"Эмнэлгийн гадаа 3.2 кг хүү төрсөн, сүүгээ амлачихсан, ээж, хүү хоёрын бие хэвийн байна"
Өчигдөр 23.00 цагийн үед ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт тусламж хүсэж ирсэн ээжийг эмнэлэгт хүлээж аваагүйгээс тулгар ээж хасах 30 градусын хүйтэн шөнө гадаа төрсөн тухай сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл цахим орчинд дэгдээд байна. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн захирал Ц.Алтантуяагаас тодруулсныг ЭНД дарж хүлээн авна уу.
Сайд чөлөөлөх, огцруулах саналыг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн:
- Янгугийн Содбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх
- Цэдэнбалын Цогзолмааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Монгол Улсын Ерөнхий сайд энэхүү саналаа хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байна.
Ч.Даваасүрэн: ШУДАРГА ЁС ЯРЬЖ БАЙГАА Ч АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ХҮСЭЛ УЛСТӨРЧДӨД АЛГА
“Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа, шинжилгээ- анализ” онол, практикийн бага хурал өнөөдөр Авлигатай тэмцэх газарт боллоо.
Уг судалгааг Азийн сан Сант-Марал сантай хамтран аймаг, сум, нийслэлийн иргэдийн дунд энэ оны 3-4-р сард явуулжээ. Энэ судалгаа нь авлигын талаарх ойлголт, мэдлэг тогтоох арван ес дэх удаагийнх бөгөөд 2006 оноос хойш хийж буй уг судалгаагаар авлигын цар хүрээ, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, авлигын талаарх олон нийтийн хандлагын өөрчлөлтийг гаргах зорилготой.
Жил бүрийн судалгаагаар Монгол Улсад тулгарч буй гол асуудлын талаар илүү гүнзгий ойлголт өгөхийн зэрэгцээ Монголын Засгийн газар авлигатай тэмцэх бодлогоо цаашид хөгжүүлэх, бодлого, хөтөлбөр боловсруулахад хувь нэмэр оруулахыг хичээдэг болохыг Азийн сангаас онцолжээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
Л.Болд АН-ын гишүүнчлэлээс ТАТГАЛЗАЖ байгаагаа мэдэгдлээ
УИХ-ын Л.Болд намын гишүүнчлэлээс татгалзах тухай бичигтээ “Лувсанвандангийн Болд миний бие 1990 оны ардчилсан хувьсгалд Монголын оюутны хөдөлгөөнийг толгойлон удирдаж оролцсон цагаас хойш ардчиллын үйл хэргийн төлөө ардчилсан намын гишүүний хувиар тасралтгүй тууштай тэмцэж ирсэн билээ. Ардчилсан намын өнөөгийн удирдлагын гаргасан зөрчилтэй шийдвэр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хийсэн хууль бус тайлбарыг эсэргүүцэж Ардчилсан намд бүрэн шинэчлэл хийгдэх хүртэл Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.5-д заасны дагуу намын гишүүнчлэлээс татгалзаж байгааг мэдэгдэж байна” гэжээ.
Нүүрс тээвэрлэлт хэвийн болж, нефть импортлогчид бензин,
шатахууны үнээ бууруулна гэв
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнөөдөр нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, бензин, шатахууны үнийг бууруулах боломжийн талаар санал солилцож зарчмын байр сууринд хүрлээ.
Импортлогчид улстөрийн зорилгоор эсвэл үгсэн хуйвалдах хэлбэрээр үнээ бууруулахгүй санаатай үйлдэл гаргавал тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар анхааруулав.
Төгрөгийн ханш чангарч, ам.долларын ханш аажмаар суларч байна. Энэ байдал тогтворжвол дэлхийн зах зээлийн үнэтэй хамааруулж бензин шатахууны үнээ шат дараатай бууруулах боломжтой гэдгээ импортлогчид хэллээ. Ам.долларын ханшийг хөөрөгдөж, зохиомол хомсдол үүсгэн, бензин шатахууны үнийг өсгөхөд хүргэсэн гол хүчин зүйлийн нэг нь БНХАУ-руу Тавантолгойн ордоос хийж буй нүүрс тээвэрлэлт саатах нь гэх мэдээлэл нийгэмд тархсан явдал байв. Иймд ЗГХЭГ-ын дарга БНХАУ-ын ЭСЯ-ны удирдлагуудтай уулзаж мэдээлэл сонсов. Дэлгэрэнгүй мэдээлийг ЭНД дарж авна уу.