- Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дэлхийн шилдэг уран бүтээлчдийн оролцдог олон улсын мэргэжлийн дуу хөгжмийн "Bravo" ёслолоос Хүндэт шагнал хүртлээ.
- Монгол-Умард Солонгосын харилцааны зарим сонирхолтой асуудлаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолтой дипломатч проф. Д.Баярхүүгээс тодруулга авлаа.
- Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон харьяа агентлагуудад өнөөдрөөс ажиллаж эхэллээ.
- Цаг уур, орчны шинжилгээний газрын ажиглалтын мэдээгээр өчигдөр шөнө Завхан, Хөвсгөл аймгийн зарим суманд энэ хаврын анхны бороо оржээ.
- ДЭМБ-ын Европын бүсийн Орчин, эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Ш.Энхцэцэг ус бага уух нь хүүхдийн ой тогтоолт, сурах чадварт сөргөөр нөлөөлдөг гэдгийг хэллээ.
- Ус сувгийн удирдах газрын харъяа Усны төв лабораторийн эрхлэгч Н.Цэвэг-Очир "Бидний ууж буй ус Монгол Улсын стандартыг бүрэн хангаж байна" гэв.
- Шүүхийн шатанд цагдан хоригдож байгаа яллагдагч, шүүгдэгчийн ар гэрт эргэлт, уулзалтын бичиг олгохдоо хураамж авч байсныг зогсоосон байна.
- Азийн хөгжлийн банк Монгол Улс болон Камбож, Тажикистанд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд зориулж "Уур амьсгалын ногоон сан"-аас 190 сая ам.долларын санхүүжилт авахаар болсон байна.
- Отгонтэнгэр хайрхны оргилд өнгөрсөн оны аравдугаар сард байгалийн гамшигт өртөн амь эрсэдсэн 17 уулчны гэгээн дурсгалыг хүндэтгэн Асралт хайрхан явах замд гэрэлт хөшөө босгожээ.
- Шинжлэх ухааны академийн Техникийн салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Г.Пүрэвдорж XX зууны эхэн үед бичигдсэн Сарт гол цэцэн вангийн тайж ноёдын угийн бичгийг Архивын ерөнхий газраас /АЕГ/ авч хоёр жил гаруй хугацаанд судалж монгол бичгээр бичигдсэн баримтыг кирилл бичиг рүү хөрвүүлэн бичсэн бөгөөд тус шинэ намтрыг өнөөдөр АЕГ-т хүлээлгэн өглөө.
- Өнгөрсөн өдрүүдэд 14 настай хүүхдийг хүчиндсэн этгээдийг 450 мянган төгрөгөөр торгоно гэх төөрөгдөл нийгмийн сүлжээнд явсан бөгөөд энэ талаарх мэдээллийг “14-16 насны хүүхэдтэй БЭЛГИЙН ХАРЬЦААНД орвол ГЭМТ ХЭРЭГ болно” нийтлэлээс уншина уу.
- Агаарын болоод орчны бохирдлыг бууруулахад шийдвэртэй алхам хийж буй Хятадын ногоон бодлогын талаар “Блүүмберг” хэрхэн мэдээлснийг тоймлон хүргэе.
- Засгийн газар ХХААХҮЯ-наас боловсруулсан “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтсон бөгөөд энэ талаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: "Энэ хөтөлбөрийн хүрээнд 500 тэрбум төгрөгний "Ноолуур хөгжлийн сан"-тай болно. Ингэснээр хөнгөн үйлдвэрүүдээ, ялангуяа ноолуур боловсруулах үйлдвэрүүдээ сэргээх, малчдаа орлоготой болгох боломжтой” гэлээ.
- Цагдаагийн байгууллага нь Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдтэй хамтран архи хэтрүүлэн хэрэглэгч 911 иргэдийг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулан архинд донтох өвчтэй иргэдийг сайн дурын эмчилгээнд хамруулах ажлыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд 431 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулжээ.
- “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын хүүхдийн форумд Монголын хөлбөмбөгийн холбоо анх удаа оролцох гэж буй бөгөөд форумд Э.Даринчулуун, Ш.Эрхэс оролцохоор шалгарсан болохыг өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооноос зарлалаа.
- Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Entree Resources" компани энэ оны I сард "Entree/Oyu Tolgoi" хамтарсан хөрөнгө оруулалттай төслийн техникийн тайланг шинэчлэн танилцуулсан бөгөөд үүнд дурдсанаар, "Entree Resources" хувь эзэмшлийнхээ хүрээнд үйлдвэрлэлийн эхний 33 жилийн хугацаанд "Hugo North"-ийн өргөтгөл хэсгээс хүлээж авах бэлэн мөнгөний урсгал 2.1 тэрбум ам.доллар болно гэж тооцож байна.
- Шинээр үнэт цаасны данс нээлгэсэн иргэн, аж ахуйн нэгжийн тоо хоёрдугаар сард өмнөх сараас 2.5 дахин нэмэгдэж, 10 мянга давсан байна.
- Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун Нийслэлийн Засаг даргын захирамжийг хуурамчаар үйлдэж иргэнд газар олгосон талаар www.tac.mn сайтад тавигдсан мэдээллийн дагуу Нийслэлийн Газрын албанаас өнөөдөр шалгаж байгаа гэдгийг мэдээллээ.
- "Ирээдүйн эзэд" мэргэжил сонголтын аянаар өнөөдөр 17, 49, 72 сургуулийн 700 гаруй хүүхдэд зөвлөгөө өглөө.
ДЭЛХИЙД
- 2011 онд сансарт хөөргөж байсан Хятадын “Tiangong-1” сансрын станц гуравдугаар сарын 27-оос дөрөвдүгээр сарын 8-ны хооронд дэлхийн хаа нэгтээ унана гэж Европын сансар судлалын хүрээлэн тооцоолжээ.
- Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын гишүүдийн олонх нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацаагүй болгох дээр санал нэгдсэнээр Си Зиньпин БНХАУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хугацаагүйгээр хашихаар болсон байна.
- Хойд зүгийн дэлхийн хамгийн сүүлчийн цагаан эр хирс үхлийн ирмэг дээр байна.
- Австралийн Парламент өнгөрсөн арванхоёрдугаар сард ижил хүйстэнтэйгээ гэрлэх хуулийн талаар хэлэлцсэн бөгөөд хэлэлцүүлэгт Парламентын гишүүн Тим Вилсон ижил хүйстнүүдийн гэрлэлтийн талаар илтгэл тавьж, энэ үеэрээ олон нийтийн хэсэгт сууж байсан хамтран амьдрагч, Райан Больгерт гэрлэх санал тавьсан юм.
- “Саудын Араб болон Египет улсууд хамтран 10 тэрбум ам.долларын өртгөөр шинэ хот бүтээхээр боллоо.
- "Дисней" болон "Марвел" Студийн хамтын бүтээл болох “Хар Ирвэс” уран сайхны кино дэлхий даяар нэг тэрбум ам. долларын ашиг олоод байгаа тухай Дисней студиэс мэдэгдсэн байна.
- Их хэмжээний Д аминдэм авдаг хүмүүсийн хорт хавдраар тусах магадлал нь 20 хувиар бага гэдгийг Япон улсын эрдэмтэд тогтоожээ.