ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр ажлаа өгнө хэмээн мэдэгдлээ
Арванхоёрдугаар сарын 2-ны үдэш ЭХЭМҮТ-ийн гадаа төрсөн ээжийн асуудлаар тус эмнэлгийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, Хүүхдийн эмнэлгийн захирал Ц.Алтантуяа, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал Баттулга, ЭМЯ газрын дарга Б.Цогтбаатар нар мэдээлэл хийлээ.
Нийгмийн сүлжээгээр мэдээлэл гарсан шиг эмнэлгийн ажилтнууд эхийг хөөсөн, ус гарсан эхийг явуулсан асуудал байхгүй. Шалгах нягтлах ажиллагаа явагдаж байна. Нягтлан шалгасны дүнд эмнэлгийн ажилтан ажил үүргийн хариуцлага алдсаныг тогтоогдвол хариуцлага тооцно. Эрүүл мэндийн учруулсан хохирлын цар хүрээнээс хамаарч хариуцлага сануулах, цалингийн хувь хэмжээгээр торгох, ажлаас чөлөөлөх, цаашилбал эмчлэх эрхийг хязгаарлах зэрэг хариуцлага хэлбэр бий.
Ийм явдал болсонд би эмнэлгийн захирлын хувьд ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Надад өөрийгөө зөвтгөх шалтгаан байхгүй. Хувь хүн, эмч зүнийхээ хувьд дүгнэлт хийж, ёсзүйн хариуцлага хүлээнэ, ажлаа хүлээлгэж өгнө гэв.
Хотын дарга С.Батболд огцрох өргөдлөө өөрөө өгсөн тул хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018.11.12-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг огцруулах саналаа НИТХ-ын даргад албан бичгээр хүргүүлсэн байдаг. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нь 2018.11.27-ны өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад биечлэн өгсөн юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс НИТХ-д нийслэлийн Засаг даргыг огцруулах саналыг ирүүлсэний дагуу ээлжит бус V хуралдааныг өнгөрсөн сарын 27-ны өдөр хуралдуулсан.
Тус хуралдаанаас НИТХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авснаар арванхоёрдугаар сарын 4-н хүртэл хойшлуулаад байсан билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн Засаг даргыг огцруулах саналаа эргүүлэн татсан тухай албан бичгээ НИТХ-д ирүүлсэн юм.
Нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудалд шинэ нөхцөл байдал үүссэн тул НИТХ хуулийн хүрээнд дээрх асуудлыг хэлэлцэх боломжгүй болж буй юм. Тиймээс нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг хаалаа.
Зөвхөн 24-р сургуульд гэхэд Нийслэлийн Боловсролын газраас харьяаллын бус 35 хүүхдийг элсүүлжээ
Авлигатай тэмцэх газраас “Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам" хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Эхний хэлэлцүүлгийн үеэр панелистуудын зүгээс хэд хэдэн асуудлуудыг дурдлаа. 24-р сургууль нийт 552 хүүхэдтэй. Үүнээс 147 нь хамран сургах тойргийн бус хүүхэд. Харин эдгээр хүүхдүүдийг төрийн байгууллагын албан тушаалтны гарын үсэг, байгууллагын тамга тэмдэгтэй албан бичгийн хүсэлтээр элсүүлжээ.
- УИХ-ын гишүүний хүсэлтээр 5
- Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 4
- Боловсролын үнэлгээний төв 6
- Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас 5
- БСШУСЯ-аас 6
- Нийслэлийн Боловсролын газраас 35
- Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас 5
- Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 3
- Чингэлтэй дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас 42
- Сургуулийн дэргэдэх ТББ-аас 4
- Багш ажилчдын хүүхэд 22
- Ахмад ажилчдын хүүхэд 10 сурагч тус тус элсжээ. Ингэснээр хамран сургах тойрогтоо сурах ёстой хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна.
Гэтэл захын хорооллын 79-р сургуульд нэгдүгээр ангийн найман бүлэгт 282 сурагч байдаг. Нэг ангид 30-36 хүүхэд буюу сурагчийн тоон илүүдэлгүй суралцаж байна. Хамран сургах тойргоороо нийт 600 гаруй хүүхдийн нэрс байдаг ч дээрх 282 нь элссэн, бусад 400 гаруй нь хаана сурч байгаа нь тодорхойгүй байна. Энд хамран сургах тойргийн журам алдагдсан, сургуулиудын захиргаа үүн дээр стандартаа мөрддөггүй гэдгийг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хэллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Сайд Я.Содбаатар, Ц.Цогзолмаа нарыг ОГЦРУУЛАХААР БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан байна. Сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр танилцууллаа.
Мөн “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ, Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэж холбогдох хуульд заасныг зөрчсөн учир Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болов.
Д.Сарангэрэл: Олныг цочроосон хэрэг гарсанд уучлал хүсье
Энэ сарын 3-наас 4-нд шилжих шөнө ЭХЭМҮТөвийн хүүхдийн тасагт нэгэн жирэмсэн эмэгтэй таксигаар иржээ. Угтах үйлчилгээний ажилтан түүнд төрөх тасаг руу явахыг зөвлөсөн байна. Иймд эмэгтэй замдаа буюу гадаа төрж, эмч нар арга хэмжээ авсны үр дүнд одоо эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байна.
Энэ явдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нүүр номондоо “Эхийг харанхуй шөнө, хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно. Эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсанд уучлал хүсье. Цаашид салбарын ёсзүйн асуудалд онцгой анхаарч ажиллах болно” гэжээ.