Өнөөдөр болсон үйл явдпуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
-УИХ-ын хаврын чуулганы нээлт өнөөдөр болж, нээлтэд 76 гишүүнээс 64 нь оролцлоо.
-УИХ-ын хаврын чуулганы нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг та бүрэн эхээр нь унших боломжтой.
-Монголбанк оны эхний гурван сарын байдлаар нийт 2.2 тонн алт дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдээс худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 300 кг буюу 15.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
-Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь-ийн урилгаар энэ сарын 2-4-нд БНСВУ-д албан ёсны айлчлал хийлээ.
-Үндэсний хувцсаараа гоёсон дунд сургуулийн сурагчид Сүхбаатарын талбайд цугларан Монголын газрын зургийг бүтээж, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг уншицгаалаа.
-Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн биеийн тамирын талбайд газар ухаж эхэлсэн тухай асуудлаар Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун тайлбар хийгээд “29 дүгээр сургуулийн талбайд барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгосон” гэж мэдээллээ.
-Дундговь аймгийн цагдаагийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж нүхэн жорлонд төрсөн нярайг аварсан байна.
-Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүдэд Төсвийн тодотголтой холбоотой шаардлага хүргүүлж, “Шаардлага биелүүлэхгүй бол татвар төлөхгүй” гэж мэдэгдлээ.
-УИХ-ын хаврын чуулганы нээлтийн дараа УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаас цаг үеийн асуудлаар тодруулга авахад "Чалкогийн өрийг эрт төлөөд дуусах боломж байсан" гэж байр сууриа илэрхийлэв.
-Болгарын Русе хотод энэ сарын 8-9-нд болох Дан Колов болон Никола Петровын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд манай тамирчид оролцохоор мордлоо.
-Хоёр их гүрний дунд орших Монгол Улс Орос, Хятад төдийгүй Ази, Европыг холбох хамгийн дөт замд тооцогддог ч ачаа тээврийн ихэнх хувь нь манай улсыг тойрч, Казахстан, Манжуураар дамжин явж байна.
-Замын цагдаагийн албаны даргаас алба хаагчдадаа “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг бууруулах зорилгоор гэнэтийн болон байнгын хяналт шалгалтыг тогтмол хийж гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах”-ыг үүрэг болгов.
-Mongolia mining 2017 үзэсгэлэнгийн нээлт Буянт-Ухаа спорт цолцолборт болсон бөгөөд нээлтэд Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал С.Түмэнцогт, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, болон үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч компанийн удирдлагууд оролцлоо.
-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн гишүүдийн цалингийн талаар хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ""Эрдэнэт"-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн 10 мянган ам.долларын цалинтай" гэж мэдээлэв. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг унших, сонсох боломжтой.
ДЭЛХИЙД
-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ажлын виз олгох журамдаа өөрчлөлт орууллаа.
-Сирид химийн зэвсгийн халдлагын улмаас хэдэн арван иргэд амь үрэгдсэн явдалтай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хурал зарласан байна.
-Youtube удаан интернеттэй хэрэглэгчдэд зориулсан Youtube Go аппликейшнийхээ бета хувилбарыг гаргасан бөгөөд есдүгээр сард анх Энэтхэгт танилцуулсан энэ аппликейшнийг Андроид үйлдлийн системтэй хэрэглэгчид татаж ашиглаж болно.
-Унгарын Парламент Унгарын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гадаадын их, дээд сургуулиудын үйл ажиллагааны талаарх хуулийн төслийг баталснаар, Төв Европын их сургууль (Central European University) цаашид үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрчээ.