрэн тусгай сургуулийн ахлах, дунд ангийн бүх сурагчид багш нар хичээлээ олигтой заахгүй, дохионы хэлээр биш амаар хичээлээ заадаг учраас ойлгодоггүй хэмээн эсэргүүцлийн жагсаал зарлав.
- Авлигаас сэргийлэх олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажиллах иргэдийг бүртгэж байна.
- Монголбанкнаас зарласан, нэг ам.долларын ханш 2459 төгрөг байсан бөгөөд бнгөрсөн арваннэгдүгээр сард 2600-г шүргэсэн америк дэвсгэртийн үнэ тогтвортой буурсаар байна.
- УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөө өглөө эх орноосоо мордлоо.
- Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоотой холбоотой эцсийн шийдвэр гараагүй хэмээн тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны хүмүүс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дүүрэгтээ хийсэн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах үеэр хэллээ.
- Нийслэлийн Байгаль орчны газраас шувуу сонирхогчид, гэрэл зураг сонирхогч залуустай хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд "Хун” нуурын орчмыг цэвэрлэжээ.
- Хүүхдийн эрхийн үндэсний төв, Өсвөр үеийн хөгжлийн төв, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний сүлжээ зэрэг хүний эрхийн төлөө ажилладаг байгууллагууд хамтран хурдан морины уралдаанаас болж хохирсон хүүхдүүдийн эрхийн төлөө тэмцэхээ мэдэгдлээ.
- Замын цагдаагийн албанаас улсын хэмжээнд “Ачааны автомашин, ачаа тээвэрлэлт” аяныг зохион байгуулж, хяналт шалгалт хийж байна.
- Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос Хавирга-Ар хашаат боомтоор Манжуур хот хүртэлх улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ өнөөдрөөс явж эхэллээ.
- Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо энэ сарын 28-30-ны өдрүүдэд “Аюулгүй байдлын төлөөх эв нэгдэл” сэдвийн дор зохиогдож буй Интерполын олон улсын форумд оролцоно.
- Өнөөдөр 19:00 цагт дэлхийн сонгодог бүтээлийн ноён гурван оргилын нэг У.Шекспирийн “Гамлет” жүжиг их тайзнаа тоглоно.
- Төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд өрсөлдүүлэн шалгаруулах төрийн албаны шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэж байгаа иргэдэд зориулсан цэнхэр номыг 2017 онд “Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага" нэртэйгээр шинэчлэн гаргав.
- Монгол хөлбөмбөгийн холбоо, шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон Ханс Михаэль Вайсстай албан ёсоор гэрээ байгуулан, гарын үсэг зурлаа.
- Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн барилгын барилгын ажлыг энэ жил дуусгахаар болжээ.
- ОХУ-ын Улан-Үдэ хотод “Сагаалган-2017” шатрын олон улсын тэмцээнд их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртжээ.
- Хөдөө аж ахуйн биржээс мэдээлснээр энэ сарын 25-нд буюу бямба гарагийн байдлаар боловсруулаагүй, цайвар өнгийн, нэг кг ноолуурын үнэ 95 000 төгрөг байжээ.
Дэлхий дахинд
- Өчигдөр Москва хотод Алексей Навальныйгийн удирддаг “Авлигын эсрэг сан” сүүлийн таван жилд болоогүй томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаалыг зохион байгууллаа.
- Хонконгийн орлогч захирагчаар ажиллаж байсан Керри Лам Хонконгийн шинэ захирагчаар сонгогдлоо.
- Өмнөд Солонгосын прокурорууд даваа гарагт БНСУ-ын төрийн тэргүүн асан Пак Гын Хэг баривчлах тушаал өгсөн байна.
- Оросын эрх баригчид Москва хотод өнгөрсөн ням гарагт болсон авлигын эсрэг жагсаалд оролцогч хэдэн зуун хүнийг барьж саатуулсныг АНУ-ын Төрийн департамент буруушааж байгаагаа илэрхийлжээ.
- Дэлхийн гурван удаагийн дэд байрт, 1988 оны ЕА Недерландын шигшээ багийн дасгалжуулагч Данни Блинд ажлаа хүлээлгэн өглөө.
- Японы эмч нарын үзэж байгаагаар шөнө босч, олон удаа бие засдаг хүмүүс хоол хүнсэндээ хэрэглэж байгаа давсныхаа хэмжээг багасгах нь зүйтэй гэнэ.