Өнөөдөр улс оронд өрнөсөн онцлох таван үйл явдлыг нэрлэж байна.
НМХГ-аас фэйсбүүкээр эмийн худалдаа хийхгүй байхыг анхаарууллаа
НМХГ-аас зөвшөөрөлгүй борлуулж байсан эмийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө. Иргэн н.Батцэцэгээс "БНХАУ-ын иргэн Ли Лянхуа, түүний хүүхдүүдийн “Жин чинхай” компани “Аполло” ХХК-тай хамтран эмийн сүлжээ үүсгэсэн. Тэд мэргэжлийн бус атлаа гишүүн элсүүлж, худалдаа хийдэг. Эмчилгээ хийдэг" гэсэн агуулгатай гомдол ирсэн гэсэн юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос Засгийн газар болон МҮЭХ-нд хариуцлага тооцохыг шаардаж, хэвлэлийн бага хурал хийлээ
Тэд "Ажил хаялт бол ноцтой асуудал. Олон хүүхдийн болон ээж аавууд хохирох асуудал яригдана. Багш нарын үйлдвэрчний эвлэл ажил хаях бол бид хяналт тавина. Бид аль болох ажил хаялгүй асуудлаа шийдэхийг хүсэж байна. Түүнээс эмх замбараагүй байдал үүсгэх зорилго агуулаагүй гэдгийг онцолмоор байна" гэсэн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Иргэдийн 68 хувь нь нийтийн эзэмшлийн талбайд ТҮЦ байлгахыг эсэргүүцжээ
“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг Нийслэлийн иргэний танхимд боллоо. Өмнө нь иргэдээс саналыг авах зорилгоор олон нийтийн дунд цахим санал асуулга явуулсан юм. Иргэдээс авсан саналын 68 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбайд ТҮЦ-ийг байлгахгүй гэсэн бол ил задгай худалдааг 72 хувь нь эсэргүүцэж 18 хувь байж болно гэсэн хариултыг өгчээ. Журмын шинэчлэлттэй холбоотойгоор холбогдох эх сурвалжуудын байр суурийг ЭНД дарж сонирхоно уу.
Ирэх долоо хоногийн бямба гарагт ТЭГШ, ням гарагт СОНДГОЙ дугаартай нь хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн Засаг дарга ирэх амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор явах зохицуулалтыг баталлаа.
Венесуэл цэвэр усгүй болж, эмнэлгүүд хагалгаа хийх боломжгүй болжээ
Венесуэлийн нийслэл Каракас хотын хамгийн том эмнэлгийн ариун цэврийн ихэнх өрөөнүүд хаалттай байх аж. Тус эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүд эмнэлгийн нэг давхарт байх жижиг цоргоноос дуслах уснаас тосч хэрэглэнэ. Эмнэлэг төлөвлөгөөт хагалгаануудыг хойшлуулж, заримыг нь цуцлах хүртэл арга хэмжээ аваад байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.