Маркетингийн сонирхолтой кейс уншаарай 1-р нийтлэлийг энд дарж уншина уу.
Маркетингийн сонирхолтой кейс уншаарай 2-р нийтлэлийг энд дарж уншина уу.
Тоосны мангас /1-р хэсэг/
2010 оны 6-р сард Таванбогд группийн охин компани одоогийн "Смарт электроникс" Монголын электрон барааны зах зээлд Японы FUNAI брэндийг нэвтрүүлж тус оны 9-р сард Өдөрт 1,000 төгрөг хөтөлбөр хэрэгжүүлж гайхалтай том амжилт үзүүлснийг өмнөх нийтлэлдээ дурдсан билээ. Тэгвэл энэ удаагийн нийтлэлд “Смарт электроникс” ХХК-н зах зээлд амжилттай нэвтрүүлсэн брэнд болох Монголчуудын нэрлэж заншсанаар “Тоосны Мангас” буюу Германы Dirt Devil брэндийн нийгэмд танигдсан түүх, түүний маркетинг, борлуулалтын талаарх кейсийг хүргэх болно.
Dirt Devil брэндийн эхний захиалга Герман улсаас ачигдаж Улаанбаатар хотод 2010 оны 12-р сарын 25 өдөр ирэх хуваарьтай байв. Өдөрт 1,000 төгрөг буюу FUNAI брэндийг амжилттай нэвтрүүлсэн шинэхэн брэнд менежерт дараагийн брэндийг зах зээлд амжилттай таниулах үүрэг даалгавар ирэв. Тэрээр хамгийн түрүүнд хэрэглэгчийн судалгаа хийх шаардлага гарсан ба Маркетингийн онолын дагуу судалгааны асуулга бэлтгэн, зорилгоо тодорхойлж, зорилтот бүлгийг сонгох, судалгааг авах, судалгааг боловсруулах, дүгнэлт хийх зэрэг олон шат дараалсан ажлыг хийлгүй богино хугацаанд маш үр дүнтэй судалгааг хийсэн юм.
Одоогийн "Смарт электроникс" ХХК тухайн үед Smart супермаркетын үйл ажиллагаа явуулдаг байсан ба тус дэлгүүрт 40 гаруй эмэгтэйчүүд ажилладаг байв. Шинэхэн менежер дэлгүүрийн эмэгтэйчүүдтэй нэг бүрчлэн уулзаж Тоос сорогчны талаар ярилцаж, тэдний гэртээ ашигладаг тоос сорогчны давуу тал, сул тал, ер нь тоос сорогчийг юу гэж боддог талаар ярилцаж, эмэгтэйчүүдийн худалдан авах шийдвэрт нөлөөлдөг 3 гол хүчин зүйлийг гарган иржээ.
Нэгд: Тоос сорогчийн эх бие дээр байдаг тэдэн мянган Ватт гэсэн үзүүлэлт эмэгтэйчүүдийн ухамсарт тэрхүү Ватт нь өндөр байх тусам тоос сорогч хүчтэй сорно гэсэн ойлголт.
Хоёрд: Тоос сорогчийн хогийг асгах үед хогны уутнаас гарч буй тоос нь бага бургиж байвал сайн. Учир нь ууттай тоос сорогчийн хогийг асгах үед их хэмжээний тоос тортог бургидагтай холбоотой юм.
Гуравд: Тоос сорогч ажиллуулж байхад тоос сорогчны араас эвгүй үнэр үнэртдэг ба тэр үнэр бага байвал сайн гэж үздэг гэсэн 3 ойлголтыг онцгойлж авчээ. Энэхүү судалгааны мэдээллээ “Өдөрт 1,000 төгрөг” брэнд реклам хийсэн Idea Source ХХК-д өгснөөр Тоосны Мангасын брэнд реклам бий болсон юм.
Хэрэглэгчдийн анхаарлыг татах үүднээс хүчтэй рок аяар эхэлж, Тоос сорогч ямар байх ёстой вэ? Гэсэн асуултаар эхлэх ба дээрх 3 шинж чанарыг сурталчилгаандаа дүрсжүүлсэн юм.
Нэгд: Маш сайн цэвэрлэдэг. “Германы зах зээлд тэргүүлэгч Dirt Devil нь соролтын хүч энгийн тоос сорогчоос 2 дахин илүү учраас хогийг маш сайн цэвэрлэдэг” гэж хэлсэн ба энэ нь Dirt Devil брэндийн моторын хүч нь 1,800Ватт байсантай холбоотой юм. Хэрэглэгчид Ваттын хэмжээгээр худалдан авах шийдвэр гаргадаг нь судалгааны дүгнэлт дээр гарсан тул сурталчилгаандаа, соролтын хүчийг 2 дахин хүчтэй гэж тайлбарласан юм. Олон циклонт технологид тоос сорогч ууттай тоос сорогчоос үнэхээр 2 дахин илүү хүчтэй сордог байсан тул энэхүү амлалт нь бодит байдалтай 100% нийцэж байлаа.
Хоёрд: Хэрэглэхэд хялбар. “Ямар ч булан тохойн тоос шороог үлдээлгүй цэвэрлэнэ. Мөн тоос сорогчны хогоо хаяхад та ердөө ганцхан товчлуур дарахад л хангалттай” гэж хэлсэн ба үүгээрээ ууттай тоос сорогчтой харьцуулахад илүү цэвэрхэн, илүү хялбар буюу ганцхан товчлуур дараад л хогоо хаяна гэдгийг онцолсон юм. Энэ нь хэрэглэгчийн сэтгэхүйд Dirt Devil брэндийг авчихвал тоос сорогчны уутыг гөвөх шаардлагагүй гэсэн ойлголтыг өгсөн юм.
Брэнд рекламны гуравдугаар тайлбар болон борлуулалтыг эрс өсгөсөн талаарх кейсийг дараагийн дугаараас уншина уу.